antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2016 20 comments

Xурандаа Б.Дашаахүү осолдсон онгоцны нислэгт тэнцэх чадварын гэрчилгээг хууль бусаар сунгуулжээ

нийтлэсэн Admin

gol_16Өнгөрсөн сарын 24-ний өдөр Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн сургалтын “МИ-8” нисдэг тэрэг сургуулилт хийх үеэр осолдсон хэрэг гарсан. Уг ослын улмаас нэг алба хаагч амиа алдаж, 10 алба хаагч бэртэж гэмтсэн ч одоогоор биеийн байдал эрс сайжраад байгаа билээ. Өмнө нь энэхүү ослын талаар хэвлэлүүд янз бүрээр тайлбарлаж байгаа ч нэг л үнэн байх ёстой хэмээн учир мэдэх хүмүүс ярьж буй билээ. Хамгийн гол нь БХЯ-ны удирдлагууд осол юунаас болж гарсан талаарх бодит мэдээллийг олон нийтэд өгөлгүй зөвхөн өөрсдийгөө хаацайлж, бусдыг буруутгаж буйд нь тус газар ажилладаг, ажиллаж байсан нөлөө бүхий эрхмүүд ихэд эгдцүүцэж буй юм. Тухайлбал, Жанжин штабын мэдээллээр бол төлөвлөгөөт сургалтыг сар бүр өдөр, шөнө хийдэг гэнэ. Энэ удаагийн сургалт ч гэсэн төлөвлөгөөний дагуу байсан бөгөөд цэргийн алба хаагчид байсан гэх мэдээллийг олон нийтэд өгсөн билээ.

Тэгвэл энэхүү мэдээлэл нь үнэнээс асар их хол зөрж байгаа гэдгийг тус газрын алба хаагчид ч батлан хэлж байгаа юм. Тухайлбал, осол гарсан өдөр буюу 24-ний өдөр тус анги шинэ жилийн баяраа хийхээр төлөвлөсөн байж. Өөрөөр хэлбэл, осол гарахын өмнө тус ангийн даргыг орлож байсан дэд хурандаа Н.Баясгалан онгоцуудад ондоо батлагдсан төсөв, шатахуун байна уу, үлдэгдлээр нь нисье гээд амралтаа аваад байсан ангийн захирагч Н.Очирбатыг дуудаж нислэг хийхээр болжээ. Ингээд нислэг болох үед экипаж солигдож ангийн дарга Н.Очирбат хойно сууж байх үедээ осолд өртсөн ажээ. Харин осолдсон онгоцыг жолоодож байсан хүн нь тус ангийн нисэх багийн дарга Ш.Батжаргал гэгч байсан тухай өмнө нь мэдээлж байсан. Хэрвээ уншигчид санаж байгаа бол 2004 онд УИХ-ын гишүүн байсан “Симба” Батаатай үнэг хөөж яваад “Ми-8” онгоцыг унагасан Ш.Батжаргал билээ. Түүх сөхөхөд 2004 онд болсон уг хэргийн шүүгдэгчээр онгоцны дарга Д.Гансүх, II нисгэгч Ш.Батжаргал, портмеханикч Ц.Чимиддорж нарыг Эрүүгийн хуулийн 217.2 дугаар зүйл ангиар ял төлөвлөж байсан ч Өршөөлийн хуулийн ачаар хэрэгсэхгүй болж байсан юм. Ямартай ч цагтаа онгоц унагааж явсан Ш.Батжаргал нь өдгөө нисэх багийн дарга гэсэн боломжийн албан тушаал хашиж байгаа нь ч тус яамны удирдлагуудын өвөр түрийндээ орсныг ч гэрчлээд өгч буй юм. Уг нь цагтаа онгоц унагааж улсад олон сая төгрөгийн хохирол учруулсан хүн гэдгийг дурьдах хэрэгтэй байх.

