antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2016 21 comments

“Женкогийн Баатарууд” буюу “Херогийнхон” алдагдсан бичлэгүүдээрээ хэнд сануулга өгөв

нийтлэсэн Admin

145256333056945b82f10ca

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд нэгэн сонирхолтой үйл явдал өрнөв. Тодруулбал, “Херо энтертаймэнт” бэлтгэн хүргэдэг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хар дүрс алдагдсан явдал байлаа. Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн хар дүрс буюу монтажлагдаж үлдсэн нууц бичлэг олон нийтийн сүлжээ сайт болох фэйсбүүкээр цацагдсан юм. Хэд хэдэн бичлэг фэйсбүүкэд тавидсан бөгөөд тус нэвтрүүлгийн оролцогч болон хөтлөгч нарыг нийгэмд муугайгаар харагдуулахуйц бичлэг байлаа. Ялангуяа гуравдахь Ерөнхийлөгч болон түүний гэргийн хэвийн бус байна уу даа гэмээр уг яриа олон нийтэд муухай харагдахыг тэд хангалтай мэдэж байсан. Гэвч бичлэгийг алдсан хойноо Delete хийгээгүйнхээ төлөө уучлал гуйсан ч уучлалаар засагдах алдаа мөн гэж үү. Delete хийнэ гэдэг хэнд ч хэцүү биш. Гэтэл яах гэж өдий хүртэлх хугацаанд байлгав. Яагаад энэ цаг үед, хэн хэний тухай дурьдагдсан яриа фэйсбүүкээр цацагдав гээд харахаар энэ нь уран бүтээлчийн хариуцлага яригдах асуудал биш. Эзний даалгавраар хэрэгтэй цагтаа чухал хэсгийг халдлагад алдсан мэтээр харагдуулах жүжиг байсан юм биш биз гэж хардахад хүргэсэн юм.

Тэр ч байтугай хариуцлага хүлээлгэхэд бэрх сошиал ертөнцөө сонгосон арга нь хүртэл жигтэй сэжигтэй. Энэ тохиолдолд сошиал ертөнцийн давалгаагаар, бэлтгэгдсэн багаар хамгаалалт хийж, хуулийнхан буруутгах тохиолдолд бид өөрсдөө энэ үйлдлийг шалгаж өгөөч гэж хэвлэлийн хурал хүртэл хийсэн гээд “нулимс унаган” хэлмэгдсэн царайлах бүрэн боломжтой урьдач арга хэмжээг тэд авчихаад байна. Мөн “Яагаад алдав” гэдэг асуултад хариу болгож “Зоригийн амь насанд халдсан хэрэг”-ийн талаар нэвтрүүлэг бэлтгэж байсан болохоор халдсан байх гэдэг таамаг “хаяж өгч” байна. Тэгэхээр одоо “хайж буй боловсон хулгайч” нь “Зоригийн хэргийн талаарх” нэвтрүүлгийн нооргийг хайж яваад хоосон гараад яахав гээд Н.Энхбаярын улс төрийн шантааж бүхий яриа, түүний гэргийн эрүүл эсэхэд нь эргэлзэхээр байдалтайгаар улстөрчдийг доромжилсон хов ярианы бичлэгийг дэл сул хэвтэж байхаар нь “тууж” фэйсбүүкт цацчихаж гэвэл итгэх хүн хэр олон байх бол.

Аль нь ч байлаа гэсэн одоо Солонгост эмчлүүлж байгаа гэх МАХН-ын дарга Н.Энхбаярыг өдөв үү, “Зоригийн хэрэг илэрлээ” гэх сургаар өвдөг нь чичирч буй АН-ынханд сюрприз барив уу гэдэг л дүр зургийг дээрх “хохирогчдын өчил” харууллаа.

