Шинэ онтой зэрэгцэн нэлээдгүй хэдэн хуулийг шинэчилж, нэмэлт өөрчлөлт орж нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл эдгээр хуулийн нэг нь НӨАТ.
Өдгөө хэрэгжиж эхлээд 10 гаруй хонож байгаа ч бар кодтой тасалбар буюу билл олгохгүй байна. Томоохон сүлжээ дэлгүүр, ресторануудад тэрхүү шинээр тавих ёстой кассын машин нь байхгүй нь улмаас үйлчлүүлэгчдээ сугалаанд оролцох эрх бүхий тасалбараа өгөхгүй байна. Хэд хэдэн газраар үйлчлүүлж, худалдан авалт хийхдээ өнөөх сугалаанд оролцох тасалбараа авч чадсангүй ээ. Ингээд жижиг дэлгүүр буюу гэр хороололд, байрны гадаа байрлалтай хүнсний дэлгүүр ороход мөн л мөнөхөө тасалбарыг өгсөнгүй. Мэдээж кассын машин аваагүй гэх тайлбарыг сонсов.
100 саяын сугалаанд оролцож азаа үзэх ч лөөлэй боллоо. Кассын машингүй байсан ч НӨАТ-тай болон сугалаатай баримт олгож байгаа ч газар тун ховор. Ер нь энэхүү НӨАТ зөв ч гэлээ нөгөө талдаа эрсдэл дагуулж болох талтай.
Тодруулбал, жижиг худалдаа эрхлэгчдийг шахаж унах том сүлжээ дэлгүүрүүдээ монополи болгож бизнесийг нь улам өргөжүүлэх зорилготой юм болов уу гэсэн хар төрснийг нуугаад яахав. Нэгэн баримтыг дурдахад, төмөр замд байрлалтай найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг настангууд “Бид хоёр одоо тэр кассын машиныг нь авч чадахгүй. Гэтэл хүмүүс нэхээд байх юм. Тэр баримтаа авч сугалаанд оролцоно. Интернэт ч орж мэдэхгүй бид хоёр тэрнийх нь учрыг ч олохгүй байна. Ингээд худалдан авагчид өөдөөс бар кодтой цаас нэхээд байвал энэ дэлгүүрийн юм зарагдахгүй болох бололтой. Зарим нь ч юм нэхэхгүй юм аа аваад л гарч байна” гэж учирлаж байв.
Жижиг дэлгүүр ажиллуулж хоногийн хоолоо залгуулж амьдралаа авч яваа олон айл өрх бий. Тэд тэрхүү кассын машин гээчийг нь авч чадахгүй. Мөн хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн явуулж байгаа үйл ажиллагааны орлого 50 сая төгрөг хүрсэн бол заавал татварын албанд бүртгүүлэн суутган төлөгчөөр бүртгүүлэх юм. Харин борлуултын орлого нь 10 сая төгрөгт хүрсэн бол сайн дураараа бүртгүүлж болно. Иймд тухайн иргэн аж ахуйн нэгжийн орлого 50 сая төгрөгт хүрэхгүй бол НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаа бөгөөд иргэдэд НӨАТ падаан өгөхгүй юм. Гэхдээ заавал сугалаатай баримт олгоно. Энэхүү шаардлагыг нь биелүүлэх газар нь томоохон сүлжээ дэлгүүр, их дэлгүүрүүд.
Иргэд НӨАТ шингээгүй дэлгүүрээс худалдан авалтаа хийж болох сонголттой ч өнөөх сугалаа гэдэгт нь оролцож азаа үзэх гээд жижиг худалдаа эрхлэгчдийг тоохгүй байна. Гэтэл бар кодтой билл өгч байгаа дэлгүүрийнх нь бараа, бүтээгдэхүүний үнэ 30 хувь нэмэгдчихлээ.