ҮНЭН ГЭДЭГ ЗҮЙЛ ГАНЦ Л БАЙХ ЁСТОЙ

Түүнчлэн тус газрын удирдлагуудын хэлсэнчлэн “Төлөвлөгөөт сургалтыг сар бүр өдөр, шөнө хийдэг. Энэ удаагийн сургалт ч гэсэн төлөвлөгөөний дагуу байсан” гэдэг нь худал байсан гэнэ. Үнэн гэвэл сүүлийн дөрвөн жилд шөнийн нислэгийг огт хийхгүй байж байгаад зургаан сарын дараа хийх болсон төдийгүй экипаж дадлага байхгүйгээр үл барам кабины битүү нислэг хийсэн, мөн хугацаа нь дууссан онгоцоор нислэг үйлдсэн зэрэг нь осол гарахад нөлөөлжээ. Тодруулбал, эл онгоц нь 1984 онд үйлдвэрлэгдэж 2003 онд их засварт орж байжээ. Гэтэл Зэвсэгт хүчний Жанжин штабын Агаарын довтол­гооноос хамгаалах цэргийн Улсын нисэхийн хэлтсийн дарга Б.Дашаахүү хугацаа нь дууссан онгоцыг дахин нисгэхийн тулд дээрх олсолдсон онгоцны сунгалтыг хууль бусаар сунгуулжээ. Тодруулбал, онгоц нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ авахдаа хуучин дарга асан Ц.Бямбажаваар сунгалтыг хийлгүүлж ийнхүү хууль бус, хуурамч сунгалтаар хүний амийг хөнөөхөд хүргэсэн байна. Б.Дашаахүү нь онгоцны ослын шалтгааныг тогтоох комиссын бүрэлдэхүүнд багтаж өөрийн гэмт үйлдлээ дарахын тулд “Экипаж л буруутай. Онгоц зүгээр байсан” гэх үгийг хэлэхийн тулд энэхүү комисст гишүүнээр орж чаджээ.
Мөн тэрбээр энд тэндээс комисс гээд нисэхийн инженерийн боловсрол байхгүй, зүгээр л инженер гэх мэтийн албан тушаал хашиж буй залуусаар гарын үсгийг нь зуруулж өөрийн хууль бус сунгалтаа нуун дарагдуулахын тулд башир арга хэрэглэж байгаа гэнэ. Тухайлбал, Б.Дашаахүү болон дээр нэр нь дурьдагдсан 337 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Очирбат, тус ангийн орлогч, дэд хурандаа Н.Баясгалан нарын хууль бус үйлдлийн талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан.
Тодруулбал, “2012 оны аравдугаар сарын 26-29-ний өдөр Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт хулгайгаар байлдааны тээврийн зориулалт бүхий онгоцоор зэрлэг гахай, баавгай агнахад улсын өмчийг дур мэдэн авч ашигласан хурандаа Б.Дашаахүү ангийн олзоо үүрсэн Монгол Улсын заан Б.Соронзонболдыг хараад нисдэг тэрэгний цонхоор бахархалтай ажиж буй нь дүрс бичлэг цахим ертөнцөд мөнхөрч байсан түүхтэй. Мөн 2013 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагт байлдааны дуунаас хурдан онгоцны 337 дугаар ангийн төв хаалгаар 7086 НАА дугаартай “Портер” машинаар 1200 литр, зургаан торх ТС-1 шатахуун авч гарсан бөгөөд түүний цаана хурандаа Б.Дашаахүү нууц ноёнтноор үлдэж, дэд хурандаа Н.Баясгалан гардан гүйцэтгэж байсан.
Түүнчлэн тэднийг 2014 онд байлдааны онгоцны 160-170 тн шатахуун зарж, бүлэглэн завшсан тухай хууль бус үйлдлүүд нь өдгөө хэвлэлийн хуудаснаа шарлаж баримт болон үлдсэн байна.
Ямартай ч нэр бүхий гурван өндөр албан тушаалтны дээрх үйлдлээс харахад энэ удаагийн ослын шалгааныг сургуулилтын нислэг үйлдсэн хэмээн худал хэлж хуурамч баримт бүрдүүлж шатахуунаас бас л завших гэж байсан юм болов уу гэсэн хар төрж байгааг нуух юун. Хачирхалтай нь “Агаарын мөнгөлөг хурандаа” гэх нэрийг зүүх болсон тэдний талаарх олон мэдээлэл хэвлэлээр гарч байхад хуучин сайд нар болон шинээр томилогдсон сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, удирдлагууд нь энэ бүх үйл явдлыг яагаад нэг ч удаа шалгаагүй юм бол гэдэг нь сонирхолтой.
Тиймээс Ц.Цолмон сайд аа, Хугацаанаа нь дууссан онгоцыг ямар үндэслэлтэй, ямар хүмүүс гарын үсэг зурж зөвшөөрөөд сунгасан юм бэ” энэ хэрэгт буруутай хүмүүсийг олон нийтэд зарлаач. Ямартай ч энэ удаагийн ослын буруутнаар экипажийн бие бүрэлдэхүүн бус, хууль бусаар онгоцонд сунгалт хийлгэсэн Зэвсэгт хүчний АДХЦ-ийн Улсын нисэхийн хэлтсийн дарга, Монгол Улсын гавьяат нисгэгч, хурандаа Б.Дашаахүү байлтай.
Ямартай ч дараагийн дугаартаа хууль бусаар сунгалт хийлгэсэн “Ми-8” нисдэг тэрэгний нислэгт тэнцэх чадварын гэрчилгээг баримтаар ил болгох болно.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • тата (January 14, 2016 9:38:41 am )

