antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2016 22 comments

Н.Энхбаярын дурсамж

нийтлэсэн Admin

c21b02aabb2df090f38db565b78878a5

Ардчилсан Үндсэн хуулиа баталсны 24 жилийн ой өчигдөр тохиож Төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй өнжив. Энэ үеэр шинэ Үндсэн хуулиа эх барьсан Улсын бага хурлын гишүүдээс гадна үе үеийн УИХ-ын дарга нар хүрэлцэн ирсэн нь 24 жилийн ойн өдөрт өнгө нэмж байв.

Тэдний дунд ганцхан эрхэм байгаагүй нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Уг нь тэрбээр саарал ордонд ирээгүй биш ирсэн юм л даа. Гэвч Н.Энхбаяр дарга өнгөрсөн, одоогийн спикерүүдтэй санал бодлоо солилцож, хүндэтгэлийн гэрэл зураг татуулахаас илүүтэй 2004-2008 оны УИХ-ынпшгүүдиин монтажны өмнө зургаа авахуулчихаад гарч одсон нь зарим нэгэн асуултыг үлдээж орхилоо.

Тэрбээр Ардчилсан хүчний холбоо эрх барьсан 1996-2000 цөөнхийн бүлгийн даргаар ажиллах хугацаандаа АН-ын гурван Засгийн газрыг гаднаас нь огцруулж удаах Р.Амаржаргалын танхимыг ганхуулсаар УИХ-ын сонгуультай золгуулж байв. Ийнхүү улс төрийн уран нүүдэл хийснийхээ гавьяаг Н.Энхбаяр хангалттай хүртэж, МАХН-ыг УИХ-д 72 суудалтай болгоод зогсохгүй өөрөө Ерөнхий сайд болж байлаа шүү дээ. Улс төрд “хаан” болох сууриа энэ үеэс ч тавьсан гэж хэлж болно. Харин 2004-2008 оны сонгуулиар МАХН 36, “Эх орон-Ардчилал” эвсэл 36 суудал авч Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулснаар Н.Энхбаяр Ерөнхий сайдын сэнтийгээ УИХ-ын даргын суудлаар сольсон байдаг.

Өмнөх болон одоогийн парламентын түүхэнд Ерөнхий сайдаас шууд УИХ-ын дарга болсон түүх гараагүй болохоор Н.Энхбаярын энэ нүүдэл улс төрд нэгэн шинэ түүхийг бичсэн билээ. Н.Энхбаяр олонхгүй парламентын спикерээр ганцхан жил ажиллаад Н.Баганбандийн халааг залгамжилсан нь бас нэгэн амжилт байв. Спикерээс төрийн тэргүүний сэнтийд заларч, намтартаа Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр ажилласан хэмээн бичүүлсэн хүн түүнээс өөр байхгүй болохоор тэр шүү дээ. Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд хоёр Засгийн газар огцорсон түүхтэй. Эхнийх нь Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн “Эх орон-Ардчилал” эвсэл МАХН-тай хамтарч байгуулсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар. Хэдийгээр Засгийн газраа хоёр, хоёр жилээр ээлжлэн барина хэмээн тохиролцсон ч лидерүүдээр дүүрэн гэгдэж байсан энэ засгиг М.Энхсайхан тэргүүтэй гишүүд ҮШН-ыг байгуулах замаар эвслээ задлан унагааж байв. Удаах нь буюу МАХН-ын дарга М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газар ч тэсч чадалгүй, ганцхан жил ажиллаад унаж байсан юм.

