Өнгөрсөн оны буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат тушаал гарган Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмааг ажлаас нь чөлөөлжээ. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 33.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2, Нийтийн албанд нийтийн болон рхувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн газрын дарга нь уг тушаалаа гаргасан байна.
Тушаалдаа нэгдүгээрт Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа нвь Авлигатай тэмцэх газраас гаргасан удаа дараагийн шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон рхувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11, 15, 17.1, 17.2, 17.3, 17.4 дэх заалтуудыг удаа дараалан зөрчсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалаа гаргажээ. Энэхүү тушаалдаа Ш.Хажидмааг 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халсан байна. Мөн Ш.Хажидмаагийн ажлыг хүлээлцэх ажлын хэсэг байгуулан хууль журмын дагуу тушаалыг хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд нэр цохон үүрэг болгосон байна.
Ш.Хажидсаа нь 2012 онд 1.9 саятөгрөг, 2013 онд 2.4 саятөгрөг, 2014 онд 17.4 саятөгрөг, энэонд 36.9 сая буюу нийт 71.553.464 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар зарцуулсан нь тогтоогдсон ажээ.
Иймээс идэр есийн хүйтэн тачигнаж ханиад томуу ихээр гарч байгаа энэ хүнд үед хамгийн их хүн амтай гэгддэг Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дараагийн даргыг яаралтай томилон тус төвийн үйл ажиллагааг саадгүй явуулах шаардлагатай байна.
Эх сурвалж: Намбус.мн
Холбоотой мэдээ
-
Давшилт (January 11, 2016 4:51:41 pm )
бас нэг шуналтангаас салж дээ ийм шуналын дэвнүүд эрүүл мэндийн салбарт удвал өвчтэй хүмүүсийг цааш нь харуулаад эрхтэн бусад зүйлийг нь зараад эхлэх байхдаа
-
emch (January 12, 2016 9:04:30 am )
Ugaasaa Hajidmaa olon hunii nus nulimsiig barsan hun dee. Denden denden gehed hetersen bsiim. Ingej yamar neg zuil nudee oldog tsag irdeg baij dee. Chi olon huniig uvliin huitend halj baihdaa yu ch bodolgui, hargis hatuu shiidver gargaad halj baisan. Getel unuudur uuruu ajlaas halagdchihaad laaz ushigluj yavahad chin chinii tolgoid yu bodogdoj baina. Chamaas asuumaar sanagdaad asuuj bna. Mun ch hetsuu hun dee chi. Hun gej helehed ch ahadmaar… aimshig…
-
uvchtunii ar ger (January 12, 2016 9:54:35 am )
Minii ohin Sharhadnii hyanaltand baij baigaad Songinohairhanii urhiin emchiin hyanaltand shiljij irsen. Grupp n 80%-tai baisan chin ungursun jilees Sunjidmaa gedeg darga n 60% bolgochihso chin ohinii maani uvchin hudluud 2 udaa sharhadand hevtej bna. huvi buursanaas bolood buh l halamjiin tuslamjnaas hasagdsan. Mash ih haramsaltai baina. Ashgui darga n halagdsan um chin ed nar soligdoj uvchtei bidniig oilgodog darga ireh baih gej naidaj bna. Enhbat dargad bayarlalaa.
-
Зочин (January 15, 2016 10:50:12 am )
Одоо ч юм хийсэн хүн бурууддаг цаг болсон юм биш үү. Их зүйл хийсэн шүү дээ.түүнийг нь олж харж чадахгүй байгаа юм уу
-
Anonymous (January 15, 2016 11:04:53 pm )
Idsen mongon todorhoi bga yum bishuu eneneesch ih bj magadgui yamarch dargiin shinjgui ern yaj yavad dargach bolsiin .surag sonsognee neleen olon ajilchidiig hair nairgui halsan bnle 60jil gj tanilaa shagnalaar bulaad daran heregn barigdah ged olon huni amiig taglah gj hudlaa shagnal ogson bsan emnelgiin emcgilgee gj mash muudsan uilchilgee ariutgaln hurtel unheer muudsan. Odo ene enneleg yuch bolod bgan hol tolgoinch medegdeh yum alga.dahiad ireh dargan bas yamar ch hun ireh yum boldoo
5 Comments