    Ш.БАТЖАРГАЛ ЖОЛООДОЖ ЯВСАН БОЛ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ ӨМНӨ НЬ ЧАДАХГҮЙ БАЙЖ ҮНЭГ ХӨӨГӨӨД УНСАН САЯ НОХОЙ ХӨӨСӨН БИЗ НЭГ УНАСАН ЮМ ЧИНЬ ДАХИАД Л УНАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ХАРИН ЯАГААД УНАХ БОЛГОНДОО ӨӨРӨӨ АМЬД ҮЛДЭЖ ЧАДДАГ НЬ СОНИН БАЙНА

    • ха ха (January 15, 2016 12:35:31 pm )

      дарга нар ны сурах гээд л нисээд байдаг юм ууууууу

    • зочин (January 16, 2016 4:38:35 pm )

      Nisexiin osol gargasan xumuusiig daxin xezee ch nisdeg tereg ruu ni oirtuuldaggui l gedeg. Saxal Byambajav ene noxriig butsaaj armid avch daxin nisdeg tereg unagaalgaj xunii ami avlaa sh tee. Ene gaitai saxalin gai daxiad ch urgeljilne…

  • suld (January 14, 2016 9:52:36 am )

    Oilgomjtoi Dashaahuu ni hulgain an hiih ongotsnii tulshee zarah geed huuramch bichig hiisen um baina. Byambjab ni tetgebertee garaad hamt an hiih geed zobshoorood gariin useg zursan um baina. Hunii ami ulsiin horongoor togloson ene 2 hundee hariutslaga tootsooch saidaa. Enkhbat gedeg hurandaa buruugui um baina shuu dee. Ene hurandaa ooriigoo buruutgah undesgui um baina. Huuli hyanaltiinhan osliin shaltgaan togtoodchihloo shuu dee

  • Bat (January 14, 2016 10:53:01 am )

    .сургалт ДАДЛАГЫН НИСЛЭГТ. ОЛОН ЗОРЧИГЧИЙГ ТЭЭВЭРЛЭХГУЙ ДУРЭМТЭЙ ДЭЭ НЭГ Л ЮМ БАЙГААГ НУУГААД БАЙГАА УЛС БИШУУ

  • baza (January 14, 2016 1:27:28 pm )

    za enehuu niitleliig neleed medeelel saitai setguulch olj avsan bn gehde hudlaa mataachiin hen negend medeej dashaahuud os sanasan hunii medeelel bn da ter zovshoorol olgodog shat daraalal bdgiig medeg mal ingej bichmeergui yumsan da tegeed ch ter odor shine jiltei bagaui bas angiin zahiragchiigaa duudaad nogoodohni duudagdaad irj bdag yum gej yu bsiin shal hudlaa mataachiin medeelel bn inged mongolchuud bie bienee mataj doosh ni hiij ataarhaj yavahaar yaj oodoo garah ve de

  • Нараа (January 14, 2016 1:46:45 pm )

    За за Дашаахүүгийн суудлыг горьдсон юмнууд л бичихгүү юу даа ямар нэг хувийн компани ч ийм байхгүүшдээ суудал горьдогчид угаасаа тодорхой байгөө хэн бичиж байгаа нь цаанаа илт байна

  • Болд (January 14, 2016 1:49:16 pm )

    Та гар битгий нэгийгээ хэмлэж байгаачээ энэ Бат Сүлд гэж хоер нөхөр нээрээ Дашаарүүгийн оронд очмоор байгаамуу сачий чинь хүрэхгүү мэдлэг чинь ч хүрэхгүү нисгэгч гэдэг чинь 1000 хүний нэг нь хийдэг ажил та хоер битгий атаарх

  • мянган (January 14, 2016 10:02:04 pm )

    онгоцны ашиглалтын хугацааны сунгалтыг уг онгоцыг үйлдвэрлэсэн үйлдвэрээс нь мэрэгжлийн хүмүүс ирж үйлчилгээ бүх юмыг нь гүйцээгээд уг онгоцыг цаашид ашиглах зөвшөөрлийг өгдөг юм. Тэрнээс биш хэн дуртай нэг нь онгоц ашиглалтын хугацааг дур мэдэн сунгадгүй юм.тэрнээс биш өвөр түрийдээ ороод байсан юм байхгүй

  • Anonymous (January 15, 2016 8:15:44 am )

    mataach mataach

  • ха ха (January 15, 2016 12:33:06 pm )

    онгоц унагачихдаг болохоороо сайн сурах гээд л сургуулийн нислэг хийгээд байдаг байж дээ. сурахгуй юм бол болимоор юм хүний амы нас суйтгэж сургуулилаад яахав дээ.

