antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2016 18 comments

Бухимдал дагуулсан бар кодтой баримт

нийтлэсэн Admin

У.ЦОГТБИЛЭГ, С.ДУЛАМСҮРЭН

Төлсөн НӨАТ-ынхаа хоёр хувийг жилийн эцэст эргүүлэн авах тухай сайхан мэдээ хүмүүст таалагдсан. Гэхдээ энэ ажил дуулиан ихтэй үргэлжилж байна. Учир нь хэвлэх болон кассын машин авах нь эдийн засгийн хувьд хүндрэл учруулж байгааг худалдаа эрхлэгчид хэлж байгаа юм. Уг нь 9000 гаруй цэгээс баримт авч болно хэмээн албаныхан хэлсэн боловч хэрэгжилт тун тааруу байгаа нь ажиглагдлаа. “Петровис”, “Сод Монгол” ШТС, “Номин”, “Макс” (хүнс), “Скай” худалдааны төв, “БОСА” сүлжээ дэлгүүр, “Замбала” дэлгүүр “Модерн номадс”-ийн салбар ресторан, “Интер ном”-ын салба­рууд, “Өргөө 1,2” “Тэнгис” кино театр зэрэг газруу­даас сугалаатай баримт хэвлэж эхлээд байгаа аж. Одоогийн байдлаар НӨАТ-ын системд 1,185,602 борлуултын гүйлгээ бүртгэгдээд байна. Та зөвхөн томоохон дэлгүүр, үйлчилгээний газраас бар код бүхий тасалбар авна гэж бодох хэрэггүй. Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй бүхий л газраас худалдан авалт хийх бүртээ бар кодтой баримт авах эрхтэй хэмээн төсөл хэрэгжүүлэгч багийнхан хэлэв.

1-12-1_700x700

ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛСОН Ч…

Баянзүрх худалдааны төвд өнгөрсөн сард туршилтын журмаар сугалаатай баримт хэвлэх машин ажиллуулж байсан. Энэхүү туршилт үр дүнтэй болсныг “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем” төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга хэлж байлаа. Гэвч өдгөө ажиллахгүй байгаа аж. Баянзүрх худалдааны төвийн дарга Э.Энхтөр “Хамгийн анх манай төвд бар кодтой баримт хэвлэх машин суурилуулан туршсан. Одоогоор ажиллахгүй байгаа нь үнэн. Учир нь манайх 500 гаруй худалдагч, түрээслэгчээ коджуулах ёстой. Үүний дараа дээрх машинаас баримт авах боломж бүрдэнэ. Гэхдээ ганц машин ажиллуулахад дараалал үүсэх магадлал­тай. Тиймээс энэ талаар харилцан ярилцаж байгаа” гэв.

Ер нь энэхүү баримтыг авахын тулд ТҮЦ машин шиг төхөөрөмж нэгдсэн журмаар байрлуулах уу, кассын машиндаа систем суулгуулах уу гэдэг сонголт байгаа талаар худалдаачид ярьж байна. Гэхдээ ухаалаг утастай хүн аппликейшн суулган ашиглаж болох тухай албаныхан хэлж байлаа. Гэсэн хэдий ч тийм ч оновчтой шийдэл болж чадахгүй байгааг хүмүүс хэлсэн юм. Хэ­дий­гээр өнгөрсөн сард хийсэн туршилт амжилт­тай болсон гэх боловч мэдээлэл түгээлт тааруугаас хэрэгжилтэд саад учруулж байгаа болол­той. Тиймээс энэхүү аж­лын алхам бүрийг нийтэд танин мэдүүлэх учиртай юм.

БАРААНЫ ҮНЭ ӨСЧ БАЙГАА ГЭВ ҮҮ?

НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна хэмээн иргэд бухимдаж байна. Худалдаа эрхлэгчд болон худалдан авагчдын дунд үл ойлголцол үүссэн байлаа. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Уртын чандмань” дэлгүүрийн худалдагчийн хэлж буйгаар “Аливаа бараа бүтээгдэхүүн борлуу­лахдаа манай дэлгүүр НӨАТ-ыг шингээдэггүй. Харин баримт олгохын тулд зайлшгүй 10 хувийг нь нэмэхээс аргагүй” гэх. Харин үйлчлүүлэгч “Тэгээд л барааны чинь үнэ өсч байгаа биз дээ” хэмээн маргаж байв. Иймэрхүү үл ойлголцол нэлээд бий. Энэ нь хувиараа худалдаа эрхлэгч болон хүнсний дэлгүүр, мухлагуудад энэ мэтчилэн бэрхшээл тулгарч байна. Харин супермаркет, сүлжээ дэлгүүр, томоохон үйлчилгээний газруудын хувьд арай өөр. Тэд аль хэдийн бар код бүхий тасалбар олгоод эхэлсэн байгаа юм.

ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАЖ АВАХ НЬ

Жижиг аж ахуйн нэгж, хувиараа худалдаа эрхлэгчид болон хүнсний дэлгүүр, мухлагууд бар кодтой баримтын та­лаар мэдээлэлгүй бай­на. Кассын машин, компьютергүй газрууд заавал кассын машин авах ёстой гэнэ. Үүнд гурван төрлийн төхөөрөмж баг­тана. Тухайлбал, компьютер, бар код уншигч, кассын принтер. Түүнчлэн компьютерт шаардагдах үзүүлэлтийг хүртэл заажээ. Кассын машин авснаар татварын системд холбогдох тусгай кассын программ уншуулан таниулна. Ингэснээр тухайн байгууллагаас худалдан авалт хийж, үйлчилгээ авах бүртээ бар код бүхий баримт авч болох юм. Тиймээс дээрх төхөөрөмжийг авахын тулд 20 байгууллагаас сонголтоо хийж болно. Мөн сар бүр 15 мянган төгрөг төлөөд бааз пос буюу кассын программ суулгах учиртайг албаны­хан онцоллоо. Уг нь энэ систем рүү шилжихийн тулд ямар нэг машин, тоног төхөөрөмж шахах­гүй хэмээн тэд хэлж бай­сан. Гэвч бодит байдал өөр байгаад хүмүүс бухимдаж буй юм.

ТӨВ БОЛОН ЗАХЫН ЯЛГАА

Татварынхан шинээр хэрэгжүүлж буй ажлаа сур­талчлан таниулах ажлыг бүхий л үйлчилгээний газруудад танилцуулж байгаа ажээ. Иргэн Гантулга “Би  ихэвчлэн Петровисын шатахуун түгээхээс бензин авдаг. Сугалаанд оролцох баримтаа ч авч байгаа. Зарим газар баримтаа өгч эхлээгүй байна лээ. Тэгэхдээ бас нэг хүндрэлтэй тал нь баримт нэхсэн хүн өөрөө заавал шатахуун түгээгүүрийн байр руу нь орж хэвлүүлж авдаг юм байна лээ. Нэхсэн нэхээгүй бүгдэд нь шатахуун түгээгч нь шууд хэвлээд өгдөг бол амар байна” гэв. Энэ бол хамгийн наад захын жишээ. Хэдийгээр хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байгаа ч төгс хэвшүүлэх горим үйлчлэхгүй байгаа нь хувь хэрэглэгчдэд хүндрэл учруулж буй юм.

