Өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дэд хурандаа Батсайхан иргэний хөдөлгөөний төлөөлөл гэгддэг О.Магнайг өдрийн 14 цагт дуудаж бүтэн цаг ярилцжээ. Түүнийг сонгуулийн дараа үймээн тарихгүй, даруулгатай байхыг хатуу сануулсан байна. Энэ талаар О.Магнай өөрийн фэйсбүүк хуудсандаа “Төрийн эрхийг хууль бусаар авахыг гэмт хэрэг гэдгийг сануулж гарын үсэг зурууллаа. Олон талаас камераар бичээд гурван залуу суугаад ярилцлаа даа” гэж бичжээ. Мөн “Би сүүлийн сонгуулийн хууль ард түмэн сонгоогүй байхад “гулгуулах” нь хууль бусаар төрийн эрхийг авч байгаа хэлбэр гэж хэлэв” хэмээн бичсэн байна. Ямартаа ч Тагнуулын ерөнхий газрынхан өнөөдөр О.Магнайгаас хувьсгал хийхгүй гэсэн ам өчгийг нь авч чаджээ. Харин түүнээс өөр хэн хэнийг дуудаж гарын үсэг зуруулсан бол гэдэг нь сонирхол татаж байна.
Б.Баяр
24tsag.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 10, 2012 11:21:53 am )
ene nusan plumet
-
Anonymous (January 10, 2012 1:34:45 pm )
ee huurhii duu arga yadsan yum huvisgal garval Magnaitai,Magnaagui garah l bailgui, unen ardchiallaig doosh ni hiijard tumniig basaj bna daa
-
Anonymous (January 10, 2012 3:28:25 pm )
76n kaddafi bajrtai,
-
Anonymous (January 10, 2012 5:28:19 pm )
Ehe nowshiig 7 sariin negnii hergeer shiitgeh ystoi
-
Anonymous (January 10, 2012 10:40:06 pm )
Ene Darvaanig Gantsad n yavuul
5 Comments