antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2016 8 comments

“Элит” цэцэрлэгийнхний буруугаас болж гэмтсэн хүү хэлгүй болох эрсдэлтэй байна

нийтлэсэн Admin

watermarkБаянгол дүүргийн 8-р хороонд байрлах “Элит” хэмээх балетын сургалттай цэцэрлэгийн багш, ажилчдын буруутай үйлдлээс болж ойноосоо өнгөрсөн жаал хүү хэлгүй болох эрсдэл үүсчээ.

Тодруулбал онгорсон оны 10  дугаар сарын эхээр уг цэцэрлэгт явдаг нэг ой 3 сартай хүүгээ авахаар ээж нь очжээ. Тухайн өдөр хүү унтлагын хувцастайгаа уравгар царайлсаар ээжийгээ угтсан байна. Яагаад унтлагын хувцсаа солиогүй байгаа талаар ээж нь багшаас нь асуухад хувцсан дээрээ хоол асгаад, угаачихсан гэсэн хариулт өгчээ. Ингээд хүүгээ аваад гэртээ ирээд хүүхэддээ хоол өгөх гэтэл гэнэт амнаас их хэмжээний цус гарч эхэлсэн байна.

Иймээс сандран  Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хэлний угаараа, гол хавьд нь цоорсон байсан аж. Тухайн үед ГССҮТ-ийн эмч нар хэлэнд нь таван оёдол тавиад, “Ийм аймар  гэмтчихээд хүүхэд огтхон ч уйлаагүй нь сонин. Ямар нэгэн өвчин намдаах лаа, тариа хэрэглэсэн үү” гэж ээжээс нь асуусан байна.

Хүүгээ эмнэлэгт үзүүлэн, анхны тусламж авсныхаа дараа гэмтсэн шалтгааныг тодруулахаар цэцэрлэг дээр нь очиход “Тийм үү. Бид мэдээгүй. Ерөөсөө тийм юм болох учир шалгаан байхгүй” гэж өөрсдөөсөө зайлуулжээ.

Ингээд хүүгийн аав, ээж аав  яагаад ийм хүнд гэмтсэн байж болох, юуны учир цэцэрлэгийнхэн нууцлаад байгаа талаар асууж, хэл ам хийж эхлэнгүүт  “Хүү чинь тоглож байгаад хэлээ хазсан байсан. Гэхдээ тийм аймаар сүртэй биш байсан” гэх тайлбарыг Элит цэцэрлэгийн удирдлага өгсөн байна.  Энэхүү хариуцлагагүй байдлыг  олон нийтийн мэдээллийн сувгаар мэдээлж, холбогдох байгууллагуудад хандах гэтэл “Элит” цэцэрлэгийн эрхлэгч хүүгийн аавд “Та битгий ингэ л дээ. Тохирьё” гэж наймаалцах санал тавьжээ.  Үүнд нь  бухимдсан аав “Хүүхдийн эрүүл мэндээр наймаалцана гэж ичихгүй ярьж байдаг чи хүн мөн үү” гэхэд өөдөөс нь  “Та намайг бодооч дээ. Би энэ бизнесийг эхлүүлээд удаагүй байна” гэж гуйсан байна. Сүүлдээ нөхрөөрөө хүүгийн аавыг дарамтлуулан бизнес нь өөрөөс нь болж дампуурвал ална гэж хүртэл заналхийлсэн гэнэ.

Одоогоор хүүгийн хэл эдгэрч байгаа ч, ГССҮТ-ийн эмч нар уг гэмтэл хүү хэлд ороход хэл ярианы бэрхшээлтэй болох, дулдрай эсвэл бүр хэлгүй болох магадлал өндөр гэдгийг хэлжээ.

