Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр захирамж гарган, Улсын Их Хурлын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Гочоосүрэнгийн Байгалмааг 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар томиллоо.
Г.Байгалмаа нь Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан юм. Түүнийг МоАХ-ны арын албыг тун чамбай залгуулж ирсэн гэдэг бөгөөд 2006-2012 он хүртэл МоАХ-ны Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Харин 2012 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон юм.
Товч намтар:
Төрсөн огноо: 1976
Гэр бүл: нөхөр, хүүгийн хамт амьдардаг
Мэргэжил: Олон улсын эрхзүйч
Зэрэг, цол: Төрийн удирдлагын магистр
Боловсрол эзэмшсэн байдал:
- 1994 онд Нийслэлийн 10 жилийн 38-р сургууль
- 1999 онд Отгонтэнгэр их сургууль
- 2011 онд Нийгмийн ухааны Либерти дээд сургууль
Ажлын туршлага:
- 2002-2006 ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газар ахлах байцаагч
- 2006 оноос одоог хүртэл МоАХ-ны Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга
Сонгуульт ажил:
- МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн
- Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн
- Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
Гадаад хэл эзэмшсэн байдал: Англи, орос, герман
Г.Лхагваа
Холбоотой мэдээ
-
гүндэн , (January 12, 2016 11:02:11 am )
улсын начин гочоосүрэнгийн охин юмуу
-
Zochin (January 12, 2016 5:50:25 pm )
dajgui bolovsrolmoi,ajilsag emegtei.Bayanselenge gishuun,said ichdeg baih daa…
2 Comments