Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг /2015.02.17/ яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор бага шатахуун хэрэглэдэг автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах чиглэлийг Төрийн өмчийн хорооны дарга нарт үүрэгдсэн.
Гэвч энэ шийдвэр гараад жилийн нүүр үзсэн ч хангалттай хэрэгжсэнгүй. Ихэнх дарга нар тухайн үедээ дүр үзүүлээд л өнгөрсөн. Харин одоо бүгд том тэргээрээ хот дотор холхиж, эхнэр хүүхдээ зөөж байна.
Уг нь Ерөнхий сайдын шийдвэр дарга нарын тансаг хэрэглээг хязгаарлахад оршиж байлаа. Түүнээс нэг дарга том, жижиг хоёр автомашинтай бол гэсэн зүйл огт байхгүй. Тэгсэн өнөөдөр даргын автомашин гээд том жижиг хоёр машин гражид зогсож байх нь сонин. За энэ ч автобаазынхны л яриа түүнээс батлагдсан зүйл биш.
Тэгвэл дарга нарын тансаг хэрэглээг хязгаарлах Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг Төрийн өмчийн хорооны удирдлагууд хэрхэн биелүүлсэн бэ. Эсвэл татан буугдах тухай яригдаж байгаа юм чинь гээд хэрэгжүүлэлгүй хаячихсан уу. Гэхдээ одоохондоо цалин авч л байгаа биз дээ. Тийм бол одоо ажлаа хий. Цаана чинь дарга нар яагаад лексус 570 унаж болдоггүй юм гээд барьцаад эхэлсэн байна шүү. Хэн гэж үү?
Үндсэн хуулийн цэцийн дэд дарга , гавьяат хуульч Н.Жанцан гуай “Цэцийн дарга лексус 570 унаж болохгүй, бусад нь болдог. Энэ ямар логик вэ” гээд л барьцсан янзтай ярилцлага өгөөд явж байна. Гавьяат хуульчийн хувьд Ерөнхий сайдын захирамж шийдвэрийг дагах ёстой л доо. Гэвч бусад дарга нар том автомашинаасаа татгалзаж чадахгүй байгаа учраас ийнхүү барьцаж ярих нь аргагүй л дээ.
Ер нь Үндсэн хуулийн цэцийн дарга тэр тусмаа л том автомашинд дурламааргүй л санагдаад байдаг юм. Хууль тогтоогчдын шийдвэр захирамжийг тэргүүн эгнээнд дагаж, мөрдөж, биелүүлж, улмаар, дарга нар, ААН-үүд ард иргэдийг дагаж мөрдөхөд уриалах ёстой баймаар.
Гэтэл “тэр чинь том машинтай юм чинь би ч гэсэн том машин авъя л даа” гээд ээж эрхэлж байгаа хүүхэд шиг юм яриад явж байгаа нь утгагүй. Түүний оронд “Харин ч би хуулиа дагадаг, хуулийг дээдэлдэг байгууллагын дарга учраас Ерөнхий сайдын шийдвэр захирамжийг дагаж мөрдөж байна. Наад лексусаа онцгой байдлынханд өг. Хөдөө гадаа гал түймэр гээд уул хадаар явах шаардлага гарна” гээд л хэлчих ёстой баймаар. Ямар Үндсэн хуулийн цэцийн даргын ажил үүрэгт уул хадаар явах, байгалийн гамшигтай тэмцэх гэж заасан байдаг биш дээ. Тийм үү. Энэ бол хувь хүн миний л бодол юм шүү.
Ер нь Төрийн өмчийн хороо ажлаа хийхгүй байгаагаас болоод л төрийн байгууллагын дарга нар бие биедээ барьцаж, том машинаа голмоор аядаж байх шиг байна шүү. Цалин авч байгаа болж ажлаа хийгээрэй, хөөш.
Шар хүү
Холбоотой мэдээ
-
ene hun (January 14, 2016 10:39:13 am )
yasan durtai duh ve ter mashiniin huraaj avj zaraach busad baiguullagiin darga nar bas l jipteil yavaad bn hudlaa zahiramj gargaj heregjuulehgui bj reclam hiisendee
-
Anonymous (January 14, 2016 12:11:13 pm )
Шийдвэр гаргаад хэрэгжилтийг анхаардаггүй энэ Ерөнхий сайдын буруу.
-
selenge aimag (January 14, 2016 12:20:21 pm )
selenge aimgiin zasag darga S.Burenbat er ni yu hiij yavdag hun beee. ene aimgiin ajil er ni uragshaa yavj baigaa yumu. nasaaraa huwiin yum hiisen yamar ch bolowsrolgui huniig tanil talaa harj muzein dargaar tawisan. ene muzein ajil undsendee unasan. uzmeriin tanhim ni odoo hurtel halaaltgui. uuruu awah idehiin shunaltai bas tetgeweriin nas ni bolchihson ene zunug uwgunuu zailuulaachee Burenbataa. orond ni ajil hiideg zaluu hun tawiachee. ene hunii ehner ni bas l tetgeweriin emee. idej uuj hanatsgaasan bol turiin sangiin dargaar tawisan tetgeweriin emeegee zailuulaachee Burenbat guai.