Үүнтэй яг зэрэгцэн өчигдөр өрнөсөн бас нэгэн сонирхолтой үйл явдал бол”Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг Интерполын эрлээс хассан явдал байв. Олон улсын цагдаагийн байгууллагын албан ёсны сайтаас тэдний тухай мэдээллийг устгасан бөгөөд “Identity unknown буюу мэдээлэл тодорхойгүй” гэж тэмдэглэгджээ. Бас дээр нь Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн тухай мэдээллийг интерполоос хассан гэж зарим сайт мэдээлсэн. Албаны эх сурвалжаас тодруулахад, “Эрлийг яагаад зогсоосон гэдгийг мэдэхгүй. Лав манай зүгээс эрлийг зогсоож өгөөч, мэдээллийг устгуулъя гэсэн хүсэлт тавиагүй. Энэ талаар бид холбогдох байгууллагаас лавлаж тодруулж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм. Яагаад “чинийх хоёр, минийх хоёрхон” гэдэг шиг интерполоор хайж байсан улс төрийн хамаарал бүхий гурван хүний мэдээлэл хүртэл алга болчихов. Өнөөх бичлэгийн хулгайтай ямар нэг сэжмээр холбоотой юу. Лав л хэчнээн “но”-той гэхэд Интерполыг авлигадаж найртлаа авангард хор найруулна гэж баймааргүй. Тохиолдол гэхэд зөвхөн Х.Баттулгынхан, Н.Энхбаярынханд хамааралтай эдгээр үйл явдлын зангилаа юунд байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. Гэхдээ ноцтой хэрэг шүү гэдгийг сануулъя.

Учир нь өнгөрсөн оны сүүлээр УИХ-ын гишүүн Х.Баттулга  болон УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нараас цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг авчээ гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр эхлээд Шадар сайд, дараа нь УИХ-ын гишүүн болохын төлөө юу ч хийхээс буцахгүй байгаа. Тэр хоёрт холбоотой, хонзонтой бүх ньюанс нь олон нийтэд анзаарагдсаар байгаа билээ.

Г.Бат

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • ЗОЧИН (January 12, 2016 10:13:05 am )

    Женкогийн явуулга ш дээ Өөр сенсааци гаргаж анхаарлыг өөр зүгт татах гэж хийсэн ажил

  • Irgen (January 12, 2016 10:21:34 am )

    Jenkogiin l hiideg ajil shdee Ter mergejliin hulgaich karmaa cuilahaas ehleed ulsiin San humrugiig dundartal hulgai hiideg hundeee

  • 123zzochin (January 12, 2016 10:53:39 am )

    nyamka dargaa duugaraach e

  • Anonymous (January 12, 2016 10:57:51 am )

    ene muu hulgaich ovoo jujig nairuulah yumaa nymka tegeed geed yrchih ch geh shig bid ymar hunii ugend itgeed ymar huniig urvagch hulgaichaar duudaad bna

  • zochin (January 12, 2016 10:58:06 am )

    Jenko hiij bgaa ajil. Ehleed uurt n unen ch uuruus n c1 tv g avsan munkhbaysgalangaar irves hamgaalagch zaluugiin talaar nevtruuleg belduulj niigemiig ter zugt erguulsen daraan ene uuriihun n sanhuujuuldeg baataraar iim hiilguulj bas niigemiig ondoo tiish erguulj bna

  • номин (January 12, 2016 11:06:58 am )

    Шоронд хий л дээ. Энэ хулгайчаар монгол дутахгүй шдээ. Боловсролгүй тэнэг хэрэг нь угаасаа л тодорхой байхад хорьж болдоггүй юмуу.

    • Сүүгий (January 12, 2016 6:34:43 pm )

      зөв ш дээ, хулгайч нямдорж, батболдтонгууд, mcs-ийн авилгачид, тэднээр тэжээлгэгсдийг нээрээ хороид алаад өгөөч, тэ,,,

  • ЗОЧИН (January 12, 2016 11:11:46 am )

    Тийм шүү …. Нийгмийг цэвэрлэх ёстой

  • Anonymous (January 12, 2016 11:33:35 am )

    хямдхан жүжиг гэж үү

  • Anonymous (January 12, 2016 2:34:37 pm )

    Улс төрийн ба хувийн өс хонзон холилдсон захиалгатай нэвтрүүлэг байсан.

  • зочин (January 12, 2016 6:14:27 pm )

    Алдагдсан гэх Зоригийн хэргийн бичлэг сошиал ертөнцөөр тараагдахгүй ба

  • зочин (January 12, 2016 6:15:38 pm )

    Алдагдсан гэх Зоригийн хэргийн бичлэг сошиал ертөнцөөр тараагдахгүй байгаа нь сонин. Одоо тэр бичлэгийг нөхөж тараасан ч жүжиг гэдэг нь тодорхой.

