
Сэлэнгэд төрсөн Өвөрхангайн харьяат энэ эрийг улстөрийн хүрээнийхэн хамгийн хорчин улстөрчдийн нэгэн гэлцдэг. Энэ нь ч оргүй зүйл биш. Улстөрд хүрнэ гэсэндээ хүрч, түүнийгээ яаж ийж байгаад л бодитой болгож чаддаг асар их “авьяас” түүнд заяасан нь тодорхой харагддаг.
Монголын улстөрийг 20 хэдэн жил самарч байгаа экс соцдекүүдийн нэг болох түүний хувьд эдүгээ карьерынхаа дээд өндөрлөг буюу УИХ-ын даргын суудалд бас АН-ын даргын суугаад байгаа.
1996 онд “АХ” эвсэл сонгуульд анх удаа ялах үед Гончигоо, Н.Алтанхуяг нарын “сайн ах нар”-ынхаа буянаар тухайн үеийнхээ хамгийн том амтат бялуу болох шинэ тутам байгуулагдсан ТӨХ-ны/Үүнээс өмнө дандаа Өмч хувьчлалын комисс нэртэй байв/ даргын суудалд тухалж билээ.
Түүнийг анх ТӨХ-ны дарга болох үед Монголын хамгийн гайгүй гэсэн үйлдвэрүүд хувьчлагдсан гэхээр ямар том алба хашиж байсныг нь хүмүүс ойлгодог.
Тэр үед л ардчилал нэрийг малгайгаа болгодог одоогийн олигархиуд төрийн өмчийг цөөн хэдэн төгрөгөөр худалдан авсан нэр зүүцгээж байлаа. Түүний үед л Монгол улсыг 70 жил тэжээж ирсэн томоохон үйлдвэр заводууд луйварчдын гараар ороод дашийн шог болж байлаа.З.Энхболд болон Д.Одхүү нарыг яг тэр үед Н.Алтанхуягийн “хасар басар” хоёр гэлцдэг байсан гэдэг.
1998 оны зун Үүрэг гүйцэтгэгч Засгийн газрынхаа тушаалаар тухайн үеийн Монгол улсын ганц саалийн үнээ гэгддэг байсан Эрдэнэтийн ГОК үйлдвэрийн захирал асан Ш.Отгонбилэг агсны өрөөг “Одхүү”-дэж “нэг ёсондоо эвдэлж ороод” Д.Дорлигжавыг захирлаар тавьж бөөн шуугиан дэгдээж байлаа.
1999 онд “АХ” эвслийн гуравдахь Ерөнхий сайд Ж.Наранцацралт агсан түүнийг албан тушаалаас нь хусч билээ. Үүнд юм санасан тэрээр Гончигоо даргынхаа зөвлөхийн албан тушаалыг ашиглан Ж.Наранцацралтыг хуурамч захиагаар унагаахад гол үүргийг гүйцэтгэж чадсан байдаг. Эрдэнэтийн үйлдвэрийг ганц Белазны дугуйны үнэд ч хүрэхгүй мөнгөөр зарах гэсэн хэмээх хөгийн алдаа мадагтай захиаг чухам энэ эр л хаа байсан Москвагаас олж ирсэн гэлцдэг.
Ингэж амтат суудлаа алдсаныхаа хариуг авч чадсан тэрээр 2004 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшиж өрсөлдөөд маргаантай байснаас ТӨХ-г дахин нэг жил эзэгнэж билээ.
2000 оны УИХ-ын сонгуулиар “АХ” хэмээх эвслээ тараачихаад тус тусдаа орсон ардчилагчид үсгүй болтлоо хусуулах гэгчээр болж, сөрөг хүчинтэйгээ хуйвалдан унагаж байсан Ж.Наранцацралт агсан л экс МҮАН-ын нүүрийг тахлах ганц суудлыг олж ирж байлаа.
Тэр жил төрж өссөн нутаг Сэлэнгэдээ нэр дэвшсэн З.Энхболдод тус нутгийнсонгогчид итгэл үзүүлээгүй. Сонгуулийн дараа 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ганцхан том зорилготой байсан Р.Гончигдорж ардчиллын төлөөх намуудын нэгдэл гээчийг санаачилж, 12 дугаар сарын 6-нд АН-ыг байгуулж байлаа.