Эдийн засаг А.Цолмонтуяа “Бизнес эрхлэгчид хоорондоо үнээрээ өрсөлдөнө. Тэгээд үнэтэй зарж байгаа нөхдүүд нь шахагдан гарч, хямд борлуулж байгаад нь акт тавина. Ингэхээр хуулиар бизнес эрхлэгчдийн замыг хааж, шахан гаргаж байгаа юм. Энэ бол Монгол улсад хэрэггүй хууль” хууль гэж байсныг нэхэн сануулья.
Нэг талх жижиг дэлгүүр НӨАТ ороогүйгээр 1000 төгрөгөөр зарагдаж байхад, НӨАТ оруулсан үнээр 1100 төгрөгөөр худалдаж авах юм байна. Ингэхээр жижиг бизнес эрхлэгчдэд хүндрэл учирна. Нэг ёсондоо НӨАТ төлөгч бизнесмэн 1100 төгрөгөөр иргэдэд худалддаг. Иймд иргэд яг адилхан талхыг хямд зарж байгаа газраас сонгож, төлсөн төлбөрийнхөө хоёр хувийг буцаан авч, мөнгө хожих сугалаанд оролцохыг илүүд үзэх нь ойлгомжтой. Үүнээс үүдэн жижиг бизнес эрхлэгчдийг орлогогүй болно. Орлогогүй болсон тухайн жижиг дэлгүүр, цайны газрууд арчигдаж орлоггүй монгол айл нэмэгдэх нь тодорхой.
Дээр нь нэмж хэлэхэд кассын машин шахаа явж байгааг ч үгүйсгэх аргагүй. Амьдрах гэж хулгай хийлгүй, амьдралаа залгуулж яваа жижиг бизнес эрхлэгчдийг хөрснөөс арчих нь хэнд ашигтай вэ. Орлоготой, ажилчидтай Монголын төлөө хэмээн урилж байсан лоозон нь зөвхөн сонгуулийн үед хэрэглэдэг ид шидийн үг үү эрх баригчид аа.
Х.Даваа
Dorgio.mn
Холбоотой мэдээ
-
Зочин (January 11, 2016 11:08:39 am )
Энэ хүн зөв зүйтэй юм бичжээ. Татварын албанд сард хэдхэн төгрөг төлөөд орлогоороо зарлагаа арай ядан нөхөж, амь амьдралаа залгуулж явдаг ганзагын наймаа эрхлэгчид, лангуу түрээслэгчид, жижиг дэлгүүр гуанз, хувийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд татварын дарамт учруулан үүд хаалгыг бариулахад шууд бус ч байдлаар НӨАТ-ын хууль нөлөөлөх нь дамжиггүй. ЭНэ хуулиаар төлөх татвар нь ч нэмэгдэнэ, олох орлого нь хумигдана.
-
zochinzochin (January 11, 2016 11:13:44 am )
Сонгуулийн хахууль, Сугаалааний тохирол горьдож амьдарсан хөөрхий монголчууд
-
зочин (January 11, 2016 11:27:50 am )
кассын машины бизнес
-
Иргэн (January 11, 2016 11:28:59 am )
АМьдралын ядуу тарчиг байдал л дээрхи хүний бичсэн шиг сонгуулийн хахууль, сугалааны тохирол хоосон горьдоход хүргэж байгаагаас танд ирэх цаашдын хор хохирол, учрах үр дагаврыг нь таньж ойлгодоггүй шүү дээ монголчууд аа. Мөн ч олон давагдаж байна даа хашрахгүй байна уу?
