Ес эхэлж хүйтний эрч улам чангарсаар байгаа энэ үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осгож нас барах явдал гарсаар байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр иргэн осгож амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1-р багийн нутаг Цагаан давааны эх гэх газар тус сумын харьяат 57 настай эрэгтэй нь осгож нас барсан хэргийг шалгаж байна. Мөн түүнчлэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р багт оршин суух 26 настай эмэгтэй С гэгч осгосон байдалтай эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (January 11, 2016 12:17:12 pm )
ingej hudlaa helch bolohgui bhaa bayn tsogt sumd vhsen hvn arhi uugui bsan ho ah dvv bolon ar geriinhen harval yasan evgui ym we
1 Comment