Ер нь хуулийн сурталчилгаанд төв болон захынхны ялгааг сайтар ухуулж буй. Тухайлбал, “Төвийн хэсгээр үйлчилгээ эрхлэгчид бидний санал болгосон төхөөрөмжийг төвөггүй авч байгаа” хэмээн захын хэсгийнхэнд ухуул­жээ. Гэхдээ энэ нь үнэнд нийцсэн ухуул­га биш бололтой. Учир нь эдийн засгийн хүнд­рэл үйлчилгээ болон худал­дааны газруудын бор­луулалт, орлогод илтэд нөлөөлсөн. Тиймээс өдрийн орлого 2-3 дахин унаж байгааг бизнесийнхэн хэлсээр байгаа юм. 1.5 сая төгрөгөөр төхөөрөмж худалдаж авч чадахгүй газрууд нь нийт аж ахуйн нэгжийн 60-70 хувьд хүрнэ хэмээн зарим нэг нь хэлсэн юм. Ер нь энэ талын мэдээлэл тун тааруухан явж байгаагийн илрэл нь нийтэд ойлголт өгч чадаагүйгээс харагдана. Иргэн н.Батболд “Баримт өгч байгаа үгүйг мэдэхгүй байна. Авч үзээгүй л явна. Нэгдүгээр сарын 18-наас албан ёсоор өгч эхэлнэ гэж байсан. Энэ талаар тодорхой ойлголтгүй л байна” гэв. Энэ мэтчилэн энгийн иргэнээс эхлээд бизнесийнхэн ч төдийлөн ойлголт авч чадаагүйдээ бухимдсаар.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (January 12, 2016 9:46:45 am )

    http://www.ebarinm gesen sait ni ajillahgui b.nashdee bi shivehgej zunduu uzlee

  • zochin (January 12, 2016 9:50:14 am )

    Хэнд хэрэгтэй юм бэ Худлаа сонгуулийн шоу хийгээдл Барааны үнэ дагаад л тодорхой хувиар өсөж байна шүү дээ.

  • zochin (January 12, 2016 10:18:45 am )

    ebarimt ruu orj batalgaajuulj bolohgui bna.ajil hiivel hiisen shig hiigeed chadahgui bol boli !!!Saihanbilegee

  • buximdal (January 12, 2016 11:08:57 am )

    jijig uildverlel uilchilgeegee demjixgui, zax zeelees shaxan gargaj yaduusiin toogoo usgux bodlogo barixaa boliocheeeeeeeeee
    zadarsan 1 ni yamarch xamaagui yum gargaj ergyy deedsyydeer ni xudlaa yariulj demjuulj mungu ugaagaad yadarsan tumnee shulaxaa bolimoor bnaaaaaa

  • zochin (January 12, 2016 11:09:26 am )

    jijig uildverlel uilchilgeegee demjixgui, zax zeelees shaxan gargaj yaduusiin toogoo usgux bodlogo barixaa boliocheeeeeeeeee
    zadarsan 1 ni yamarch xamaagui yum gargaj ergyy deedsyydeer ni xudlaa yariulj demjuulj mungu ugaagaad yadarsan tumnee shulaxaa bolimoor bnaaaaaa

  • Монгол (January 12, 2016 11:15:53 am )

    Сайханбилэгийн реклам байсан юм аа.

  • Anonymous (January 12, 2016 11:27:42 am )

    Oodgui muu erguu malnuud saihan bileg elbegeee zailaasaaa hurdan manaid itj baigaa baraa une nemgdej irjaagaa aj ahuin nrgjuudig ustgaj hoon zailuulah bodlogo

  • зочин (January 12, 2016 12:08:03 pm )

    жИЖИГ, ДУНД НАЙМАА ЭРХЛЭгчдийг шахан гаргаж ядууруулах АН-ын бодлого, ажилгүй орлогогүй болсон дээр нэрмээс болж байна даа

  • Zochin (January 12, 2016 1:00:49 pm )

    үнэхээр жижиг, дунд бизнесийг шахан зайлуулах бодлого явагдаж байна. Тэгээд өөрсдийгөө аргацааж байсан энэ бүлгийнхэн одоо цаашид яаж амьдрах вэ АН-ыхан ?