Энэ бүгдээс харахад Н.Энхбаярт Ардчилсан Үндсэн хуулиа баталсан өдрөөр үе үеийн спикерүүдтэй уулзалт, ярилцлага хийх, хүндэтгэлийн гэрэл зургаа татуулахаас илүүтэй 2004-2008 оны парламент, Засгийн газрын түүх илүү чухал байсан бололтой. Түүний улс төрийн карьер, төрийн өндөр албан тушаалыг ээлж дараалан сэлгэсэн он цагийн хэлхээс нь ч 2004-2008 онтой салшгүй холбоотойг дээр өгүүлсэн жишээнээс харж болохоор байна. Ерөнхийлөгчийн сэнтийгээс бууснаас хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан эрхмүүдийн уулзалтад харагддаггүй тэрбээр энэ удаад хамтран ажилласан ангийнхаа нөхдийн монтажны өмнө элдэв тайлбаргүйгзэр зургаа татуулаад гарч одсон нь яах аргагүй өчигдрийн содон үйл явдлын нэг байлаа. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан улстөрчдийн уулзалтвд Н.Энхбаяр байдаггүй нь түүнийг урьдаггүй эс бөгөөс өөрөө очдоггүйтэй холбоотой байж болох ч тэрбээр Ардчилсан Үндсэн хуулиа баталсан өдрөөр ангийн нөхдөө дурсч дурсамжаа ийн сэргээв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • гамбаа (January 14, 2016 11:50:42 am )

    муу дурсамжаа сэргээж аваад муу үйлдээ мордох нь тэрдээ

  • Anonymous (January 14, 2016 3:08:51 pm )

    Ene odoo ichih heregtei shuu dee.

  • Улс тор судлаач. (January 14, 2016 3:47:29 pm )

    Энэ хунээс зарим нь унэхээр айгаад байгаа нь нэг л шижигтэй байгаа юм даа. Би л лав суулийн уед хувьдаа ингэтлээ узэн ядаж байгаа хумууст учир байна уу? гэж боддог боллоо.

  • Ард түмэн.. (January 14, 2016 4:09:49 pm )

    Энхбаярыг урихгүй жийгээд байхад нь өөрөө гүйж очих юм уу.Урилгагүй ч гэсэн төрөө хүндэтгээд ирж зургаа авхуулаад гараад явчихсаны буруу юу байнаа. Энэ хүнийг ингэж дандаа ад үзээд хэрэггүй шүү дээ. Монголын өрнөөс чөлөөлүүлж, олон улсын тавцанд нэр хүндийг нь өндөрт гаргаж, гадаахны шуналтангуудаас Монголын баялагийн харамлаж хамгаалсаныг нь буруу гээд байгаа юм уу. Ард түмнээ ядуурлаас гаргахын төлөө зүтгэж, Мянганы замыг санаачлан бариулсаныг нь буруутгаад байгаа юмуу. Өнөөдөр Монголын ард түмний ихэнх хэсэг нь Энхбаярыг дэмжиж байгаад хонзогноод байгаа юм уу. Эрх баригчидын уйваагүй үйлдэлийн үр дүнд Монгол улс дааж давахгүй өрөнд орж ард иргэдийн ихэнх нь ядуурч байгаа энэ үед ард түмэн Энхбаярыг хүсэхээс өөр аргагүй болоод байна.Тиймээс Энхбаярыг хэлмэгдүүлж гүжирдэж гүтгэж харлуулахаа зогсоохыг шаардаж байна

  • Anonymous (January 14, 2016 4:22:51 pm )

    Энэ хууль МАХНамд дангаар ноёрхох боломжийг хангаж өгснөөр 24 жил Монголчууд зовж байна

  • Улс тор судлаач. (January 14, 2016 4:43:32 pm )

    АИХ-ын чуулганаар баталсан Ундсэн хуулинд торийн институтуудын эрх мэдлийн хувиарлалтыг тэнцвэржуулсэн ч УИХ нь дордуулсан 7 оорчлолтийг хийснээр,гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулж, тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих боломжгуй болгож, тэд нь эрх ашигаараа нэгдэж булэглэл уусгэн хоорондоо тэмцэлдэж, эрх мэдлийн давуу талаа ашиглаж торийн машинаар бие биеийгээ нухчин дарахад хурч, улс орны Ундэсний аюулгуй байдал, тусгаар тогтнолд аюул занал учруулах болсон тул УИХ-ыг АИХ ба УБХ гэсэн шаталсан бутэцтэй болгон оорчлох шаардлагатай байна.