  • lalaruudaa (January 12, 2016 6:43:06 pm )

    Battulga turiin tolgoid baigaa hujaagin sheesnuudig sheesiig ni saviruulj bainadaa lalaruud mini

  • Zochin (January 12, 2016 7:12:18 pm )

    Lalaruudaagiin zuv

  • oguulegch (January 12, 2016 7:14:36 pm )

    Ene nevtruuleg bol ugaasa hudla nevtruuleg bsan shte

  • Anonymous (January 12, 2016 7:52:34 pm )

    YAHAARAA ZORIGIIN HEREGT AN-IIN UFDUG CHICHERDEG YUm setguulchee.. HARINCH MAN-IINKh chicherch bga. Yagaad geheer AN-s tomilson saiduudiig erunhiilugch Bagabandi bugdiig buzaaj bsan. ZORIGIIN songogdoh ni garzaagui bolokhod tuuniig buzaah yamarch shaltag baigaagui. 2000-2008 ond MAN dangaaraa bukh erkh medliig barij bsan shuu dee.Tedend ilruulekh zunduu bolomj baisan deerees ni AN-iinkhan shorond orokh ni orj ,unench shudarga ikhenkh humuus Mongoloos zugtakh ni zugtaj, aluulah ni aluulj , huvi zayataigaa evlereh ni evlersen yum. ZORIGIIN araas uchir bituulgeer aluulsan tom humuus gevel ATG -iin ankhnii darga Dangaasuren, Erunhii said asan Narantsatsralt, MAN-iin bulgiin darga bsan Enebish gyai nar. Ene buhnii uchriig Enkhbayar sain medne. Yagaad gevel tuunii harz, aashaar Buh yum huduldug BAILAA. HUMUUSIIG martsan gej bodoj baival enduurel shuu.

  • oogoo (January 12, 2016 9:50:43 pm )

    hench ymar bodloor taraasan yum bilee hench odoohondoo medehgui tegj b,gad ilreh b,hoo

  • anhnii tuya (January 13, 2016 9:59:13 am )

    saihan nevtruuleg uzcheed saihan gj helj yagaad chaddaggui um hezee bid iim nevtruuleg uzej baisiin bitgii ataarh negniigee bitgii gutaa bitgii doromjil zaluuchuudiig demjiji sur end hun muulahiin don tussan ulsuud yu ch hj chaddaggui archaagui humuus l bgaa neg negniigee duuriagaal sn gevel sn geeel muu gevel muu geeel uur uursdiin bundgurtei um bga biz de

  • Улс тор судлаач. (January 13, 2016 10:19:00 am )

    Ингэж ХМХ-ээр хэлэлцуулэг болгох нь хэнд хэрэгтэй юм бэ? Тор иргэндээ уйлчилдэг болохоос биш, иргэн ээ объект болгочихоод гуйцэтгэх ажиллагаа хийгээд тагнаад, чангаад тэр бага зэрэг алдаагаар нь дарамтлаад байдаггуй юм шуу. Ард иргэд бугдыг гадарлаж байгаа шуу, барагтайхан л байгаараа.

  • unshigch (January 13, 2016 2:59:40 pm )

    ugaasaa socialaar hamgiin ehelj khaanaas ter bichlegiig turuulj tavisan be gedeg ni garaad l urne sh de. tgd ter hunee baitsaahad hen hezee haanaas yaj avsan ni todirhoi boloh biz

  • Улс тор судлаач. (January 14, 2016 4:49:42 pm )

    АИХ-ын чуулганаар баталсан Ундсэн хуулинд торийн институтуудын эрх мэдлийн хувиарлалтыг тэнцвэржуулсэн ч УИХ нь дордуулсан 7 оорчлолтийг хийснээр,гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулж, тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих боломжгуй болгож, тэд нь эрх ашигаараа нэгдэж булэглэл уусгэн хоорондоо тэмцэлдэж, эрх мэдлийн давуу талаа ашиглаж торийн машинаар бие биеийгээ нухчин дарахад хурч, улс орны Ундэсний аюулгуй байдал, тусгаар тогтнолд аюул занал учруулах болсон тул УИХ-ыг АИХ ба УБХ гэсэн шаталсан бутэцтэй болгон оорчлох шаардлагатай байна.

antalya rent a car