antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2016 Comments are off

Боксын аварга шалгаруулах тэмцээн эхлэв

нийтлэсэн Admin

boks_4Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй XX зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 34 байгууллагын эрэгтэй 141, эмэгтэй 81 нийт 224 гаруй боксчин эрэгтэй 10, эмэгтэй найман жинд өрсөлдөж байна. Эмэгтэйчүүдийн жинд ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголоос тамирчид оролцож байна. Олон улсын боксын холбооны дүрэмд заасны дагуу эрэгтэй гурван минутаар гурван үе, эмэгтэй хоёр минутаар дөрвөн үе тоглоно. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэй 48, 56, 60 кг, эмэгтэй 48, 57, 64 кг-ын жингийн урьдчилсан тулаан явагдлаа. Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 52, 64, 69, 91 кг, эмэгтэй 51, 54, 57 кг-ын жингийн тулаанууд болно. Тэмцээний гол онцлог нь 2016 оны олимпод оролцох эрхийн төлөө тулалдах тамирчдыг шалгаруулах юм. Энэ тэмцээнд түрүүлсэн тамирчид тухайн жиндээ олимпийн эрх авах олон улс, дэлхийн тэмцээнд оролцох эрхтэй болно. Хэрэв тэрхүү тэмцээнүүдэд амжилт гаргавал эх орноо төлөөлөн олимпод оролцох эрхтэй болох боломжтой юм. Тиймээс боксын дугуйлантай бүхий л аймаг, спорт хороо, хувийн компани, байгууллага, клубууд тамирчдаа сойж байна. Оролцож буй тамирчдын тоо олон байгаа учраас тэмцээн уртасгасан цагаар ачаалалтай явагдах талаар зохион байгуулагчдын зүгээс тайлбарлаж байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу энэ сарын 17-ны өдөр эрэгтэй, эмэгтэй бүх жингийн алтан медалийн тулаанууд болно. Спортын төв ордонд бол буй боксын УАШТ өдөр бүрийн 14:00 цагаас товлогджээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car