Хүүгийн аав, ээж Баянгол дүүргийн цагдаагийн газар гомдол гаргасан байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүүгийн хэлийг мохоо зүйлээр гэмтээсэн гэж гарчээ. Гэвч цагдаагийн байгууллага хөнгөн гэмтэл гэж үзсэн байна. Хэрэг одоогоор прокурорт шилжээд байгаа аж.

hel2

www.mnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • zochin (January 13, 2016 4:47:26 pm )

    hun alah nee bagsh manuuhain yu hj bsan yum be araich dee iim muuhai bson doo yanaa gehiin orond alna tal ni biznes geed ………………….. hunii muuhai zan garch bn daa

  • зочин (January 13, 2016 5:06:58 pm )

    монголын бүхий л аав ээжүүд мэргэжил үндэс эд хөрөнгө юу ч биш ….. бүгд л хөөрхөн үр хүүхдтэйгээ амьдардаг … ажил амьдралаа хийхийн тулд нялх балчир хүүхдүүдээ цэцэрлэгйин багш асрагч нарт даатгаад ажил төрөлдөө хичээл сургуульдаа яюдаг …. энэ цэцэрлэгийн багш асрагч нарын хариуцлага сул доройгоос болж бага насны хүүхдүүд үхэх нь үхэж + эд эрхтэнээрээрээ хохирч + хэлгүй дүлий болж + сэтгэл санааны хямрал сэтгэцийн өвчтэй == гээд тоолохын аргагүй эрсдлүүдийг гаргаж байгаа цэцэрлэгийн багш нар болон асрагч нарт зориулж бүр маш томоор МОНГОЛ УЛСЫН ХҮҮХДЭД цэцэрлэгийн багш асрагч нараас хүүхдийн эд эрхтэнд халдаж гэмтээсэн бол 10 – 20 жилээр шууд гянданд хоино . яагаад та нарт ийм хүнд хэрэг оноож байгаа юм бэ гэвэл = 0 – .6 насны хүүхдүүд өөрийгөө хамгаалж чадгахгүй далимдуулж + мөн хэлж ярьж чахадхгүйг далимдуулж = өөрсдийнхөө эр барыг нялх хүүхдэд гар\гаж эрхтэнээр нь сэтгэл зүйгээр нь хохироосон тул ийм хүнд ял оноож байгаа юм гээд томоос тос цэцэрлэгийн хэн ханан дээр нь нааж тавьж анхааруулахгүй л юм бол эд нар чиинь яасан хаширддаггүй юм бэ , олон цэцэрлэгийн багш асрагч нар хүүхдүүдийг хохироож байгаа гэмт хэрэг дараа дараалан гараад байхад энэ бүхнээс жишээ аваад нэг ч гэсэн айлын нялх хүүхдийг зодож нүдэж бие эрхтэнийг нь гэмтээхгүйгээр харах гэсэн сэтгэл зүй төрдөгггүй юм аа ???? хүүхдийн хэлийг нь юу гэсэн үг вэ ??? ийм аймаар өвчтэй байхад нь дуугай байгаад байсаныг нь бодохоор “” цэцэрлэгйин багш нар нь дураарааа өвчин намдаах тариа + эсвэл өвчин намдаах лаа зэргийг ойрхон ойрхон шулуун гэдсээр нь нь хийсэн нь тодорхой байна шүү дэээ?? өвчин намдаах эм тари лааг их тунгаар хэрэглэвэл хүүхэд гэлтгүй том хүмүүст маш их аюултай гэдгйиг эд нар мэдэж байгаа шүү дээ???? зөвхөн өөрсдийгөө авч үлдэхийн тулд уйлуулахгүйн тулд өвчин намдаах тунг хийсэн байна даа ???? хэлж ярьж чадахгүй хүүхдийг маш ихээр зовоодог болжээ энэ цэцэрлэгийн багш асрагч нарт?????? ийм хэрэг их гарах юмаа ++ авсан арга хэмжээ нь маш бага хөнгөхөн учираас л энэ цэцэглэгйин багш асрагч нар хүүхдүүдэд ийм сул хандаж яраглаад байна шүү дээ???? хүүхдийн хэлийг нь ийм болгочихоод тэнэг эрхлэгч гэх багш авгайн ТОХИРОЛЦОЁ байхдаа яахав дээ би үхэхээс хүүхэд чинь үх гэсэн үгтэй адилхан байна …. наад цэцэрлэгээ хувиараа ажиллуулж байгаа бол … хүний нялх хүүхдүүдийг баян ядуу гэхгүйгээр нь зүргээр л “” энэ бол учир мэдэхгүй хүний эрхээр байдаг нялх хүүхэд шүү дээ гэж нэг зөөлхөн төсөөлөн бодод … цэцэрлэгээ ажиллуулж байвал таны мөнгө чинь урсаж орж ирнэ тэнэг яргачин цэцэрлэгийн багш асрагч хоёр минь … ядаж тарахад нь эх эцэгт нь хэлдэг байгаа даа???? өөрөө болж байвал энэ муу хүүхэд яахав гэсэн янзтай ++ өвчин намдаах юм хийгээд явуулчихсан байгаа юм ???? чи ийм үр хүүхэдгүй юм тэнэг авгай мөн чи нялх хүүхдийг ядаж нэг тэнэг толгойндөө ..э.нэ чинь хүний нялх үр шүү дээ … гэж боддог өрөвчхөн сэтгэл төрдөггүй юм уу чамд ??? бас дээрээс нь нөхрөөрөө аав ээжийг нь утсаар дарамтлуулчихажээ яаж чадаж байна эх хүн байж би өөрөө эх хүн тийм учираас сэтгэл өвдөөд хохирсон хүүхдийн аав ээжиййг нь танихгүй ч гэсэн НЯЛХ ХҮҮХДИЙГ нь хараад өрөвдөөд цурадпаап өөроийн эрхгүй ингэж бичлээ ….. өөрийнхөө нялх хүүхдийг хайрлаж чадаж байгаа бол өрөөлийн нялх үрийг хайрлаж чадаж байвал чи жинхэнэ эх хүн ,,, ийм биш бол чи зөвхоөн нялх хүүхдүүдээр мөнгө олох гэсэн зооби болж хувирч байна цэцэрлэгйин багш асрагч гуай

