antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2016 2 comments

Түрээсийн байрны нэг сарын төлбөр 200-280 мянга байна

нийтлэсэн Admin

927b2d2c22c88faab9ca3407666ac787Иргэдийг орон сууцжуулах үүднээс найман хувийн зээлд хамруулсан. Уг зээлээр нэлээд айл өрх орон сууцтай болсон. Харин зээл авах санхүүгийн боломжгүй иргэд үүнд хамрагдаж чадахгүй байгаа юм. Тэгвэл 22.9 мянган өрх бусдын орон сууцыг түрээслэн амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээр өрхийг өөрийн гэсэн байртай болох боломжтой болтол хямд үнэтэй түрээсийн орон сууцаар хангах ажлын эхлэлийг өнгөрсөн онд Засгийн газраас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан. Энэ тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар Улаанбаатар болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Улаанбаатар хотод баригдсан 350 орон сууц, Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлнэ. Түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан нийслэлд 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоогоод байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (January 14, 2016 12:50:20 pm )

    huu buurbal ene havitsaa tulnu bizde urichilgaa uguud hudaldaj avsan ni deerdee

  • Anonymous (January 14, 2016 5:54:20 pm )

    hutsdag pizdaanuud dandaa hvnii ed horongond horig tabina idej uuh n diildehgvi pizdaanyyd

antalya rent a car