antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2016 5 comments

А.Гансүх заргаа авчээ

нийтлэсэн Admin

e3ae0bc3f72c0390great

Монгол Улсад олон нийтийн сүлжээнд буюу твиттерээр дамжуулж өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн иргэнд ял, шийтгэл оноосон тохиолдол өмнө нь ганц нэг гарч байсан. Тэр болгонд Зам, тээврийн сайд асан А.Гансүхийн нэр яригддаг байлаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийн дагуу хуралдаж Төмөр замын инженерүүдийн холбооны гишүүн Л.Даваапилийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 9,7 сая төгрөгийн мөнгөн торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ хэргийг эргэн сануулбал, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тухайн үед Зам, тээврийн сайдын ажлыг хийж байсан А.Гансүх твиттер хуудсандаа “МИАТ-д хийсэн шинэчлэлээр 3,6 тэрбум төгрөг хэмнэлээ” гэж жиргэсний дор Л.Даваапил хариуд нь “Сайд аа, та “Самсунг”-тай нэг км төмөр замыг хэдээр гэрээлсэн юм бэ? Тэндээс луйвардсан мөнгө чинь наад 3,6 тэрбумаас чинь хол давна шүү” хэмээн бичсэнээр асуудал дэгдсэн билээ. Л.Даваапилийг Эрүүгийн хуулийн 111.2 буюу олон нийтийн өмнө бусдыг гүтгэсэн, алдар хүндэд нь халдсан гэх зүйл ангиар шийтгэж, ийнхүү яллажээ.
Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Монгол иргэн (January 11, 2016 11:30:15 am )

    Гансух чи болиоч оороо суух цаг чинь секундээр хэмжигдэж байхад Цагаан хэрээ минь

  • bu (January 11, 2016 11:33:41 am )

    Cansuh ee chi udahgui deelee nemrene bizdee

  • Anonymous (January 11, 2016 1:24:32 pm )

    Хүний муу үзээд яах нэв дээ. Хэрэггүй байдаг юм.

  • Anonymous (January 11, 2016 3:45:46 pm )

    gansvhe MAHNAMD OROO

  • Монгол (January 11, 2016 4:56:36 pm )

    Хүн гүтгэж их мэдэмхийрвэл ийм болдог юм! Сургамжтай л юм болж дээ

antalya rent a car