-
Anonymous (January 11, 2016 11:58:34 am )
сугалаа нь илүү бна Ер нь жигдэртэл хугацаа шаардагдана Гэнэт нэг өдөр шууд бүх зүйл ок болно гэж юу байхав дээ
-
zochin (January 11, 2016 1:22:22 pm )
АН-ын луйварчидаа бас л олон хүнийг ажилгүй болгох нь уу.Элэнцгийн чинь сугалаа.мөрөөрөө хоолоо залгуулж байгаа жижиг дэлгүүрүүдийг дампууруулах нь
-
zoshin (January 11, 2016 2:48:02 pm )
Humuus zoboor oilgoh heregtei hyamd baraa zarj baigaa delguuruud odoo NOTatbar 10% iig nemej hudaldaa hiine shdee tegeheer baraanii uniig 10% osgoson huuli batlaad ogson ene Zasgiin gazar shuud ajilaa uguud zailah heregtei Eruul uhaantai hun iim huuli batlahgui baih
-
trtr (January 11, 2016 3:19:36 pm )
borluulagch 10% neneed zarna hudaldan avagch 2% avahiin tuld 8% shuluulna.denduu shuu
-
зочин (January 11, 2016 4:58:26 pm )
ugaasaa biznes shuudee
-
хараалын хүч (January 11, 2016 5:49:33 pm )
Сонгуулийн мөнгө босгож ядуу ардыг чирэх учиртай хууль. 1,0 сая төгрөгний бараанаас 20000 төгрөг олох гэж хэн тэнэгтэх нь хэнд хэрэгтэй вэ? 100,0 сая төгрөг 3,0 хүнээс хэнд очих нь тодорхой биз дээ Тийм юумыг ойлгохгүй тэнэг АРД ТҮМЭН монголчууд бишээ ха ха ха
-
Зочин (January 11, 2016 9:21:15 pm )
энэ онд монгол улс эдийн засгийн хямралаас гарахгүй бол ирэх сонгуулиар ардчилсан нам ялахгүй.
-
Anonymous (January 11, 2016 9:23:01 pm )
Kassiin mashinii shaxaa. Byr sxdiin tatvariinxan oorsdoo xed xeden udaa taniltsuulga barij orj ireed av gej shaxaand oruulj bgaa. Jiriin irgen xynii amidral yaduu tarchig bxad teneg 76 daramtlaad suuj bx yumdaa. Uls maani xezee xogjix boldoo.
-
mongol (January 11, 2016 9:37:07 pm )
ymar geechiin uxaantai ulsuud we unen amidralaas tasarsan durakuud ene ulsad ooriin xucheer amidarch boloxgui ymuu zaawal ed narin bogsiig dolooj baix estoi ymuu
-
otgoo (January 11, 2016 10:23:41 pm )
jijig biznec ephlegsh napig cetgel bzyinnn dapamtad opuulcan zapim ni oilgoogyi .bac l apd tymnee hyypcan ajil.hupdan conguuli bolj ene tenegyyd zailaacai.
-
Батзориг (January 11, 2016 10:27:41 pm )
Жижиг бизнес эрхлэгчдийг бүрмөсөн сүйрүүлэх эрсдэлтэй алхам хийчихээд түүнийгээ рекламдаж байгаа нөхдийг харахаар хүний хүүхдийн талхыг булааж идэж байгаа гахай нүдэнд харагдаад байна оо.
-
Anonymous (January 12, 2016 4:33:28 am )
Яг зов жижиг дэлгуур ТУЦ дампуурна , унэ нэмэгдэнэ цоохон тэр бумтан улдэнэ энэ уеэд ордуудыг гадаадынхан авна дараа нь тэр бумтан монгол цустай хумуусын асуудлыг шийдээд нь тэгэхдээ эрлийзуудийг харж узнэ
-
Хөх чоно (January 12, 2016 8:32:39 am )
