Сошиал ертөнцөөр өнгөрсөн амралтын өдрүүдэд “Херо” энтертайнмэнтийн бэлтгэн гаргадаг нэвтрүүлгийн хар материал алдагдсан талаарх мэдээлэл олны анхаарлыг яах аргагүй татав.
Тухайлбал,“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн хар материал олон нийтийн сүлжээгээр цацагдаж, тус энтертайнмэнтийнхнийг сандаргаж, мэдэгдэл сэрэмжлүүлэг гаргахад хүргэв.
Уг сэрэмжлүүлэгт “Монгол тулгатны 100 эрхэм”, “Чухал 100 сэдэв”, “Монгол Тулгатны 100 дуу”, “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл” нэвтрүүлгүүдээр үзэгч олон түмэнд танил болсон “ХЕРО” энтертайнмэнт студийн оюуны өмч болох нэвтрүүлгүүдийн дүрс бичлэг болон бусад материалууд хулгайд алдагдсан тул оюуны өмчөөр хамгаалагдсан дээрх дүрс бичлэг, материалуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нэвтрүүлэх, түгээх, цацах, бусдын хүртээл болгох зэрэг үйлдэл гаргахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Хуулиар хамгаалагдсан оюуны өмчийн асуудалд анхааралтай хандаж, хууль бус үйлдэл гаргах талаар санал тавьсан, хүсэлт гаргасан, ятгасан, санаачилсан аливаа үйлдлийн талаар ХЕРО ЭНТЭРТАЙНМЕНТ студийн [email protected] email хаягаар, 9444-5045, 8800-5045, 8801-2502 дугаар утсаар тухай бүр нь мэдэгдэж байхыг хүсч байна” гэсэн байна.
Тэгвэл “Монгол тулгатан” нэвтрүүлгээрээ алдаршаад буй Херо” энтертайментийн хамт олон Ардчилалын алтан хараацайнуудын нэг байсан С.Зориг агсны хэргийн талаарх бүрэн хэмжээний баримтат киног үзэгчдэд хүргэхээр бэлтгэж эхэлсэн байгаа.
Тэд киногоороо С.Зориг агсны хэргийн талаар харуулаад зогсохгүй С.Зориг гэж ямар хүн байсан талаар Монголын ард түмэнд эргэн сануулах аж. Гагцхүү хэзээ төгсгөлөө хийж, “ямар цаг хугацаа”-нд ард иргэдэд хүргэх нь л тодорхойгүй байгаа талаараа үг цухуйлгаж байсан удаатай. Харин харамсалтай нь энэ баримтат киноны талаарх хар материал бас алдагдсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Эл ноцтой асуудлаар дээрх студийн хамт олноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр зар тараасан байгаа юм.
О.Сайхан
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 11, 2016 11:36:14 am )
Хариуцлаг гэж мэдхээ больсон өнөө үед гайхаад байх зүйлгүй
-
battulga (January 12, 2016 8:27:37 am )
TEG hurtsiin hiisen hulgai Elbeg bayr gesen OT oin maf mongoliig usgaj bui
-
-
Anonymous (January 11, 2016 11:47:41 am )
Eeljit jujig
-
зочин (January 11, 2016 1:20:59 pm )
Батүүл сандраад байгаа гэсэн үү
-
Anonymous (January 11, 2016 1:45:05 pm )
батүүл нар сайн ажиллаа. хүчний байгуулгыг ашиглаж. херо баатар батүүл нарыг сэжиглэж байгаа гэсэн шүү дээ.
-
zochinmanl (January 11, 2016 8:49:43 pm )
Aldagdsan geed surjigneed
baih ymgui dotroosoo neg ni
zarj idsen biz. -
zochinmanl (January 11, 2016 8:53:53 pm )
Shou.
-
Zochin (January 11, 2016 9:10:48 pm )
Eooe ta mar naad songyyliin shoygaa boliochee, huniii amind hurch,humuusiig helmegduulj, alban tyshaaliin erh medel bylaaldah ard tumniig hoorond n herelduuleh ene metchilen… Mongol ylsiig ta nar muhuuj dyyslaa.. Ard tumen min evtei baij eh ornoo hamgaaltsgaamaar bn……tsaashid ur huuhduudiin min ireeduin amidral mash burheg bn shu…
8 Comments