“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг бэлтгэн гаргадаг “Херо энтертаймэнт”-ийнхан хадгалагдаж байсан хар дүрсээ хулгайд алдсан нь шуугиан тариад байгаа билээ. Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн архивын бичлэг алдагдсан байгаа бөгөөд эл асуудлын талаар найруулагч Б.Баатар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.
Тэрбээр “Зохион байгуулалтай бүлэг хулгайчдын хийсэн үйлдэл. Тиймээс цагдаагийн байгууллагад шалгуулна” гэж ярьсан. Тэгвэл ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Херо энтертаймэнт”-ийн захирал Б.Баатар архивынх нь бичлэг алдагдсныг шалгуулах хүсэлтээ одоог хүртэл өгөөгүй. Хүсэлт өгсөн, өгөөгүй цахим сүлжээгээр гэмт хэргийн шинжтэй мэдээлэл цацагдсан эл асуудлыг манайхаас шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн” гэв.
О.Сайхан
Zaluu.con
Холбоотой мэдээ
Comments are closed.