antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2016 71 comments

Х.Баттулга эх оронч уу, луйварчин уу

нийтлэсэн Admin

1452224578568f304278243Энэ асуултын хариултыг хүлээж байгаа хүн цөөнгүй. Огт палийгүй нь түүнээс ч олон байж мэднэ.

Одоогоос долоон жил гаруйн өмнө Х.Баттулга гэдэг гишүүн улс төрийн хүрээнд зүгээр нэг жүдочин байснаа ганзгачин байхдаа цуглуулсан хөрөнгөө шавхан бизнесмэн гэдэг гоё нэртэй болж, түүндээ дөрөөлөн сайдын суудалд хүртлээ тодорсон л нэгэн байв. Хүнд нэг тийм аз, амжилт бүхэн атганд нь багтдаг зурвасхан үе байдаг даа. Магадгүй тэр “гялбаа” нь ч хэзээ язааны улстөрч болж, хээгүй гүдэс байдал нь хүн хүнд аятайхан санагдаад л байдаг сонихон имижийг аяндаа бүрдүүлчихсэн байж мэднэ.

Гэвч хэчнээн азтай хүнд ч аз харих, амжилт буурах,  хатуухан хэлэхэд карьер ханах үе гэж бий. Хэзээ вэ, яагаад гэдэг нь л чухал болохоор цагийн механизмтай тэсрэх бөмбөг л гэсэн үг. Харин Х.Баттулга гишүүний хувьд долоон жил эх оронч имижээр олон түмнээр хайрлууллаа. Гэр бүл хүртэл долоо дахь жилээ давах чухал байдаг гэнэ билээ. Тэгэхээр энэ эгзэгтэй үед түүнд юу тохиолдов. Айхавтар гялалзсан өндөр мэдлэгээр “зодож” удирдагч болоогүй ч буйгаараа л түүнд шингэсэн “татах хүч”, гүндүүгүй монгол эр хар ухаан нь “дуусчихлаа” гэж үү.

Тэр алдаа гаргажээ. Эх оронч гэдэг үг улстөрчид төдийлөн “хань болдоггүй” имиж бололтой. Тэгээд ч монгол хүний цусанд шингэсэн үндэсэрхэг үзлийг ашиглан хувь, хувьсгалын олон эрх ашгийг зэрэг хамгаалах “мэх” нь ямар нэг цэгт хүрээд гацав. Түүнд хуульч анд нөхөр, юу ч даалгасан биелүүлэхэд бэлэн төдийгүй даалгаж буй ажлаар нь мэргэшсэн зэрэг төрөл бүрийн чадвартай “салаа цэрэг” байлаа. Магадгүй, олон нийт дэмжлэгээр хүрээлсэн мөчид салаа цэрэг нь армийн дайтай санагддаг байсан ч байж мэдэх. Тиймдээ ч “хошой сайд” байх үедээ эртний журмын анд, эдүгээгийн Төрийн тэргүүнтэй хүртэл ажлаас болж ам мурийж байсан нь алдаа болсон байхыг үгүйсгэх аргагүй. Ард түмэн гэдэг хоосон, төр бүр ч хоосон гэдгийг цаг хугацаа түүнд яг энэ мөчид төвөггүй нотолж өгөв үү дээ.

Өнөөх хүрээлэл хаачив. Арми шиг харагдаад байсан салаа цэрэг яачихав. Ард түмэн гэдэг маань амь, амьдралаа л гэсэн иргэн бүр юмсанж. Тэдэнд төрийн нуруу түвшин түмэн олон амгалан байх чухал болохоос хэзээ нэг цагт, хаа нэг газраас “дайсан” ирэх гээд байгаа мэт айдас хүйдэс хэрэггүй аж. Бүр тэр нь тодорхой байсан ч юу юугүй өрх гэрийнх нь үүд хаалгаар ороод ирээгүй л бол хатуухан хэлэхэд падлийгүй юм байж. Хориод жилийн тэртээх үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлын талаарх иргэн ба төрийн хамаарал, Хятад Монголын харилцаа сэлт нь өөрчлөгдөж ёстой л салхи эргэнэ гэгч болжээ. Бизнес хийдэг бүхэн дэлхийд ноёрхож буй Хятад гүрнээс хамааралгүй ч гэсэн нэг дэлхий дээр оршиж буйгаа, хаяа дэрлэн байршиж байгаагаа зөв үнэлж дүгнэж үзэн ядахаас илүү зөв зохистой хамтрах, болж өгвөл “хөөрхөн” ашиглаад авахыг бодож байна. Дэлхийн аль ч орны бизнес эрхлэгчидтэй харилцаж, санаа бодлоо солилцдог болсон. Үүнийг Х.Баттулга гишүүний бараг овог нь болсон “МоАХ” хүсээгүй, ингэтлээ өөрчлөгдөхөд нь оролцоогүй гэж үү.