  • vfg (January 12, 2016 1:05:02 pm )

    ebarimt yuruusuu ajillahgui bn daaa hu

  • zochin (January 12, 2016 1:25:37 pm )

    tom delguuruudees hunsnii baraa awahaar iluu unetei bolson b.na.61.000 tug iin baraa awahad 74.000 tug tulj b.na . Nut ni 13.000 tug. tatvaraas 2huvi abahaar 280 tug gej oilgoj b.na hervee iim bol 12.000 garui tug ni henii mungu bolj taarah be.esvel delguurt ugsun nemegdel 13.000 tug. uu yawdal bolgoj baij tatvaraas awah um uu hervee iim bol zaaval nut geed baih hereg baigaa um uu . oilgohgui l b.na daa

  • Хөх чоно (January 12, 2016 3:36:56 pm )

    НӨАТ-ыг чинь жижиг худалдаа эрхлэгчид биш худалдан авагчид буюу нийт ард түмэн төлнө шүү дээ. Худалдаа эрхлэгчид нь худалдааны ашиг орлогынхоо татварыг л төлнө. Түүн дээр нь төр НӨАТ-ыг нэмэж оногдуулахаар худалдаа эрхлэгчид бүх барааныхаа үнэнд уг татварыг шингээн үнээ нэмэх болно. Жишээ нь худалдаачин нэг талхыг 1000 төгрөгөөр зараад орлогын татварт 10% буюу 100 төгрөг төлдөг байсан бол түүн дээр нь НӨАТ-ыг 10% гэж нэмэж тогтоовол худалдаачин нэг талханд яагаад ч 2 давхар татвар ( орлогын татвар 10% + НӨАТ 10% = 20% ) төлөхгүй. Тиймээс худалдаачин уг татварыг бараа, үйлчилгээнийхээ үнэнд шингээж, үнээ 10%-иар өсгөнө. Ингээд талхаа 1100 төгрөгөөр зарах болно. Үр дүнд нь худалдан авагч НӨАТ-ыг төлж, худалдаачин татвар хураагчийн үүрэг гүйцэтгэж уг татварыг худалдан авагчаас хураан авч, орлогын татварынхаа хамт засагт тушаана. Тэр 2%-ийн урамшуулал гэдэг нь иргэдийн толгойг эргүүлэх гэсэн увайгүй заль. Тухайлбал НӨАТ 10% байхад иргэн та тэр 10%-ыг авах барааныхаа үнэн дээр нэмэн шууд төлнө. 2%-ийн урамшууллаа та олж авч чадвал (чадталаа ч хаа байлаа, бараг нохойн баас болно) 8% татвар байнга төлж байх болно. Худалдаачин биш шүү. Сугалаа бол зүгээр л та бүхний сэтгэхүйгээр тоглосон тоглоом. Та хэзээ ч сугалаа хожихгүй бөгөөд таниас өөр хүн л хожих болно. Хэрэг дээрээ бүх юмны үнэ 8% биш 10%-иар өсөж иргэн та тэр 10%-ийг төлнө. Төр засаг 2%-урамшуулал гэхийн оронд НӨАТ-ийг 10% биш 8% хувь гээд тогтоочихбол хамаагүй хялбар байхсан. Гэтэл яагаад тэгэхгүй заавал 2%-ийн урамшуулал гэж нэг тэнэг юм шургуулаад тэр хэмжээгээрээ илүү татвар тогтоож байна вэ? гэвэл төр илүү их хэмжээний мөнгийг гартаа оруулж авч эргэлдүүлэх гэсэн санхүүгийн бодлого. 2%- ийн урамшууллыг буцааж өгтөлөө зай ч байна, лай ч байна. Бараг нохойн баас болгоно. Энэ 2%-ийн урамшуулал, сугалаа гэсэн залиараа төр засаг ард түмнийг НӨАТ-ыг хялбархан зөвшөөрүүлэх гэсэн нохой заль хэрэглэж байна. Ард түмэн НӨАТ-ыг бүрэн хүлээн зөвшөөрчихсөн үед яваандаа энэхүү 2%-ийн урамшуулал, сугалаа мэт нь байхгүй болно. Энэ бол нэг молиго, хоёр жого, тантай нийлээд гурван молиго шүү. Өндөр хөгжсөн капиталист зарим оронд энэ татвар байдаг боловч тэдний ард түмний амжиргаа нь энэхүү татвараа төлж дөнгөөд байдаг. Гэвч энэ төрлийн татвар нь жинхэн ард түмнээ мөлжсөн, луйвар юм. Ашиг орлого олсон хүмүүс татвар төлөхөд болж байна. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Харин ямар ч ашиг орлого олоогүй байж, худалдан авч байгаа бүх зүйлийнхээ төлөө төрд татвар төлж мөлжүүлэх нь буруу. Хэрэг дээрээ төр нэг бараан дээрээс давхар давхар олон татвар авч дэндүү шуналтаж байна. Тухайлбал ганц ширхэг талх бидний ходоодонд орох хүртэлээ хичнээн олон татвар, шимтгэлийг төрд өгч байна вэ? Бодоод үзэл дээ. Газрын хөрсөнд тариа болж ургахад ажилчидын цалингийн хэлбэрээр татварт, тариаланч тариагаа зарахад татварт, гурил болон үйлдвэрлэгдэхэд цалингийн татварт, гурил нь зарагдахад татварт, талх үйлдвэрлэгдэхэд татварт, талх нь хэд дахин зарагдахад татвар гээд тоо томшгүй олон дамжлага дамжин нэмүү өртөг үүсгэн тухай бүрт нь төрд татвар төлдөг. Гагцхүү сүүлийн шатанд хэрэглэгч нь нэмүү өртөгийг үүсгэдэггүй учир татвар төлөх ёсгүй. Гадны орнууд ямар байх нь огт хамаагүй. Монголчууд бид энэ луйвар, мөлжлөгийн татварыг хүлээн зөвшөөрч болохгүй. Тэр тусмаа бидний амжиргааны төвшин ямар байгаа билээ? Улс орноо ийм бузрын татваргүйгээр авч явж чадахгүй төр засгийг татан буулгах хэрэгтэй. Муусайн хулгайчууд бүр даварч гүйцлээ. Босцогоо дарлагдсан, доромжлуулсан монголчууд аа!!!!

