antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2012 8 comments

Намынхандаа боорлуулсан Н.Алтанхуяг МАН-аас аврал эрэхээр шийдсэн гэв үү

нийтлэсэн Admin

“Манайх хоншоортой нам” хэмээн “гангарч” байсан Н.Алтанхуягийн мэдэгдэл нийгэмд багагүй цохилт өгч эхэлсэн.

Шатахуун түлш, өргөн хэрэглээний барааны үнэ бодит ахуйгаас нэгэнт тасарч, өөдөө тэмүүлэв. Шатахуун түлшний үнэ нэмснээс болж, тээврийн зардал ч нэмэгдлээ. Үүний улмаас өргөн хэрэглээний барааны үнэ лангуунаасаа хөөрөв гээд Монголын нийгмийг бөөн бараан үүл валютын ханшийн өсөлттэй хоромхон зуурт нөмөрлөө. Улстөрийн зорилготой энэ үнийн хөөрөгдөлд Н.Алтанхуяг даргыг хаа хаанаа буруутгаж байна. Ард олон хийгээд хэвлэлүүд үнийн зохиомол хөөрөгдлийг Ардчилсан намтай хаашаа ч зугтах аргагүй холбоод эхлэхээр өөрсдийгөө аврахын тулд бүлгийн хуралдаан ч хийж үзэв.

Хурлаар үнийн хөөрөгдөлд Монголбанкийг буруутгаад Ерөнхийлөгчийг нь огцрохыг шаардаж, өөрсдийгөө галаас аврах гарц хайсан ч эргээд Монголбанкны мэдэгдэлд нам цохиулав. Ардчилсан намын зарим гишүүд нийгэмд үүссэн асуудапд Н.Алтанхуягийг буруутгахаас өөр ямар ч гарцгүйг ухаарчээ. Дур мэдэн мэдэгдэл хийсэн намын дарга эргээд намын нөхдөдөө боорлуулж байна. Мэдэгдэл хийхээ улстөрийн зоригтой шийдвэр гаргалаа гэсэн Н.Алтанхуяг дарга юу хийснээ гэнэт ухаарч, толгойгоо шааж байгаа сураг намын нөхдийн зүгээс нисэлдэх болов.

Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдалд эгдүүцсэн ард түмний бухимдал, нөгөө талд намынх нь эрх бүхий нөхөд дур мэдэн мэдэгдэл хийсэн гэх мэт асуудал нь Н.Алтанхуягийг амиа хорлоход ч хүргэж мэдэхээр байна. Ардчилсан намын дарга ёстой л “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэгч болчихлоо. Уг нь ном журмын дагуу ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлөөрөө хэлэлцэж байж шийдэх ёстой энэ асуудлыг намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Эрдэнэбат, намын бүлгийн дарга Ч.Ёайханбилэг нарын нөхөдтэй хавсран байж хийсэн нь намын гишүүд, тэр тусмаа нөлөө бүхий нөхдийг цухалдахад хүргэсэн хэрэг.

АН-ын доторхи томоохон фракцын толгойлогч Х.Баттулга сайд хэвлэлээр байр сууриа илэрхийлэхдээ их л тэвчээр зааж бухимдлаа нууж харагдсан. Гэтэл намаа төлөөлж УИХ-ын дэд даргаар ажилладаг Г.Батхүү “Намын аливаа асуудлыг гурван хүн шийдэх юм бол энд би намаа төлөөлж УИХ-ын дэд даргын алба хашиж явдаг юм” хэмээн уурсчээ. Мөн тус нам дахь томоохон хүчнийг толгойлдог З.Энхболд гишүүн ч бухимдлаа нууж чадахгүй байгаагаа илэрхийлсэн.

Ардчилсан намын гуравны хоёрыг шахам захирч чадах эдгээр эрхмүүд Н.Алтанхуягийг дотроо занаж сууна. Шуудхан хэлэхэд ҮЗХ-ны хурлыг хүлээж суугаа хэрэг л дээ. Гэтэл нөгөө жигүүрээс нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа Н.Алтанхуягийг илтэд буруутгалаа. Тэрбээр “Намын даргын мэдэгдлийг телевизээр л харлаа. Хэвлэлийнхэн Та бүхэнтэй адилхан мэдээлэлтэй байна. Уг нь, би намын удирдлагад багтдаг гурван хүнийх нь нэг. Зарчмын хувьд Н.Алтанхуяг даргын мэдэгдлийг дэмжиж байгаа. Гэхдээ намын дарга асуудлаа намын Гүйцэтгэх зөвлөл болон Үндэсний зөвлөлдөх хороогоор оруулж шийдвэрлүүлсэнийхээ дараа зарласан бол процедурын хувьд зөв байх байсан болов уу.

Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь намын бүлгийн төвшинд ч энэ талаар ямар нэг мэдээлэлгүй байсан. Н.Алтанхуяг дарга хамтарсан Засгийн газарт орно гэж амлаж байж ҮЗХ-ны шийдвэрээр намын дарга болж байлаа. Энэ утгаараа улс орны хэмжээний асуудлаар ганцаарчилсан мэдэгдэл хийсэн нь намын дүрмийн тодорхой заалтуудыг зөрчиж, төлөөллийн эрх хэмжээний хүрээ хязгаарыг давсан нь харагдлаа. Нам хамтарсан засагт орж ажилласан асуудлаар удахгүй болох ҮЗХ-ны хурал үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргах биз ээ” гэж ярьжээ.

Энэ мэтээр намын журамт нөхөд нь шууд бус утгаараа “Н.Алтанхуяг аа, чи өнгөрсөн шүү” гэдгийг хэлж байна. Ийнхүү ҮЗХ-ны хурлаас урьтаж, хамтарсан засгаас гарч, баатраар тодрох гэсэн Н.Алтанхуягийн гэнэн гэмээр мөрөөдөл, эргээд өөрийг нь шахах замаар улстөрийн талбарт тоглолт үргэлжилж байна.

Ийнхүү намынхаа нөхдөд хэдэн талаасаа боорлуулсан Н.Алтанхуягт МАН-аас өөр аврал байхгүй болж, эцсийн шийд гараагүй байна, хэдүүлээ дахин сайн ярилцвал яасан юм хэмээн МАН-ынханд хандсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Учир нь Н.Алтанхуягийн мэдэгдлийн ар талд байсан АН-ын нөлөө бүхий бизнесмэнүүд түүний эсрэг үнийн тоглолт хийсэн гэх мэдээлэл бий.

Хоромхон зуур болоод өнгөрөхдөө нийгэмд багагүй гамшиг дагуулсан өөрийнх нь мэдэгдлийн араас хэн юу сэдэж суусныг Н.Алтанхуяг дарга хожуу ухаарсан байхыг үгүйсгэх аргагүй. Намынхан нь нийлж байгаад өөрийнх нь эсрэг босох гэж байсныг сая л гэнэт санасан ч байж болох юм. Үнийн хөөрөгдлийн буруу Монголбанкинд чихэхийн тулд хийсэн Ардчилсан намын бүлгийн хуралдаан дээр ҮЗХ-г яаралтай хуралдуулахаар хэлэлцэж, маргааш хугацааг нь товлосон ч Засгийн газарт байсан хэдэн сайдууд ҮЗХ-ны хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргажээ.

Учир нь АН-ын сайд нар Засгийн газрын бүтцэд ажиллахдаа салбар салбартаа тендерээс эхлээд хууль бус олон үйлдэл хийснийхээ “но”-г цэгцэлж амжаагүй гэсэн мэдээлэл ч сайдуудын энэ хүсэлттэй зэрэгцээд нисэлдэв. Юутай ч сайдынхаа суудалд долоо ч гэсэн хоноё гэж бодоогүй байх, эмхэлж цэгцлэх энэ мэт ажил зөндөө байгааг нуух юун. Юутай ч Н.Алтанхуяг Шадар сайд ч үгүй, намын дарга ч үгүй, аягүй бол тойрог ч үгүй болж мэдэх тоглолт улстөрийн талбарт аль хэдийнэ эхэлснийг дахин сануулахад илүүдэх юун.

С.УУГАНБАЯР

 

mongoliin unen


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (January 10, 2012 11:14:41 pm )

    Eeljit zahialgat niitlel bn, MAN-iinhan taivan bai l daa, ehneree nuuts amragt n aldsan aytai yanz buriin arga heregleh um, AN zasgaas garsan n mash zuv alham, ard bi ingej bodoj bn.

  • Anonymous (January 11, 2012 1:20:20 am )

    Chi yu ch oilgoogui baina doo. Ene nuhur chin MAN, Nyamdorj 2-iin AN dotorh tagnuul yum shvv dee. Odoo vgee heleed butsaj suregtee niileh tsag ni bolson boltoi.

  • Anonymous (January 11, 2012 1:32:00 am )

    Altanhuyag guai jijighen ambitsaa bolison ni deer dee nuhur mini

  • Anonymous (January 11, 2012 1:57:21 am )

    odoo songuulid AN iin tuluu sanalaa uguhuu shuu ard tumen minee

  • Anonymous (January 11, 2012 1:57:36 am )

    odoo songuulid AN iin tuluu sanalaa uguhgui shuu ard tumen minee

  • Anonymous (January 11, 2012 5:16:27 am )

    ireh songuulid Ardchilsan namd teneg hun l ogoh baihdaa muusain naidvargui toroos torson terbumtnuud.

  • Anonymous (January 12, 2012 11:13:40 pm )

    Алтанхуяг МАН-тай хуйвалдсан биз. энэ тэнэгт тойраг ч бүү өг АН -хан

  • Anonymous (January 13, 2012 2:08:27 am )

    archilsan nam irgej ard tumendee irlee oilgoh heregtei ene komnistuudiig bugdiig hoid solongos yvuul

antalya rent a car