  • uzel (January 14, 2016 4:54:17 pm )

    Turuu hundelj ochson huulia hundelsen uur yu bna..bi bolj tegj harna setguulchid olj harah yum aa olj harahgui buruu untsguus harj ARd tumeng tolgoig ni dandaa buruu zug ruu haruulah sonirhol bh yum daa

  • Irgen (January 14, 2016 8:03:15 pm )

    Yaj ingej huniig uzen yaddag bnaa.uls turchdiin l gaijiriin humuusig uwchtei bolgodog

  • Монгол (January 14, 2016 9:39:10 pm )

    Ганцхан энэ хүн буруутай болж таараад бусад хамтран зүтгэгчид нь ариун журамтан болоод байгааг эргүү хэн ч бай ойлгохоор л цаг хугацаа өнгөрлөө !!! Энэ нэг л сэжигтэй ! Харин ч эсэргээрээ юм яваад байна даа ! МАНАН-д учир байх шиг болоод байна !

  • zochin (January 14, 2016 9:40:40 pm )

    ene hvmvvs Enh bayraas ih aih uym aa aij baigaa hvmvvs bvgd gemtei gem hiisen gesen vg shvv dee
    hereb gem hiigeegui bol uyn daa ene hvnees uhaa aldtalaa aih we dee
    tiim biz dee ard tvmen mini
    tiim uchiraas ene aigaad baigaa hvmvvsiig sn shalgahad uym uym l garna shvv
    ene hvmvvs gazar nutag eh ornoo zarsanch baij magad shvv

  • zochin (January 14, 2016 9:44:43 pm )

    mongold ardchilsan hubsgal yalaad 25 jil bolson gehed ergeed 37 ondoo ochson met bolood bn shvv
    bvvr ter vesch door niigem baiguulsan uym bishvv

  • Улс тор судлаач. (January 14, 2016 9:48:24 pm )

    Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хуралыг ИРГЭДИЙН ТОЛООЛОГЧДИЙН УНДЭСНИЙ ИХ ХУРАЛ гэх ч юм уу яаж ч нэрлэж болно л доо. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална.

  • battulga (January 14, 2016 11:50:29 pm )

    Ene hunii yed Arai deer baisan ursuldugchgui uls torch elgeg bayr baabar nyamdorj gesen zolbin nohod barij idlee

  • нара (January 15, 2016 1:30:50 am )

    Энхбаяр даргадаа ажилын амжилт хүсье . та монголын ард түмнийг орос ах нараасаа өргүй болгож өгч хойч үед минь гэрэл гэгээ татуулсан туршлагатай улс төрч

  • zochin (January 15, 2016 11:10:12 am )

    odoo enhbayriig dahij uls tord oruulj bolohgui oruulbal uls dahiad hogjihgui boon os honzon

  • Зочин (January 15, 2016 11:22:26 am )

    ЧИНИЙ ХУЖАА ЭЛБЭГДОРЖ ЧИНЬ ХАРИН УЛС ТӨРД ДАХИН ОРУУЛАХ ЮМ БОЛ ЭНЭ УЛС ОРОН ХӨГЖИХ НЬ БИТГИЙ ХЭЛ, СҮЙРЭХ БАЙЛГҮЙ.

  • иргэн (January 15, 2016 4:48:25 pm )

    Н.Энхбаяр гуайг дэмжинэ одоогийн удирдагчдаас хамаагүй дээр.

  • Zochin (January 15, 2016 5:13:40 pm )

    .Sain humus ajilaa hiij chadahgui bol muu humus muu ajilaa hiiseer bh bno.Sainiig buland shahdag mash olon buleglelud baigaa.Ted zubhun saihan yarij chadna

  • иргэн (January 15, 2016 6:21:20 pm )

    энхбаяр даргадаа амжилт хүсье.маш шударга хүн.шударгаар үнэнийг хэлж хэлмэгдэж байгаа жинхэнэ улс төрч хүн.

  • Anonymous (January 16, 2016 10:52:02 pm )

    an man 2 boloi luibarchuuguud mongol ornoos zailtsagaa elbegee mongol orniig vhsen tobgor bolgoloo ard tvmen harj baigaa biz deemongolchuud olsoj bna

  • Anonymous (January 16, 2016 10:52:46 pm )

    enhee dargadaa amjilt hvcei

  • Anonymous (January 16, 2016 10:55:17 pm )

    bagaband ard tvmnii svirvvlsen hvn dee taban tolgoigoos munge idej bsan

antalya rent a car