-
цахиур (January 14, 2016 3:34:54 pm )
bitgii hudlaa jujig taviad bai Toriin omchiin horoogoo yaran tata buulgaj omchiig ezengui bolgoj bga biz de manai kompani lav unaj l bga
-
j N (January 14, 2016 4:09:08 pm )
Энэ төрийн номертой гоё ганган Лексус Ланд ВМВ унасан хулгайч нар бол бүгдээрээ хөөрхий татвар төлөгч таны цус хөлсөө урсгаж байж олсон мөнгийг үрж байгаа улайм цайндаа гарсан луйварчид гэдгийг мэдэх үү Таарасан газар одоо духы нь цоол
-
ард (January 14, 2016 5:33:14 pm )
ДЭЭРЭМЧИН ТӨР
-
-
Дамба (January 14, 2016 5:55:48 pm )
Энэ ЗГ, сайд нар ТӨХ-гоо татан буулгаад одоо л дураараа дургиж дунд чөмгөөрөө жмргэх цаг нь ирж байна уу даа чааваасууд
-
Иргэн (January 14, 2016 8:20:03 pm )
Хөөрхий манай төрийн тэжээвэр юмууд хичнээн сайхан машинтай байгаад түгжирэлд явж чадахгүй байгаа шүү дээ нисдэг тэрэг авч өгөх хэрэгтэй
-
Иргэн (January 14, 2016 9:41:31 pm )
Иргэдээ боддоггүй новшнуудад илжиг л унуул
-
зочин (January 15, 2016 10:34:47 am )
нээрээ хотын түгжрээнд илжиг зүгээр байх шүү.
-
-
Anonymous (January 14, 2016 11:30:38 pm )
Дарга гэж машин унах ёстой юм уу?
-
зочин (January 15, 2016 10:29:34 am )
haa hurch yamar ajil amjuulah gej unah geed bgan. Tegj bgad tetgevertee garahdaa aktlaad uurtuu avah gej bga biz.
-
зочин (January 15, 2016 10:34:01 am )
худлаа баримт бүрдүүлж байгаад дуудлага худалдаа энэ тэр гэж хэдэн хүн оруулсан болгож зохион байгуулаад, хэн нэгний нэрээр өөртөө авчихна да. Одоо ингэдэг болсон байна лэ шүү. хууль, хяналт, аудитыхан анхаармаар юм. Цаад утгыг судлаж дүгнэхгүй баримт л байвал болсон байна л гэдэг дэ, та нар.
-
Зочин (January 15, 2016 10:54:53 am )
илжиг зүгээр юм бн. эко унаа гэж…
-
Anonymous (January 15, 2016 11:01:52 am )
Прус унахад яагаад болохгүй байгаа юм бэ?
-
Anonymous (January 19, 2016 8:56:37 am )
Онцгойнхон lexus570 унаж хедее гадаа явна гэдэг бол дэндуу тансаглал!Харин тэдэнд туулах чадвар сайтай тулш бага зарцуулдаг, олон хун тээвэрлэх чадвартай техник хэрэгтэй!
-
зочин 1 (January 30, 2016 1:32:34 pm )
үнэтэй машин унахгүй бол үхэх гээд байна уу. Нийтийн унаанд ч сууж чадахгүй иргэд байна. Машин олдож байгаа нь их юм.
-
ард түмэн (February 03, 2016 11:37:06 am )
Төрийн луйварчин хулгайч нараа та нар заавал татвар төлж байгаа бид нарын мөнгөөр ийм үнэтэй машин авч яах гээд байна аа. Энэ чинь ашиг сонирхлын зөрчил шүү дээ. Та нар үнэхээр хуулиа дээдэлдэг юм бол татварын мөнгө хулгайлахгүй түлш бага зарцуулдаг жижиг машин аваачээ.
-
ард түмэн (February 03, 2016 11:38:31 am )
Төрийн хулгайчаа. Та нар энэ лексус машин аваад авгай хүүхдээ суулгаад хөдөө явдаг биз дээ.Энэ чинь та нар огцрох бүрэн үндэс шүү.
-
ард түмэн (February 03, 2016 11:39:44 am )
Энэ төрийн хулгайч нарыг чулуугаар гудамжинд цохиж алдаг хууль гаргавал дахин ийм татварын мөнгө хулгай хийхгүй шүү дээ.
-
ГоёЗочин (February 05, 2016 9:42:35 am )
Нэгэнт төрийн албан тушаалд ажиллаж байгаа юм бол тэр унааг нь хэрэглэ л дээ. Яагаад бологүй гэж. Бүгд л унаад байгаа шүү дээ.
-
МОНГОЛ ХҮН (February 06, 2016 10:51:42 pm )
ЭНЭ ЦЭЦИЙН ДАРГА ГЭЖ ЯМАР АРЧААГҮЙ ХУВАЛЗ ВЭ ! ХАМГИЙН ТҮРҮҮНД ХУУЛЬ ДЭЭДЭЛЖ, ЁС ЗҮЙТЭЙ БАЙЖ, БУСАД ХУРГАН ДАРГА НАРТ ҮЛГЭР ДУУРИАЛ БОЛООД ЯВЖ БАЙХЫН ОРОНД.. . НАСААРАА ШУДАРГА БАЙЖ ҮЗЭЭГҮЙ, АМАР ХЯЛБАРААР АМЬДАРСААР БАЙГААД БҮР ТАРХИНААСАА ӨТЧИХӨЖ…
22 Comments