antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2016 5 comments

Д.Тэрбишдагва МАХН-ыг орхих уу?

нийтлэсэн Admin
527-1452658248e8e0fbec7246_gs
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва  МАХН-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ  намынхаа  гүйцэтгэх товчоонд албан ёсоор гаргажээ. Одоогоор Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр гадаадад яваа тул түүний хүсэлтийг шийдвэрлэх асуудлыг түр хойшлуулсан байна.
Д.Тэрбишдагва сүүлийн нэг жил гаруйн хугацаанд МАХН-ын дарга Н.Энхбаяртай байр суурь зөрөлдөх болсон бөгөөд УИХ-ын байнгын хорооны дарга, УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга болохыг хүссэн түүний саналаас ч татгалзаж байжээ.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Д.Тэрбишдагва зөвхөн дэд даргаасаа татгалзаад зогсохгүй, МАХН-аас гарах бололтой. Тэрээр Архангай аймагт МАН-аас нэр дэвшихээр шийдсэн аж. Энэ тохиолдолд МАХН-ын хувь заяа УИХ-ын ирэх сонгуульд тун хүнд болох юм. Учир нь Д.Тэрбишдагва, Ж.Сүхбаатар нараас өөр УИХ-ын сонгуульд тойрогт өрсөлдөж, сонгогдох магадлалтай улс төрч МАХН-д цөөн. Хэрэв тойргоос л улс төрч сонгогдож чадахгүй бол МАХН парламентад суудалтай ч болж чадахгүй байх магадлал өндөр юм.
Э.Мягмар
Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Zochin (January 13, 2016 12:52:02 pm )

    Terbishdagva gyua ta neg ydaa bodvol yasan um be? Arai iim shiidver gargahgui bailgui dee. Itgej baina. Ta urvaach sharvaach bish hun biz dee.

  • zochin (January 13, 2016 5:03:45 pm )

    Urwagchid sanalaa bitgii ug.

  • - MAXN (January 14, 2016 2:06:05 am )

    Ene estoi Buruu shuu , Ta ene Namd Hergtei Hyn shuu ,
    Ta Ene Namdaa baisan deer baiha ! Ta duugaa ajilaa hii

  • Anonymous (January 14, 2016 10:27:19 am )

    Sain bna eniig l huleej bna

  • Anonymous (January 14, 2016 10:27:46 am )

    Manai Arhangaichuud

antalya rent a car