Өнөө хэр нь Х.Баттулга, түүний нөхдийг дэмждэг олон нийтийн хүрээлэл хэвээрээ буй. Харин тэдний итгэж дэмжиж явсан тэр хүн, түүний багийнхан хууль зөрчсөн үү, үгүй юу гэдэг нь дэмжигчдэд нь “тормоз” гишгэхэд хүргэв. Харамсалтай нь энэ “тормоз” яг л галт тэрэгнийх шиг, автомашиныхаас өөр, арай урт байдаг юмсанж. Учир нь анх их итгэсэн байх тусмаа дахиад итгэх үү, байх уу гэдэг эргэлзээ “зузаардаг” аж.

Бараг өдөр бүр. Х.Баттулгын багийнхны “хэрэг явдлын” талаар мэдээлэл уншиж байна. Түүнд итгэсэн, түүнийг дагасан хүн яадгийг, яасныг мэдэх гэж, эх оронч хүн яаж “гэмт үйлдэл”-ийн ард байдгийг /хэрэв энэ бүхэн үнэн бол шүү дээ/ уншдаг хэсэг олон байгаа харагдана. Гэхдээ нэг сонирхолтой асуулт дагаж байгааг анзаарав уу. Яагаад Х.Баттулгын туслах байснаа яамны Төрийн нарийн бичгийн дарга, төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга болтлоо дэвсэн Б.Батзаяад холбогдох хэрэг ингэтлээ задгай урсана вэ. Бүр “Н.Энхбаярын хэрэг” гэгчээс илүү задарсаар байгаа юм бол. Сонин байгаа биз. “Муу нэрт” сөрөг хүчнийхэн Х.Баттулгатай арсалдсан бол өөр хэрэг. Гэтэл цагдаа, хүчний байгууллага ч, бизнесийн өрсөлдөгчид нь ч тэр чигээрээ АН-ынхан. Бүр бидний товчилж хэлдгээр “төрийн гурван өндөрлөг” нь хүртэл цул АН-ынхан гээд бод доо. Хамгаалж, хаацайлах улс төрийн болон хуулийн хамгаалалт хангалттай байтал Х.Баттулгын өмнөөс түүнд зүтгэж байсан хэдэн залуус чичирч сууна гээд бодохоор  “АН тэр чигээрээ Х.Баттулгыг хөсөр хаялаа гэж үү” гэмээр санагдана. Тиймээс ч АН муухай харагдаад байгаа хэрэг. Муухай харагдаж байгаа нь ирэх сонгуулийн “аз, эз”-ийн асуудал байлаа гэхэд муухай харагдуулж байгаа нь түүний карьерыг бүрмөсөн дуусгах асар том хүч хавсарсан ажиллагааных мэт.

Одоо Х.Баттулга гишүүнд үгээ хэлэх л үлдэв. Өөрийгөө аврах уу, эсвэл “намын нэр хүнд уначихна” гээд улс төрийн хамгаалалт ч болохгүй намыг хаацайлаад суух уу. Бөх Х.Баттулга ямар өвсөнд бүдрэв. Түүнийг дэмжиж байсан хүмүүс хоёр л хариулт хүлээж байгаа болов уу. Угаасаа гарц нь тийм юм чинь.

