Их дээд сургуулиа дөнгөж төгссөн залуу боловсон хүчнүүдэд ажлын байр олдоход хэцүүгээс гадна туршлага дутах асуудал байдаг. Мөн төрийн албанд ажиллахад удирдлагын мэдлэг чадвар зайлшгүй шаардагддаг. Тэгвэл энэ асуудлыг даван туулахад таньд ямар ч саадгүй байхад “Шинэ цагийн удирдлагын академи” туслана. 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж 600 гаруй боловсон хүчин бэлтгэж ажлын байраар хангаж байгаа тус академи удирдлагын чиглэлийн бүхий л мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Мөн сургалтаа шинэ арга барилаар явуулж төрийн албаны шалгалтанд бэлтгэж эхэлсэн байна.
“Шинэ цагийн удирдлагын академи” нь нийт 13 багштай. Багш нарын 55 хувь нь академич, доктор, профессор үлдсэн хувь нь магистраас дээш зэрэгтэй чадварлаг багш нар хичээл заадаг байна. Мөн онол дадлагыг хослуулан шинэ стандартыг боловсруулж эхэлжээ. Тус академийг төгссөн төгсөгчдийн 80-90 хувь нь ажлын байранд бүрэн хангагджээ.
Тус сургууль удирдлагын болон бизнесийн гэсэн ангиудтай юм.
Удирдлагын анги
Төрийн захиргаа удирдлагын менежер,
Нийгмийн удирдлагын менежер
Бичиг хэргийн ажилтан- оффис менежер
Бизнесийн анги
Бизнесийн удирдлагын менежер
Хүний нөөцийн удирдлага-хөдөлмөр хамгааллын менежер
Хүний нөөцийн удирдлага-оффис менежер
Маркетингийн удирдлагын менежер
Санхүүгийн удирдлагын менежер
Төслийн удирдлагын менежерийн өдөр, орой, гараг, эчнээ анги. 3 сараас 1 жилийн ангиудад боловсон хүчнүүдээ бэлтгэж ромбо диплом олгож дэлхийд өрсөлдөхүйц чадварлаг боловсон хүчин бэлтгэж байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.