antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2016 11 comments

Ж.Амарсанаа: Ул боовонд ТРАНС ТОС хэрэглэж байна

нийтлэсэн Admin

14525004965693661056f68

Эрүүл мэндийн дэд сайд асан, НИТХ-ын төлөөлөгч Ж. Амарсанаа өнөөдөр цагаан сараар өргөн хэрэглэдэг ул боовонд агуулагдаж буй транс тосны асуудлаар мэдээлэл хийлээ.

Түүний өгсөн мэдээллийг хүргэе.

“Орчин үед аливаа зүйлийг химийн аргаар гарган авч зарим нэг хүнсний бүтээгдэхүүний орлуулах бүтээгдэхүүн болгон хэрэглэж байгаа нь сайн болон муу үр дагавруудыг бий болгоод байгаа юм. Үүний нэг жишээ бол Транс тос.

Цөцгийн тосыг орлогч энэхүү хямдхан холимог Транс тос нь зүрх судасны өвчин болон зүрхний шигдээсийн гол шалтгааны нэг болж харин хорт хавдар, чихрийн шижин, үүсэхэд нөлөөлж байна. Урт удаан хугацаанд хүн төрөлхтөн хэрэглэсээр ирсэн цөцгийн тос, өрөм, шар тос нь хүний биед тустай ажээ.

Гэвч бидэнд энэ талаарх мэдээлэл хомс байдагтай холбоотойгоор дэлгүүрээс Транс тос ихээр худалдан авч талхан дээрээ түрхэн идэх аарцандаа хийж уух, хайрч буй боов боорцгондоо хийх гээд манай улсын талх нарийн боовны ертөнцөд гүн нэвтэрчээ. Дотоодын талх нарийн боовны үйлдвэрүүд нь хүртэл бүтээгдэхүүндээ Транс тосыг өргөнөөр хэрэглэж буй нь судалгаагаар харагдлаа.

 

Судалгааг Улаанбаатар хотын Барс, Хүчит шонхор худалдааны төвүүдээр хийсэн бөгөөд Стимо, Бамбууш, Талх чихэр, Атар өргөө, Тэнгэрийн хишиг, Баялаг үр, Өгөөмж архад, Агартайн оргил, Түвшин энх лхам, Жин туул, Өгөөж чихэр боов, Чамдман ээж, Булайн их өндөр, Амдэ гэх нийт 14 дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн 106 нэр төрлийн гурилан бүтээгдэхүүнийг судалжээ.

Үүнээс Транс тос агуулсан /Хаяг, шошгод Маргарин буюу транс тос гэж тодорхой бичсэн/ 57 нэр төрлийн бүтээгдэхүүн байв.

Судалгаанд хамрагдсан 106 төрлийн 57 нь 54 хувь юм. Үлдсэн 49 төрлийн бүтээгдэхүүн нь хаяг шошгод Транс тос талаарх мэдээлэл тусгаагүй “Транс тос” агуулсан эсэх нь тодорхойгүй байна. Тодорхойгүй бүтээгдэхүүн нь судалгаанд хамрагдсанаас 46 хувь юм. Иймд тус судалгаанаас хархад дийлэнх нэр төрлийн бүтээгдэхүүн нь Транс тос агуулсан нь тодорхой байна.

Гурван сая хүн амтай манай улсын хувьд дээрх тоо бол аюулын дохио юм. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнд ямар төрлийн найрлага орж тэр нь ямар сайн, муу үр дагавартай болохыг ойлгуулах нь бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн нэн тэргүүний ёс зүй бөгөөд төрийн анхааралдаа авах нэн чухал асуудал гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байгаа юм.

Сарын дараа Монгол үндэстний их баяр Цагаан cap болох гэж буйтай холбоотойгоор МЗХ-ны дэргэдэх Эрүүл мэндийн хорооноос дотоодын талх нарийн боовны үйлдвэрүүд болон иргэдийг хэвийн боов, еэвэндээ Транс тосыг хэрэглэхгүй байхыг уриалж байна” гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • зочин (January 11, 2016 5:01:17 pm )

    Транс тос гэж юу вэ?

  • Anonymous (January 11, 2016 5:35:20 pm )

    зөв сайн шалгаарай

  • Anonymous (January 11, 2016 5:54:58 pm )

    Химийн аргаар гаргаж авсан тос

  • zochin (January 11, 2016 5:55:48 pm )

    yanadaa, yu idej yun deer gishgej amidarnadaa

  • uur hurch bna (January 11, 2016 6:59:44 pm )

    eoe yana da yund naidaj amidrhiin bol

  • z (January 11, 2016 10:55:14 pm )

    vneheer l tiim uym bol yag yamar vildweriin yamar bvteegdehvvnd bgaag ni todorhoi bichij baiwal yasan uym be tegej l baij seremjlvvleg bolno sh deeeeeeeeeeeeeeeeeee

  • Anonymous (January 12, 2016 8:45:09 am )

    тэр транс тос гэдгээ хуулиар хориглоод оруулж ирэхгүй байж болдоггүй юм уу ?? тийм муу л юм бол … манайх гэртээ RAMA гээд шар савтай масло иддэг, энэ бас транс тос уу ?

  • зочин (January 12, 2016 11:10:41 am )

    Дээрхи компанийн бүтээгдэхүүнийг худалдаж авч болхгүй гэсэн үгүү

  • margarin (January 12, 2016 11:09:55 pm )

    ene margarin gedeg ni trans tos yumu.

  • Anonymous (January 13, 2016 10:38:33 am )

    Tegeed odoo nuguu maslonoosoo tatgalzaad bid yu ideh ve

  • smart (January 15, 2016 4:08:28 pm )

    зөв зүйлийг хөндөж бодит байдлыг бичиж, ярьж сурталчилж уриалж байгаад талархалтай байна. Харин одоо яаж транс тос хэрэглэхгүй болох вэ?
    Иргэн хүн авах бараа нь транс тостой эсэхийг мэдэх арга бага, жишээ нь “ул боовыг транс тосонд чанасан уу гэж асуухад худалдагч нь үгүй ээ, өөр тосонд чанасан” л гэнэ. ХАМГИЙН ГОЛ АРГА НЬ: транс тос гэдэг нь тодорхой маргариныг, бас транс тосны агууламж өндөртэйг нь гаалийн төв лаборатори шалгаад зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэнийг нь импортлохыг шууд хориглох, энэ талын зохицуулалтыг их хурал шуурхай хийгээд өгвөл ядаж наадамнаас нааш транс тосны импорт буурна.

antalya rent a car