antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2016 7 comments

Ерөнхийлөгч Давосын чуулга уулзалтад оролцохоор явлаа

нийтлэсэн Admin

20evi5lg97fcc0ljkek4equrbgМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо энэ оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр мордов.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд 250 гаруй салбар хуралдаан болно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн усны хомсдол, хүртээмж: Дэлхийн усны хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэсгэх нь” хэлэлцүүлэг,  “Уул уурхай, металлург: Бодлогын төлөв” зэрэг уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, тавьж буй хөгжлийн зорилтоо танилцуулах зорилгоор 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “Монголын үдэш” арга хэмжээг зохион байгуулна.

Чуулга уулзалтад манай улс өндөр дээд түвшинд оролцох нь улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (January 18, 2016 9:34:06 pm )

    Бас л бадар барихаар мордоо юудаа? Дахиад бадар барих гэж оролдвол чинь хонгыг чинь хорстол нэг сайн алгадах юмсан

  • Баяр (January 18, 2016 11:54:25 pm )

    Хий дэмий гадаадаар сэлгууцээдл нутагта хийж бутээсэн зуйл маруухан.давосын чуулган хузуугуй тарвага эбигээрл дутаж гэнэдээ.ер нь хогжилтэй орнуудын эдийн засгийн томоохон зангилаа асуудлыг хэлэлцдэг энэхуу чуулганд манайх шиг хадаасаа ч оорсдоо уйлдвэрлэж чаддагуй улсад гар холоо дурээд оролцоод байдаг учрыг тайлбарлаад огох хуг байна у

  • Bulgan (January 19, 2016 12:31:56 am )

    Ebee minee chi odoo bolimoor yumdaa Mongol dayaaraa chamaig vzen yadaj bna chi Bol mongolin tvvhend hamagiin Adagiin muu eoronhilogch gej bid Medej bna hezeech bas martahguiee!!!

    • Anonymous (January 19, 2016 9:41:28 am )

      чиний л бодол шүүдээ хөө? бусдын өмнөөс хүнийг дүгэндэг,,,

  • Fuck 76 (January 19, 2016 12:36:41 am )

    Ene hogin Tairtas yu hiij gavyaa baiguulsan gej iim tsagt iim Taiwan ene terengui aylaj yawdag bna. Chamd Ene Manaa mongol ulsad nasaarai hiij chinii barahgui ajil bna lalarin pizdaa mine.

  • дорж зочин (January 19, 2016 9:27:30 am )

    Манай Эбэ хурц хэлтэй, хурдан амтай хүн дээ.

  • Anonymous (January 19, 2016 10:27:40 am )

    us tsugluulah hiimel nuur

antalya rent a car