Б.ЗАЯА
Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг хуулийнхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд гэрээс нь баривчилснаас хойш нэг сар 10 хоног өнгөрлөө. Талийгаачийг хөнөөсөн хэргийн цорын ганц гэрчийг ийнхүү саатуулсан нь 18 жилийн өмнөх хэрэгт манай хуулийнхан сэжүүр олсон уу, эсвэл сонгуулийн өмнөх шоу юу зэрэг таамгийг олон нийт дэвшүүлсээр байна. Б.Булганыг ямар хэрэгт буруутгасан талаар хуулийнхан одоог хүртэл ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа. Тэр ч битгий хэл мэдээлэл алдагдахаас сэргийлж хаана хорьсноо ч ихээхэн нууцалж буй. Бидэнд олдсон мэдээллээр Б.Булганыг Төв аймаг дахь цагдан хорих ангид хорьжээ. Тус хорих ангид Б.Булганы эрх ноцтой зөрчигдөж байгааг өмгөөлөгчөөс нь эхлээд ойр дотных нь хүмүүс хэлэх болов. Б.Булганы ээж Д.Байгальмаа манай сонинд өгсөн ярилцлагадаа “…Биднийг огт уулзуулахгүй, тэр байтугай сүүлийн үед өмгөөлөгчийг ч оруулахгүй байгаа. Охин минь өвчин хууч ихтэй, тэр нь сэдэрч байгаа болов уу гэж санаа зовж байна. Өнөөдрийг хүртэл бид биеийн байдлыг нь мэдэхгүй сууж байна даа”, “…Эргэлт оруулахгүй байгаа. Хоёрхон удаа л хувцсыг нь сольсон. Ер нь бол 24 цагийн гэрэлтэй нөхцөлд байлгадаг юм шиг байна лээ” хэмээн сэтгэл зовнин ярьсан.
Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх бол Үндсэн хуулиар монгол иргэн бүрт олгогдсон эрх. Сэжигтэн, яллагдагч хэн ч бай 24 цагийн турш гэрэлтэй орчинд хоригдох нь бие махмодид харгис хэрцгий аргаар үзүүлж буй эрүүдэн шүүлт гэдгийг хуульчид онцолж байна. Тэгвэл Хүний эрхийн үндэсний комиссоос энэ үйлдэл эрүүдэн шүүлт мөн эсэхийг тодруулахад “Төрийн албан тушаалтны ил, далд зөвшөөрөл, тушаалаар гэрэлтэй орчинд хорьж байгаа үйлдэл нь нөхцлийн эрүү шүүлт. Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид энэ үйлдлийг хориглосон байдаг” гэлээ. Түүнээс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41.3.1-д өмгөөлөгч хэрэгт оролцох үеэс эхлэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчтой ганцаарчлан уулзах, тэдгээрийг байцаахад байлцах, асуулт тавих эрхтэй гэж заажээ. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд ч өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглох, үйлчлүүлэгчтэйгээ чөлөөтэй уулзах тухай заалт байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хууль
41.3.1. Өмгөөлөгч хэрэгт оролцох үеэс эхлэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчтой ганцаарчлан уулзах, тэдгээрийг байцаахад байлцах, асуулт тавих эрхтэй
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
зочин (January 14, 2016 12:42:54 pm )
сэжигтэн нэрээр шоронд хорих чинь өөрөө эрүүдэн шүүлтийн хэлбэр шүү дээ. Хуулийнхан хуулиар хамгаалуулан “ажлаа хийж байна” гэдгээр хүний эрхийг бүдүүлгэр зөрчиж байгааг хэзээ болиулах юм бэ
-
зочин (January 14, 2016 1:40:48 pm )
Хүний эрх нэрийн доор олон жилийн эзэнгүй хэрэг нэмэгдэж улс орон дэмпуураад байна. Юм байгаа учраас л хориод байгха юм бишүү
-
зочин (January 14, 2016 1:41:24 pm )
Толгойгоогийн илээд байвал хэрэг илрэх үү!. Цагдаа шүүхийн ажилд бүү оролцгоо!
-
мо (January 14, 2016 2:02:43 pm )
Ээж н уулзаагүй бараг хаана байгааг нь мэдэхгүй гээд байсан 24 цаг гэрэлтэй байгааг нь яаж мэдэв
-
зочин (January 14, 2016 2:07:15 pm )
монголчууд их сонин юм аа олж чадахгүй бна гээд л хэдэн жил шүүмжилсэн олоод байцааж байгаа ч юм бил үү, үгүй бол ингэж юу гэж удаах юм. буруугүй бол наад хүүхэн чинь аргалаад л гараад ирэх зальтай л хүүхэн …..ер нь бол зөөлхөн бол манайхан хэргээ хүлээх үү нууцаа хэлэх үү ямар төвөгтэй монголчууд вэ ……….. больцгооё л до …
-
uuuu (January 14, 2016 2:50:59 pm )
Ер нь бүх юм Булганаас өөрөөс нь л шалтгаалж байгаа. Хэрэг гарахад нүд нь бүлтийж, чих нь онгорхой л байсан шүү дээ. Хэргийн үнэн мөнийг хэлээд л асуудлаа шийдүүлээч дээ. Хэн түүнийг үнэнээ хэлэхгүй тэнэгт гэсийм. Хохь нь Үнэнээ хэлэхгүй бол эрүүдэн шүүсэн ч яадгийм
-
Ард түмэн.. (January 14, 2016 3:44:22 pm )
Элбэгдоржийн даалгавараар Энхбаярыг өдөр шөнөгүй хурц гэрэлтэй өрөөнд хорьж, байнгын хяналтын камераар хянаж,торон хаалганых нь гадна талд ТВ орлиулж, өлсгөлөн зарласан үед нь хурц үнэтэй хоолоо шахаж,хүч хэрэглэн хооллох гэж оролдож, өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй, ар гэрийн эргэлт оруулахгүй байсаныг Монголын ард түмэн бүгд харж мэдсэн. Энэ бол эрүүдэн шүүхтэй агаар нэг биш үү
-
aagii (January 15, 2016 8:51:54 am )
Ер нь бүх юм Булганаас өөрөөс нь л шалтгаалж байгаа. Хэрэг гарахад нүд нь бүлтийж, чих нь онгорхой л байсан шүү дээ. Хэргийн үнэн мөнийг хэлээд л асуудлаа шийдүүлээч дээ. Хэн түүнийг үнэнээ хэлэхгүй тэнэгт гэсийм. Хохь нь Үнэнээ хэлэхгүй бол эрүүдэн шүүсэн ч яадгийм
8 Comments