  • Anonymous (January 12, 2016 5:15:30 pm )

    Энэ балай юмаа болимоор юм

  • Anonymous (January 12, 2016 5:34:06 pm )

    ediin zasgaa togtvortoi barij chadahgui bj ulam dorduulah yum hiihee l bolichihmoor yum. yumnii uniig zoriudaar osgoj bgaa uildel bolj bna…

  • hmm (January 13, 2016 9:55:10 am )

    Ene arai denduu um a.1shirheg talh hil mah todiihonoor odriin hooloo zalguulj bgaa jijig languu erhlegchiig ter unetei kass mashiniig av geh um yaj teriig avah um .ter mashiniig avbal buhel buten 4-5 sar matsag bari gej bgaagaas yalgaagui .zgr l uil ajilgaa yavuulahaa zogsoo hooson hono gej baigaatai adilhan iim tor zasag baidag um uu .uneheer amidrah arga alga

  • hmm (January 13, 2016 10:23:26 am )

    Ene turiin bodlogo ajilgui yaduu humuusiig osgoh bodlogo um bish uu .

  • зочин (January 13, 2016 3:51:18 pm )

    бохир заваан энэ хөгийн юмаа зогсоо ЗИ. Энхболдоо та нарыг дахиж гарч мрэхгүй болтол чинь саналаа өгөхгүй ард түмэн тэнэг бишээ

  • зочин (January 13, 2016 3:52:28 pm )

    АН сөнөтүгэй МАН мандтугай

antalya rent a car