Шинэ намын даргаар Эрдэнэтийн захирлаас унаад байсан Д.Дорлигжав тодорч З.Энхболд хэмээх энэ эр Ерөнхий нарийн бичгийн даргаар нь тодорч байлаа. Түүнийг ийн генсек болгосны цаана М.Энхсайханы Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг Р.Гончигдоржид булаан авч өгөх гол хор явсан нь тун удалгүй тодорсон.
2001 оны эхээр анх удаа АН-ынхан нам доторх сунгаа гээчийг хийж Р.Гончигдорж ялсан хэрэг. Гэсэн ч хавар болсон сонгуулиар мань Гончигоо Ерөнхийлөгч Н.Багабандид навс ялагдаж, үүний хариуцлагыг хүлээх цаг ирмэгц З.Энхболд сурна хэмээн АНУ руу одож байлаа.
Ер нь тэр жилүүдэд АН-ын одоогийн эрх баригчид бүгд шахуу АНУ-д бөөнөөрөө очиж сурцгаасан билээ.
Ингээд 2004 оны сонгуульд тойргоо сольж Өвөрхангайд нэр дэвшсэн З.Энхболд маргаан хийж, шүүхдсээр жил гаруйн дараа л УИХ-д орж билээ. Тэр үедээ мань эр бас л бөөн хоронд оролцож, тухайн үеийн эвслийн удирдагч М.Энхсайханыг намын даргаас унагалцаж, өөрсдөө УИХ-д бүлэггүй болж хүний хашаанд орон “бүдүүн бүлэг” гээчийг байгуулалцаж л байсан.
2008 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшсэн тэрээр сонгуулийн сурталчилгааны үеэр Өвөрхангайн сонгогч иргэдийг загнан, та нарын саналтай саналгүй би дахин сонгогдоно гэж явсан юм гэдэг. Үнэхээр ч хэлснээрээ тэрээр УИХ-д дахин сонгогдож чадсан байдаг.
Ийнхүү УИХ-д хоёрдахиа орж ирсэн тэрбээр намаа сонгуульд ялуулж чадаагүй Ц.Элбэгдоржийн оронд АН-ын даргын суудалд хуучны ивээгч бас хамтрагч Н.Алтанхуягтайгаа хүч үзэж цөөн хүний саналаар ялагдсан.
Тэр үеэс л Засгийн газрын хамгийн том арангуудын нэг нь тэр болж байлаа. “Стандарт бус” гэгдсэн Засгийн газраас АН-ыг гаргаж, дараа нь Н.Алтанхуяг даргыгаа унагаж өөрөө намын дарга болох хүслээ биелүүлсэн. Б.Баабар түүнийг “Жамух” хэмээн нэрлэж байлаа.
Сүүлийн гурван жил гаруй хугацаанд тэрбээр Монголын улстөрийн гол тоглолтуудыг хийж “олуулаа”-гийн ашгийг гаргаж бас хүртэж яваа. Хүчтэй сөрөг хүчин МАН-ыг зургаан сар бүлэггүй явуулж, Ц.Элбэгдоржийг дахин сонгогдох хуулийг батлуулж тусалсан. Эдүгээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өөрийн дураар хөдөлгөж чадаж байна. Харин АН-ыг фракцгүй болгоно гэсэн амлалтаа харин биелүүлж чадах болов уу.
Г.Самбаа
Bolod.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 13, 2016 10:50:10 am )
үйл бүхэн үртэй байдаг юм
-
зочин (January 13, 2016 10:59:59 am )
Хутган үймүүлэгч, АН-ыг баллаж байгаа хүндээ, хууль бус дарга биз дээ, Эрхэмбаяр энэ 2
-
Дашбалбар (January 13, 2016 11:02:40 am )
Бие нь хүний тал, Билэг оюун нь хагас солиотой, Бэлгэ эрхтэн нь хүүхдийх шиг, нөхөр байгаа юм.
-
зочин (January 13, 2016 11:18:42 am )
Энхболд өвөрхангайд төрөөс 540 сая төгрөг гарган өөрийн намынхандаа хуц тараагаад газар шагайгаад явсныг мэдэх юм өөр юу ч хийгээгүй зөвхөн албан тушаалын л хоббитой хүмүүс мартдаг нь харамсалтай
-
Иргэн (January 13, 2016 11:51:34 am )
Монголийн төрд байх гавьяагүй хүн.
