antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2016 2 comments

Ж.Батзандан дэмжигдлээ

нийтлэсэн Admin

50102482d091cafegreat
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Одоо тус байнгын хороог даргалж байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн томилгооны хугацаа энэ сарын 16-нд дуусч байгаа тул АН-ын бүлгээс Ж.Батзандан гишүүнийг нэр дэвшүүлсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, АН болон “Шударга ёс” эвслийн хамтран ажиллах гэрээний дагуу Өргөдлийн байнгын хороог эвслийн бүлэг хариуцах болсон. Яагаад АН-аас нэр дэвшүүлж байна вэ” хэмээн тодруулав. Уг асуултад АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж, “УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн удирдах болсон тул Өргөдлийн байнгын хороог АН удирдахаар тохирсон” хэмээн хариулсан юм.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг байнгын хорооны даргаар томилохыг 100 хувь дэмжлээ.

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (January 12, 2016 3:42:10 pm )

    shudraga ajillaarai urgudul gomdliin baingiin xoroo asuudaltai alban xaagchdiin chadamjgui baidliig nuuj xaaj bdag shuu yun gomdoliig unen zub shiidae tand amjilt xusee

  • тата (January 12, 2016 4:00:10 pm )

    хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт: ӨМНӨ НЬ ТЕЛЕВИЗИЙН ШУУД ЭФИРҮҮД САЙХАН ГАРДАГ БАЙЛАА ГЭТЭЛ ОДОО ON AIR.MN р дамжидаг болсноос хойш ерөөсөө олигтой гархаа болилоо худлаа гэвэл яг одоо ubs рүү ороод үз чадахгүй байж дунд нь илжиг шиг жороолхыг нь болтулж өгөөч

antalya rent a car