  • ТТ (January 15, 2016 9:42:34 pm )

    ШОРОНД ЯВУУЛААЧ

  • Anonymous (January 16, 2016 2:04:59 pm )

    manai armiin hani dur torh uls torjuulj ,,,tuuniig n dagsan malnuudin ajillagaa ,,odoo bi- negiigee mataad oron dayaar neg shibshig boilj baina ,, hoorhiis hairan armi ingeh ch gej

  • ЗОЧИН (January 17, 2016 9:53:53 am )

    Дашаахүү ингэж хэлүүлж байхаар тэтгэвэртээ гараач чи 60 хүрлээ залуучуудад ажлаа зоригтой өгчих хангалттай мөнгөжсөн гэж хүмүүс ярьж байдаг юм билээ.тэгээд уймраа зөнөг өвгөн гэж дуудуулаад хэрэггүй .ЗХЖШ-ын офицерууд тэнэг биш харж байгаа одоо чи ичих хэрэгтэй

  • ЗОЧИН (January 17, 2016 10:09:41 am )

    ЕЗЦК-ын штабын дарга нь ЦНДС-ийг эчнээгээр дараа нь 6 сарын дамжааг БХУА-д төгссөн хүн томилсонд академи төгсөөд ажиллаж байгаа офицеруудыг дэндүү доромжлосон асуудал гэж ойлгож байна.Ийм боловсрол дутуу хүмүүс ичдэг булчирхайгүй болдог юм байна.Тэр нь ичихгүй үүрэг тавиад байна бас зэвсэгт хүчин хөгжинө гэхэд итгэхэд бэрх болжээ

  • tamiin togoo (January 17, 2016 4:50:09 pm )

    ta nar bitgii ingeechee dashaahuu hangatlaa munguteibhun baitlaa 2 uruu bairand nasaaraa amidrahuu? suudaldn sanaarhsan humuusiin yawuulgaar iim undeslelgvil yum bichhee bolichiichde. ta nar dashaahuu hurandaagiin chadwariig medehgvi bn. heden mtr kwadratad yaj buuj baihiignch haraagvi hunuus baih. ongotsnii gerchikgeeg tiim amarhan gariin useg tsugluulaad sungachihdagch yum bish amniihaa zorgoor yarihaa bolij uz

  • Bugsnii buzar S.Enkhzayad (January 17, 2016 11:25:28 pm )

    olon saihan hunii amiig avch odson doo Gavyat nisgegch Sugar gedeg hun heden jiliin umnu. France ulsad amidardag ohin Zaya ni gadaad eriin uvur damjij erliiz huuhduud turuulj erchuudiin tolgoig erguuldegeeree aldartai negen bii. aav shigee bugsnii buzar bolj olon hunii ami avch odoh vii.

  • Anonymous (January 18, 2016 12:40:45 am )

    Ingej aimaar hudal zuil bichehee bolioch de.medeej tulublusun batlagdsan nisleg l bj taarna bzde.durem juramtai tsergiin humuus shuu de ted.

  • Uneniig bichey (January 18, 2016 11:20:21 am )

    Manai mongol ulsiin buh yumand l ywsan nisdeg tereg dee ingej muu yrih hereg bnuu daa!!! Oi heeriin tuimer, turgen tuslamj bolon osol awaart orson buh humuusiin ami nasiig awarch olon shuherchin daichdiig buulgaj,Ontsgoi baidliin gazar l yaj uureg guitsetgej bsaniig ni helne dee Eronhiilogch, Eronhii saidiig howd aimagt hulduj uheh gej bhad ni amiig awarch ywsan gawya baiguulj ywsan daa Naad ta nariin muulaad bgaa nisdeg tereg chin

  • zochzochinin (January 18, 2016 1:03:35 pm )

    manai tomchuudiig une tulburgui ongotsoor an hiilgej zugaaluuldag uchiraas tsergiin nisehiin darga nar gaviyat tsol temdeg avdag ymar gaviya bauguulaad ene tsol hergemiig avav uuniig heleed uguh hun bna uu bugd ongots unagaaj mongol ulsiig hohirooson gaviyatuudaa gej

antalya rent a car