Эхний хариулт. Би чин шударга ажилласан боловч Төрийн тэргүүн тэргүүтэй олон хүний дургүйг хүргэснээс болоод манай нам намайг хэлмэгдүүлж байна. Нотолгоо нь энэ гээд дэлгэх хэрэгтэй.

Эсвэл, би буруу ажиллажээ. Миний даалгаснаар ажилласан залуустай хамт хариуцлага хүлээнэ гэх үлдлээ. Тэгэхгүй бол түүний даалгавраар ажиллаж байсан залуусын “хэрэг” гэгч алхам бүртээ батлагдаж, гарын үсэг, данс хараагаар нотлогдоод байгаа юм биш үү. Тэгж л уншиж, ойлгож байна. Тэдгээр залуус өөр өөрийн амьдралтай. Гэвч өнөөдрийг хүртэл Х.Баттулга гишүүн мэдүүлэг өгсөн болохоос хоригдоогүй байгаа нь нэгдүгээрт, түүний залуус түүнд үнэхээр үнэнч юм. Хоёрдугаарт, Х.Баттулга гишүүн, сайд, улстөрч, цаасан дээр мөр үлдээдэггүй “их гарын луйварчин” байж ч болох талтай.

Ямартай ч хөлөг онгоцонд аюул учирсан тохиолдолд ахмад зугтаж болохгүй. Арга ядвал амиа хорлоод ч атугай эрсдлээ хамт үүрэх учиртай. Нэгэн цагт Х.Баттулга гишүүнийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болгоход ч бэлэн байсан олны итгэл, хүрээллийг бодож эрхэм гишүүн тайлбар хийх цаг нэгэнт болжээ. Түүнээс “Худлаа” гээд үнэнийг нотлохыг хүсэж буй хүн цөөнгүй ч удаа дараа “тодруулгах өгөх”-дөө дэмжигчдэдээ сэтгэлийг нь гийлгэх гавьтай үг хэлж байсангүй. Өнөөх л “улс төрийн хэрэг” гэх бөөрөнхий, цухалдам тайлбар төдийхнөөр урам хугалсаар байгаа нь айсуй сонгууль хүртэл аргацааж байна уу даа гэлтэй. Түүний даалгаврыг биелүүлж, төрд зүтгэж байна гэж дарцагласаар өнөөдөр торны цаана, эсвэл хилийн цаана хоригдчихоод байгаа тэр залуусын гэр бүл, ойр дотныхонд одоо ямар санагдаж байгаа бол.

Ард түмэн нэг эх орончоор ч дутдаг. Түүний бичсэн “Бодлууд” номыг уншихуй яг ижил үзэл бодолтой хүмүүс хөтлөлцөөд гараад ирээсэй гэж боддог юм. Нөгөөтэйгүүр ард түмэн гэм буруутай бол ямар ч аугаа эх орончийг уучилдаггүй. Өнөөдөр ирэх сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн төрийн зарим албан хаагчид хуулийн дагуу албаа хүлээлгэн өгөөд байна. Энэ бол галт тэрэг хөдөлж эхэлж буйн шинж. Харин галт тэрэг, төмөр зам, тусгаар тогтнол, аюулгүй байдал гэдэг хэдэн үгсээр долоон жил гаруй талцсан иргэд, сонгогчид, дэмжигчид чинь өнөөдөр Х.Баттулга эх оронч, эсвэл луйварчин гээд талцах болов. Нам чинь харин нэг талдаа гарсан бололтой харагдана. Гэвч Ардчилсан нам бол энэ удаад эрх барьж байгаа нам болохоос ард түмэн биш болохоор УИХ-ын гишүүн Х.Баттулга Таныг өөрийгөө хэн болохыг хэлж өгөөч гэж хүсье. Өөрөө ч мэдэхгүй явна уу?

У.Оргилмаа

Эх сурвалж: Baabar.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

71 Comments

  • Battulga (January 08, 2016 1:22:35 pm )

    Battulga bol shudarga hunshdee muu sain buh zuil ni il tod baidag hun. Harin duugai tsarailchaad hamgiin uzeliin muu muuhaig hiij yavdag humuus l bas neg shuraga huniig l darah geed baih shig baina da.

