
Монголдоо томхонд тооцогддог хэдхэн сүлжээ дэлгүүр бий. Зарим нь бүр монополь тогтоох гэж оролддог.
Нийслэлийн хамгийн гайгүй гэсэн газруудад сүлжээ салбараа нээж, хэрэглэгчдийн эрх ашиг гэхээс илүү өөрсдийн ашгаа боддог нь нууц биш. Тэдний нэг нь Сансар сүлжээ дэлгүүр. Номин, Сансар гэсэн хоёр том сүлжээ дэлгүүр л өнөөдөр дээр дороо орон өрсөлдөж буй. Харамсалтай нь тэдэнд хэрэглэгчийн эрх ашиг чухал биш бололтой.
Энэ сарын 1-нээс шинэчлэн батлагдаж хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулиар иргэд төлсөн татварынхаа хоёр хувийг жилийн эцэст буцаан авахаар болсон. Энэ мэдээ ч иргэдэд таалагдсан. Ерөнхий сайд өөрөө хүртэл гурил сүү худалдан авч иргэдэд үлгэр дууриал үзүүлсэн. Гэтэл энэ шийдвэрийг үл тоосон эсвэл хэрэгжүүлэх гэж хүсэхгүй байгаа байгууллага олон байгаа аж. Нийт 30 мянган аж ахуйн нэгж НӨАТ-ын баримт олгох ёстой ч хууль хэрэгжүүлж буй нь дөнгөж 5000 л байгаа юм.
Иргэдийн зүгээс гомдол ч тасрахгүй байгаа. Тухайлбал, манай редакцид өнөөдөр Сансар худалдааны сүлжээ дэлгүүр НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа тухай мэдээлэл ирлээ. Тус байгууллага кассныхаа дэргэд шинэчлэл хийгдэж байгаа учраас өгөх боломжгүй.
Та худалдан авсан барааныхаа баримтыг хадгалж байгаад шинэчлэл дууссаны дараа эргэж ирэн баримтаа кодтой баримтаар солиулна уу хэмээн бичсэн аж. Гэсэн ч хуулийн төсөл хэрэгжиж эхлээд хэдийнэ 10 гаруй хоночихсон бөгөөд эхний сугалаа энэ сарын 17-нд явагдаж 100 сая төгрөгийн азтанг шалгаруулах учиртай.Иргэд худалдан авсан барааныхаа кодыг 15 хоногийн дотор ebarimt.mn сайтад байршлуулахгүй бол хүчингүй болно. Тиймээс иргэдийн хувьд хэзээ шинэчлэл дуусч кодтой баримт өгөхийг мэдэхгүй дэмий л бухимдаж байгаа гэнэ.
Мөн нэг сүлжээгээр өдөрт хэдэн зуун хүн үйлчлүүлдэг бөгөөд эргээд авсан баримтаа кодтой болгохын тулд хэдэн цаг очерлохыг хэлж мэдэхгүй байгаа юм.

Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
-
ene unen shuu. (January 12, 2016 4:02:12 pm )
Sansriin khudaldaanll bayan zurhiin tuvuus bainga khudaldaa khiideg bairimtiig ni khadgalj baina, I utas 99186106
-
zochin (January 12, 2016 6:11:58 pm )
hudal ene hudalch nartaa arga hemjee awmaar yu da hicheen zuun hvniig muljij bga shvv dee
-
Энхбат (January 13, 2016 11:12:19 am )
Харж байгаарай. Энэ хуулиндаа эргээд иргэд өөрсдөө хохирох болно. Одоохондоо сугалааны төлөө сэрүүн зүүдлээд хэрүүл хийцгээж л бай
3 Comments