Энэ НӨАТ нь ард түмнээ татварын дарамтад улам их оруулж байна. Энэ татварыг чинь худалдан авагчид буюу нийт ард түмэн төлөх болно. Худалдаачид бол бүгд барааныхаа үнийг НӨАТ-н хэмжээгээр нэмэж зарах болно. Ард түмнийхээ амьжиргааг сайжруулж, цалин орлогыг нь нэмэхгүй байж татвар нэмэгдүүлэн ард түмнээ мөлжиж байгаа төрийг татан буулгах хэрэгтэй. НӨАТ нь хамгийн буруу, зөвтгөх ямар ч шалтгаангүй, төрийн мөлжлөгийн татвар. Өндөр хөгжилтэй орнуудад энэ татвар байдаг боловч тэдний ард түмний амьжиргааны төвшин уг татвараа төлөөд байж дөнгөдөг. Гэсэн ч энэ нь хамгийн шудрага бус мөлжлөгийн татвар. Татварыг чинь ажил, үйлчилгээ хийж цалин орлого олсоны төлөө төлдөг. Харин худалдан авч байгаа зүйлийнхээ төлөө төлөх нь шудрага бус. Энэ нь нэг төрлийн бараа үйлчилгээн дээр 2 давхар татвар ноогдуулж байгаа хэрэг. Жишээлбэл худалдаачин нэг талхыг мянган төгрөгөөр зарж түүнийхээ 10% буюу 100 төгрөгийг орлогын татвар болгон улсад тушаадаг байсан бол одоо энэхүү НӨАТ-нь 10% гэж бодвол худалдаачин талхныхаа үнийг 10%-иар нэмэх болно. Худалдаачан нэг талханд 2 давхар татвар хэзээ ч төлөхгүй. Тэгэхээр худалдан авагч тэрхүү НӨАТ-ыг төлж талхаа 1100 төгрөгөөр авна. НӨАТ хэрэгжсэнээр бүх юмны үнэ тэрхүү татварын хэмжээгээр өсөж, ард түмэн түүнийг нь үүрнэ. Хөгшин, залуу, хөрөв нялхгүй, ямар ч орлогогүй байсан хамаагүй, түүнийг төлөх болно. Өлгийтэй хүүхэд пампэрс (живх) хэрэглэсэн ч татвар төлөх болж байна. Харин тэр татварын мөнгөөр эрх баригчид гараа угаана, гадаадаар зугаалж тансаглана. Энэ шудрага явдал уу? Ард түмэн минь энэ новшийн төр хэтэрхий даварч байна шүү!!! Босцогоо дарлагдсан монголчууд аа!!!
-
Хөх чоно (January 12, 2016 8:54:34 am )
Энд нэг зүйлийг дахин сануулж хэлэхэд эцсийн дүнд тэр НӨАТ-ыг чинь нийт худалдан авагч ард иргэд төлнө шүү дээ. Худалдаа эрхлэгчид чинь НӨАТ-ыг барааныхаа үнэнд шингээгээд үнээ нэмчихнэ. Бүх юмны үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Инфлиац өснө. Ийм л байна. Харин энд комет бичиж байгаа зарим хүмүүс буруу ойлгоод зөвхөн жижиг худалдаа эрхлэгчид хохирох мэт бичээд байна. Тийм биш бүх ард түмэн хохирч, бүх юмны үнэ нэмэгдэнэ шүү дээ. Тэр 2%, сугалаа мугалаа нь хэнд ч хүртээлгүй, нэг молиго, хоёр жого шүү. Ард түмэн энэ шудрага бус мөлжлөгийн татварыг эсэргүүцэн тэмцэх хэрэгтэй!!!
-
Unk (January 12, 2016 8:57:45 am )
Цалин авахдаа 10 хувь татвар төлнө. Нэмээд худалдан авалтддаа 8 хувь төлнө. Нийгмийн даатгалт бас 10 хувь. Ингээд нэг иргэн орлогын хоо 28 хувийг татварт гөвөөд явуулах нь дээ. 1 сая төгрөгийн цалинтай хүн 280,000, 500 мянгын цалинтай хүн 140,000 татварт өгөх нь байна шүү дээ.
-
ХОРИН МЯНГА ХУВЬСГАНА (January 12, 2016 10:22:24 am )
ИЙМ НОВШИЙН ЗАСГИЙН ГАЗАР УРЬД ӨМНӨ ХЭЗЭЭ Ч БАЙСАНГҮЙ ,, ТАТВАРЫН ЗГ,, АРД ТҮМЭН МИНЬ ЮМ БОДОХ ЦАГ ЧИНЬ ИРЖЭЭ.
-
зочин (January 12, 2016 12:13:37 pm )
АН-аас бүрэн салж байж л энэ бүх дарамт арилна даа, сонголтоо зөв хийцгээ
21 Comments