УИХ-ын нэгдсэн чууулганаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн талаар гишүүд саналаа хэлж, хууль санаачлагчдаас тодруулга авч байна.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Энэ хуулийн төсөл зөвхөн ипотекийн зээлийг хэвийн олгож эхлэх боломжийг л нээж өгнө. Түүнээс биш атван хувь болгох асуудал биш. Зах зээлийн тогтолцоог хэвийн үргэлжлүүлэх эрхзүйн орчинг л үүсгэх юм. Гишүүд асуудлаа сайн ойлгож, улстөржилт хийхгүй байхыг хүсье.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Барьцаалагч барьцаалсан эд хөрөнгөө зээлдүүлэгчийн зөвшөөрөлгүй зарах нь өөрөө санхүүгийн зах зээлийн суурь ойлголтыг үгүй болгож байгаа. Гайхаад байх юм ерөөсөө байхгүй.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Эд хөрөнгөө барьцаалл байгаа бүх иргэдийн асуудлыг энэ хуулиар зохицуулна гэж харж байгаа. Тэгэхээр найруулгын хувьд заавал ипотекийн зүйлийн гэж бичих хэрэг байна уу? Ингээд биччихээр чинь өөр барьцаат зээлийн асуудал нь яаж шийдэгдэх юм? Банкууд энэ тохиолдолд зээлээ олгохгүй байгаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Иргэний хуулин дээр ипотек гэсэн үг байхгүй. Үл хөдлөхийн барьцааны тухай тухай хуулийн 170 дугаар заалт дээр барьцаат зээлийн зохицуулалтыг хийж өгсөн. Хэлэлцүүлгийн явцад үүнийг сайжруулаад таны саналыг тусгаад явна.
УИХ-ын гишүүн Д.Нямдорж: Зарим хүмүүсийн ярьж байгаагаар би Монголын номер нэг хүчирхэг хүн юм байна лээ. Би бол найман хувийг зогсоож чаддаг, цэцэд дураараа ярьдаг, орон сууцтай болох олон айлын мөрөөдлийг хийсгэж чаддаг хүн юм билээ. Миний нэр хүндийг өндөрт өргөж яваа хүмүүст баярлалаа. Яг үнэндээ засгийн газарт ипотекийн зээлийг санхүүжүүлэх мөнгөгүй болоод та нар зогсоочихсон ш тээ. Түүнээс биш эсэргүүцээд байгаа юм байхгүй. Үүнийг хэлчихье. Анх наад ипотекийн зээл чинь Хөгжлийн банзаас зургаан хувийн хүүтэй үргэлжилж байсныг Н.Алтанхуягийн засгийн газар бүх арилжааны банкинд эрх өгсөн. Ингэхдээ Монгол банктай яриа та нар мөнгө хэвлэж, ажлаа үргэлжлүүлсэн. Одоо бүх буруугаа цэц рүү чихдэгээ болих хэрэгтэй.
УИХ-ын дарга З.Энхболд: МАН засгийн эрх барьж байхдаа төсвөөс санхүүжүүлэх хэлбэрээр ердөө 400 орчим айлыг орон сууцтай болсон түүхтэй. Үүнийг олон нийтийг хамруулах үүднээс хуулийн хүрээнд зохицуулалт хийсэн. Одоо ирээдүйн тэтгэврийн сангийн хуулийг хэлэлцээд асуудлаа зохицуулаад явна. Төсвөөс мөнгө оруулах юм яриад явах юм. Үүнийг МАН-ынхан ерөөсөө ойлгохгүй юм билээ. М.Энхсайханыг халах хэрэгтэй. МАН-тай хамтарна гээд явж байгаа билээ. Засгийн газрынхаа эсрэг юм яриад явж байгаа хүнийг халах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Зах зээлийн нийгэмд олон хүмүүс хамтарч, нарийн уялдаатай ажиллаж байна. Санхүүгийн зах зээлд улстөрчид шиг өнөөдөр нэг юм ярьчихаад маргааш юм ярьдаг хэлбэр энд байдаггүй. Цэцийн гаргасан шийдвэр Монгол Улсыг яг робинзон Крузо шиг нэг арал дээр ганцаараа амьдар гэсэн утгатай юм болсон. Үүнийг л хуулийн хүрээнд засах гээд байгаа юм. Цэц баруун харж байгаад, зүүн талаа харахгүйгээр шийдвэр гаргадгаа болих хэрэгтэй. Хуулийн өөрчлөлт өөрөө бодлогын хувьд ч, санхүүгийн зах зээлийн хувьд ч бүрэн нийцэх асуудал. Үндсэн хуультайгаа бүрэн нийцэж байгаа. Зарчмаа зөв харж сурах цаг нь болсон.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Зээлдэгч, зээлдүлэгч хоёр байгалаасаа ижил тэгш эрхтэй байдаггүй. Энэ үед төрөөс зохицуулалт хийж, зээлдэгчийн талд ажилладаг. Та нар банз эрсдэлд оруулна гэж яриад байх юм. Зуд болоход нохой зоолн гэж ярьдаг. Өнөөдөр арилжааны банкууд хамгийн их ашигтай ажиллаж байгаа. Та бүхэн арилжааны банкны бууны нохой болчихож. Энд хашааны газар орож байгаа юу? Цэц рүү битгий дайраад байгаарай. Цэц бол УИХ-ыг бага шиг тэнэгтээрэй гэж сануулдаг газар. Шийдвэрт нь ипотекийн зээлийн талаар ямар ч асуудал байгаагүй. Одоо та нар энэ шатнаажаа зогсоох хэрэгтэй. Банкуудаа та нар Ломбард гэж нэрлээч.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Таны ярьж байгаа тань их сайхан сонсогдоход амьдрал дээр буугаад ирэхээр ямар ч ажил хэрэг болгох боомжгүй болчихдог. Та Лондонд сурчихаад ийм юм ярьж болохгүй. Цэцийн гаргаж байгаа шийдвэр ипотек гэсэн үг байхгүй. Гэхдээ санхүүгийн суурь ойлголтыг үгүй болгоод хаячихсан учраас хуулийн зохицуулалт дахин хийж байна.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Today.mn
Холбоотой мэдээ
-
tsoeo (January 14, 2016 5:57:54 pm )
iim engiin um oilgohgvi malnyydiig toroos zailyylah heregtei
1 Comment