    • battulga (January 08, 2016 11:41:25 pm )

      Hyamal ene huntei holbootoi too meddeg bol luivar ni todorhoi 65000000$hubaan avsan5hun ees 2ni zugtlaa budgiig horih

    • mongol (January 09, 2016 10:49:11 am )

      elbegdorj saixanbileg bayartsogt 3 tai temtsej bgaa boloxoor yax argagui ex oronch xun .100 jiliin omno urdaas orj irsen noxduudiin esreg gants duugarch bgaa xun dee

  • Anonymous (January 08, 2016 1:23:26 pm )

    eh oronch tsarialsan luivarchin shvv de neriin barisan gar holvvd ni ha saigvil shivshigee tarij yvna da

  • bu (January 08, 2016 1:26:22 pm )

    Battulga bol luibarchin Nymdorj heleed baisan shuudee odoo ene hund gants zam bii ene bol unenee huleegeed tornii tsaana suuh

  • Mendee (January 08, 2016 1:31:22 pm )

    Fucking Tairtas shunaliin har pizdaa duugai tsarai garagchaad.

  • Battulga (January 08, 2016 1:36:34 pm )

    Hiisen gaviyaa ihtei l hun baih da , ug ni shudarga hun de yu ch hiideggui zugeer suuj hor nairuuldag humuusiin hajuud hiisen gaviyatai l hun de!

  • Anonymous (January 08, 2016 1:41:43 pm )

    shudraga gej bodoj bailaa tegtel dood tserguud ni bugd luivarchid bnshtee zarim ni zugataasan zarim ni barigdsan

  • Зочин (January 08, 2016 1:48:31 pm )

    АН-ын муусайн луйварчид засаг төрөөс зайлах цаг нь болсон.

  • gansuh (January 08, 2016 1:50:50 pm )

    battulga bol ajil gatsaagch uur hen ch bish odoo boloo heden jil mongoliin hugjliig gatsaah gesen yum ve

  • Gambaa (January 08, 2016 1:57:42 pm )

    Yag tiim

  • Anonymous (January 08, 2016 1:58:08 pm )

    Луйварчин ш дээ.17 вагон мпирт наад зах нь мартаагүй бол.

  • Зочин. (January 08, 2016 1:59:55 pm )

    Гэмт хэрэг хийснийг нь шуух тогтоогоогуй байхад чи яах гэж одор бур захиалгаар янз янзийн юм бичуулээд, олон нийтийн санаа бодолд эргэлзээ гаргаад байгаа юм. Хэрэв би Х.Баттулга байсан бол дараа нь чамтай тооцоо хийх л болно.

  • Anonymous (January 08, 2016 2:00:14 pm )

    Шударга даа нөгөө пацаан нь зугатаад байхав дээ

  • Lkha (January 08, 2016 2:01:25 pm )

    Үнэн бөгөөд зөв л асуулт.Хариулах л хэрэгтэй .Гэхэдээ үнэн зөв хариулт өгнө гэхэд нэг л итгэхгүй байна .Одоогоор дээшээ гарсан болгон ямар нэг зүйлд хутгалдсан байгаа .АН засгийн бүх эрхийг авлаа .Шударга үнэн л юм бол өөрсдийн болоод өрөөлийн бүх л булхай бурууг гаргаад л эхлэх байсан .Эрх барих хугацаа дуусах дөхлөө .Талцаж алалцахгүйгээр Монголын төлөө явсан бол их зүйл хийх байлаа .Монголын төлөө гэсэн хүн ч бараг л байдаггүй юм шиг байгаа юм .Алуулна гэж айдаг юм болов уу ?Амь биеэ үл хайрлан тэмцдэг тийм эх орончид төрдөггүй болчихсон юм болов уу даа ?

  • Judo (January 08, 2016 2:17:53 pm )

    Боловсролгүй, шантаажаар баяжсан луйварчин. Одоо хийсэн хэрэг нь даравч дардайж, булавч бултайгаад хэлэх үггүй болж байна.