-
bayara (January 13, 2016 11:59:30 am )
medseer baij yah gej gargasan yum ardchiliinhan bo lnohoi met uudgui amitad
-
Ардчилал гэж ярьдаг хүмүүсийг дэмжиж байсан хүн (January 13, 2016 12:06:41 pm )
Хүрэлсүхийн хэлснээр “Дарханд 10 жилд байхдаа гэрийнхээ цонхоор бие нь тарваган хүнийх шиг болохоор байрныхаа “АТАМАН”-уудаас зодуулсны хариуг яаж авах вэ гэж харж бодсоор байгаад багаасаа ХОРЧИН болсон. Наадахаа дагавал дээлээ нөмөрнө шүү” гэж Баян-Өлгийн гишүүдэд хэлж байсан үнэн л дээ…Аж үйлдвэрийн комбинатыг үгүй хийж хувьчлах ажлын гол дүрд тоглосон. Тэндээс олон мянган залуус ажилгүй болж өвгөнтийн хөндийд очиж үхэцгээсэн.Тэд л энэ ардчилсан хувьсгал гэдэг юмны гол амин сүнс, хүч нь байсан даа..Хятададууд шиг технологийн шинэчлэл хийгээд гадаадын хөрөнгө оруулалт оруулаад явсан бол олон аавын хүүхдүүд амьд, нийгэм шал өөр байх байсан гэж би хувьдаа үздэг. Бурхан гэж бий… Хойд нас ч гэж бий …Нүгэл чинь нүдээрээ гарах цаг ирнэ байлгүй дээ.
-
зоч (January 13, 2016 9:49:07 pm )
ийм хүмүүс л төхд байна даа яаж зайлуулнааа
-
-
j N (January 13, 2016 12:49:02 pm )
буудаж нохой шиг алсан ч багадна
-
зочин (January 13, 2016 2:57:49 pm )
Ардчилал гээч эрхэм үгийг Монголд Алабдлага болгож хуульгүй бүхнийг дарангуйлагчид бол АН-ын толгойн хэсэг болох дотоодын дайснууд.Энд Энхболдыг бараг өнгөтөөр бичсэн байна.Гэхдээ өшөө цаашаа ухвал юм гарч магадгүй төрийн хутгуур улс орны хөгжлийн эрлэг.Дахин бүү сонго!!-
-
ЗОЧИН (January 13, 2016 5:37:19 pm )
БЭЛТРЭГ ХОЧТОЙ БАЙСАН ЮМ ОДОО ӨЛӨГЧИН ЧОНО БОЛСООН МОНЕЛЫГ УСТГАСАН НӨХӨР НҮДИЙГ НЬ САЙН ХАР АЯНДАА МЭДЭГДЭНЭЭНЭ ХҮН НҮГЭЛЭЭ ТУН ХАТУУ ЭДЛЭНЭ ААВ НЬ УСАНД ҮЙСЭН ӨӨРӨӨ ЮУНД БОЛ
-
ЗОЧИН (January 13, 2016 5:40:41 pm )
БЭЛТРЭГ ХОЧТОЙ БАЙСАН ЮМ ОДОО ӨЛӨГЧИН ЧОНО БОЛСООН МОНЕЛЫГ УСТГАСАН НӨХӨР НҮДИЙГ НЬ САЙН ХАР АЯНДАА МЭДЭГДЭНЭЭНЭ ХҮН НҮГЭЛЭЭ ТУН ХАТУУ ЭДЛЭНЭ ААВ НЬ УСАНД ҮЙСЭН ӨӨРӨӨ ЮУНД БОЛ ТАНАЙХ ДАНДАА ИНГЭЖ БАЙХ ЮМ ХАА БАЙНА ТЭР АРДЧИЛАЛ ЧИНЬ НЭЭТЭНД ЦЕНЗУР ХИЙДЭГ БОЛСОН УУ БЭЛТРЭГ ЧИНЬ ИНГЭЖ ДААЛГАСАН УУ
-
иргэн (January 13, 2016 6:30:18 pm )
Ямар ч гэсэн монголын төрд сайн үйлс бүтээхгүй л хүн шүү.яаж сална даа энэ хүмүүсээс.
-
zochin (January 13, 2016 9:06:05 pm )
ugaasaa golog nudtei hulgaich shinjtei deeremchin
-
zochin (January 14, 2016 12:22:19 am )
Бие нь хүний тал, Билэг оюун нь хагас солиотой, Бэлгэ эрхтэн нь хүүхдийх шиг, нөхөр байгаа юм.
15 Comments