  • Anonymous (January 13, 2016 8:03:59 pm )

    unen zovoor ni heregee huleehgui bol chin chamaig amitan boltol stesterlegiig chin damfuurtal chin haraana shu araatnuud mini

  • munkh (January 13, 2016 11:42:46 pm )

    .iim arilsan dotortoi hvmvvseer bolosroliin vil ajillagaa yavuulj bolohgvi uyn beznis ve ……..

  • Anonymous (January 14, 2016 12:16:32 pm )

    уг цэцэрлэгийг хаалгах хэрэгтэй. хүүхэд харах үйлчилгээ гээч юм бас ийм л болох байх да. хариуцлагатай сэтгэлээсээ ажил хийдэг хүнгүй болсиймуу хайшаан. ийм хариуцлаггүй газрыг арга хэмжээ аваад хаах хэрэгтэй

  • зочин (January 14, 2016 3:10:51 pm )

    юун хөнгөн гэмтэл гэж . энэ тал дээр ч гэсэн шүүх эмнэлэг, цагдаагийн байгууллага шудрага ажиллаасай. Нэг нялх үр хүнд гэмтэл авч хэлгүй болж байна шүү дээ. цэцэрлэгийг нь хааж багш нарт нь багш ч гэж дээ, яргачин нарт нь арга хэмжээгий нь авбал яасан юм бэ?

  • Anonymous (January 15, 2016 1:20:51 pm )

    https://www.youtube.com/watch?v=9ofjjhk-5sM&feature=share

  • Anonymous (January 23, 2016 12:15:37 am )

    namdaax xvchtei em ogson bol yanaa,nuugaad bxdaa yadin ymar xvnii vnergvi exchvvd we ter bagsh zaxiral ni,ergeed xvvxded ni xariu ni irne shv de

antalya rent a car