Өнгөрсөн зуны ган гачигаас үүдэн өвс, тэжээлийн үнэ эрс нэмэгдсэн тул ОХУ-ын хөрш зэргэлдээ Эрхүү мужийн элит үүлдрийн морь үржүүлгийн газрууд морьдоо хямдруулан зарахад хүрчээ. “Россия” телевизийн мэдээлснээр, будённый, араб, ахалтекин зэрэг шилмэл үүлдрийн аргамаг хүлгүүдийн гол худалдан авагчид нь Монгол, Хятадаас олноор ирэх болсон аж. Манай уяачид нэн ялангуяа Эрхүү мужийн Усть-ордын буриад тойргийн тэсвэр хатуужилтай, хүйтэнд ажирдаггүй будённый үүлдрийн морьдыг ихээр үнэлдэг байна.
Эх сурвалж: www.polit.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.