antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2016 11 comments

ТОСК иргэдийг луйвардаж байна

нийтлэсэн Admin

olloo_mn_1406163800_tock

Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа ТОСК луйвар хийжээ.

Тодруулбал энэ байгууллага иргэдээс гаражны мөнгө илүү авсан байна. “Буянт-Ухаа 1” хорооллыг ашиглалтад орох үед  гараажийн үнийг 20 сая төгрөгөөр тогтоож, иргэдэд худалдсан байна. Хотоос зайдуу, бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны гараажны энэ үнэ хэт өндөр байсан тул ихэнх гарааж борлуулагдалгүй жил тойрчээ.

 

Иймээс  ТОСК-оос гаражаа борлуулахын тулд үнийг хямдруулж, төлбөрийн нөхцөлөөс хамааран 12-14 сая төгрөг болгосон байна.

 

Гэтэл гарааж хямдрахаас  өмнө уг байгууллагаас 43 иргэн 20 сая төгрөгөөр худалдан авсан байжээ. Ийнхүү үнэдээ өөрчлөлт оруулсныхаа дараа өндөр үнээр худалдан авсан иргэдэд  зөрүүг олгоно гэж мэдэгдсэн байна. Энэ дагуу иргэд өргөдлөө гаргахад ТОСК-ийн Удирдах зөвлөл “Зөрүү мөнгийг өгөх үндэслэлгүй” гэж үзсэн хэмээн, олгохоос татгалзжээ.

 

Ийнхүү Буянт-Ухаа 1 хороололд гарааж худалдан авсан 43 иргэн доод тал нь 6 сая төгрөгийн хохирол хүлээгээд байна.

Иргэдэд өндөр үнээр худалдчихаад дараа нь үнэ цэнийг унагасан ТОСК-ийн энэхүү үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэх иргэд ч байгаа юм.

 

www.mnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • зочинЗочин (January 08, 2016 2:19:59 pm )

    Тийм ш тээ ард түмэнд тус нэмэр болохын оронд дандаа л элдэв дарамт үзүүлж байх юм. гэрээ цуцалвал 500 000 мянган төгрөгийг суутгаж авдаг гэсэн арай ч дээ. өчнөөн сар ТОСК-ийн нэрэн дээр байршуулсан мөнгөө буцаагаад авах гэхээр яасан гэж сул 500 мянган төгрөгийг өөрийн юм шиг авч байгаа юм бэ.Харин ч ТОСК өчнөөн сар хүүгий нь идэж байгаа биздээ.

  • shur (January 08, 2016 2:45:55 pm )

    shal demii ilvv gazar baiguulaad dund ni ard tvmniig shulaad laitai ymaa

  • naraa (January 08, 2016 8:52:36 pm )

    iim baidal Taigam Altaigiin Altai hothond bas bii

  • ХХК (January 08, 2016 9:44:28 pm )

    “ТОСК”ХХК баларч байнаа.

  • Anonymous (January 09, 2016 10:27:43 am )

    Tur dandaa huviin yum hoshuu durj ard tumen gai bolj baigaa yum tur het ih oroltsohoor bair ih unetei bolj b.a shudarga ursulduun unii bodit baidald hyanalt tavij baih yostoi yum

  • talarhal (January 09, 2016 3:34:54 pm )

    Ene gazriig tatan buulgah heregtei urd n baihgui Oron cuutsaavabaad l bolj baican

  • zochin (January 09, 2016 9:05:29 pm )

    TOSK-iin borluulaltiin albanii darga Gerelod gej neg yarwaisan nohor bnaa Zah zeel markting gedeg yumiig ogt meddeggui hun bna lee 50 huwiig hiichiheed bairandaa orsonii daraa uldegdlee hiie gesen awch heltsehgui bna lee bi oor kompanid bur hotiin oir sanalaa heleed bairandaa orson kompanid ch nadad ch heregtei bolson

  • тумбааааааааа (January 09, 2016 9:34:31 pm )

    луйвардахгүй бол төр байгаад яах юм ичмээр биз дээ тэнэг хүн төр барьж байна гэсэн үг ард түмэн төрдөө итгэх хэрэг байхгүй болно ухаантай бай ард түмэн дэлхийд адгийн ард түмэн болж түмбаа түмбаа түмбаа бөмбөрийн яалгуу дор амь зуу тумбаа тумбаа тумбаа итгэж амьдар чи өөрөө чадахгүй ч хойд насандаа сайхан амьдарч тараа тумбаа тумбаа тумбаа африкийн ах дүүтэй адилхан амьдарна ирээдүй сайнхан мэдэж байгаа шүү энэ бол зургаа дахь мэдэрхүй гэдэг бололтой чи та болгонд байдаг эд тумбаа тумбаа тумбаа олон тумбаа тумбаааааааааааааааааа

  • Зочин (January 10, 2016 11:02:36 am )

    ТОСК-нхан гэж хахуульд идэгдсэн хүмүүс Энэ байрныхан нь үүдний коридорт Буяант ухаа 1 хороололын байрны захиалгын схем зураг байна. Тэнд наран талдаа цонхтой байрнууд бүгд борлогдсоноор өнгөөр будсан байгаа Үнэн чанартай бол наран талдаа цонхтой давхар, байрлал гайгүй нь авах хүн бол өрөөнийхөө тооноос хамаараад ТОСК-н 1-р давхарт сууж буй хэдэн хүүхнүүдийн аль нэгэнд ямар нэгэн аргаар хаууль өгнө тэгэхгүй бол хамгийн байрлал таруухан орон сууц авна ,тэр хэдэн хүүхнүүд байр авах талаар сонирхож будилж яваа хүмүүст зөвлөлгөө өгнө байхгүй дугарч ядсан хүмүүс байдаг гэсэн хүмүүсийн ам дамжсан дам яриа ор үндэсгүй биш байхаа.Банкины шалгуураас ТОСК-н ажилчидын хүнд суртал шалгуурыг давах тэдний амнаас үг сонсох мэдээлэл авах нь хад мөргөснөөс хэцүү юм гэнэ лээ.Сайн юманд садаа мундахгүй ээ гэж

  • Буянт ухаа 1 (January 11, 2016 1:33:41 pm )

    ТОСК-д төрийг төлөөлж ажиллаж байгаа удирдлага төрийн бодлогыг илт гуйвуулж хувийн бодлоо хэрэгжүүлэх гэж явуургүй оролдлого арга ядсан тайлбар хэлээд сууж байна. Гэтэл төр 8 хувийн зээлийг 5 болгох бололцоотой тухай ярьж явхад, эд төрийн бодлогоо хэрэгжүүлэхгүй талаас ажиллаж байна. Тэр граж одоо аюулгүй ажиллагааг хангахгүй орцын өмнө, эргэлт хийх зам хаах, машины орц гарцыг хааж түрээсэлж байна. ТОСК хийх ёстой ажлаа сайн хийх хэрэгтэй. Зорилтот бүлэг хүлээж байна.

  • дак (January 12, 2016 10:20:32 am )

    Гражыг өмнө авсан иргэд 2 жил ашиглачихсан шүү дээ. Буянт ухаа-1 хороолол маш сайн хороолол шүү. Цагаан хуаран хотхон гэж 2 том барилга орлоо. чанар тааруухан байна. Буянт ухаагаас хамаагүй муу байр байна. Үнэ нь өндөр 1820,0 гэнээ.

antalya rent a car