antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2016 Comments are off

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна

нийтлэсэн Admin

812016.1.14, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 5

ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САР
ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2016.1.14, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 08.33-17.17
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, бурхныг тахих, номын явдлыг үйлдэх, амарлингуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл, хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авахад муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car