  • зочин (January 08, 2016 2:23:39 pm )

    Х.Баттулгад хүн л юм болохоор алдсан, оносон бүхэн хамт байгаа. Гэхдээ Баттулгын алдаа өдгөөгийн дээр заларч байгаа “ноёд” -оос илүү гэдэгт итгэхийн аргагүй. 2 сая ам.долл. хадгалуулаад мартсан эрхэмийн цаана хичнээн сая, тэр бум байгаа нь ч ойлгомжтой энэ мэттэй харицуулахад Баттулгад байж болох алдаа өчүүхэн гэж бодож байна. Хамгийн том алдаа нь дэрх мэтийн эрхэмүүдийн дохио зангаагаар байгаагүй, тэдэнтэй жаахан тэрсэлдсэн, тэдэнд “хаялага” хаяагүйд л байгаа болов уу? АН, МАН, МАХН гурав улс төрийн тайзнаас буусан цагт үнэнний учиг тайлагдах бизээ.

  • badral (January 08, 2016 3:03:15 pm )

    Battulga bol mafia -togloilogch ulsaas olon ch hurungiig ni tender neriidleer zalidaj hussandaa bas uls turiin hureend nuuts noyonton gej bgaa erdechimeg, Burmaa, Gansuh, enkhbold, oyungerel, geed olon dagagchid ch bna er ni bol mash tom deeremchin luiwarchin shdee

  • Zlu gunochin (January 08, 2016 3:34:03 pm )

    dulaan hubtsasaa beldsen ni deer bahdaa duu mini end tendhiin ungutui uudtui bugdiig luibarsan gardaa’

  • Soongo (January 08, 2016 3:41:18 pm )

    Женко гээд энэ хүнийг анх гарч ирэхэд нь анхаарч ажиглаж ирсээн. Гарч ирэхдээ ёстой л нөгөө эвдрээгүй хүн байсан даа. Ярьж, хэлж байгаа, хийж байгаа үйлдлээрээ. Бараг нүд ирмэхийн зуур энэ хүн дотор хүнээсээ тэс өөр болж өөрчлөгдөг ирсэн. Яагаад гэж бодож байна. Энэ хүнийг ёстой муухай хүмүүс хүрээлээд авсан. Энэ хүн хүмүүсээ ёстой буруу сонгосон. Уг нь ард түмэн их найдлага тавьж харж байсан. Их ч хүн дэмжиж ирсэн. Дэргэдэх зөвлөгөө өгөөд салбаганаад хүрээлсэн улсууд нь үнэхээр хөгийн хүмүүс байсан шүү. Санал сэтгэгдэлээ тухайн үед нь зөндөө бичиж байсан. Буруу хүмүүсээр замаа жолоодуулж алдсан. Уг залуу нь уг нь их зөв хүн байсан. Нэр хугарахаар … гэдэг шиг манай улс төр ийм заваан даа, одоо хүмүүсийн тархийг энэ залуугийн эсрэг ёстой угаах шиг болно. Ингээд л тэд өөрсдөө БААТАР болно. Би бол харамсаж байгаа. ЖЕНКО ЭРГЭН ТОЙРОН БАЙГАА ХҮМҮҮСЭЭ СОЛИОД ЭРГЭЭД БОСООД ИР ЧИ ЧАДНА. Хүнийг сэтгэлээр нь, жинхэнэ хүнээр таньж өөрийгөө хүрээлүүл, тэгээд чи өөрөө удирд

  • Bold (January 08, 2016 4:09:31 pm )

    Жинхэнэ луйварчин, бидний өнөөдөр ийм өр зээл, өлөн зэлмүүн байгаа нь энэ хүнтэй холбоотой, 7 жил монголын хөгжлийг гацаасан, нарийн, өргөн төмөр зам гэж үлгэр 7 жил ярьсан, гэтэл нөгөө орос нь нарийн төмөр зам нутаг дээгүүрээ тавиад эхэлсэн, бүх хөрөнгийг нь хурааж Чингис бондыг өрийг төлүүл.

  • jaksuya (January 08, 2016 4:21:56 pm )

    or vndesgvi hvniig gvtgen gej bhgvi.bie hamgaalagch bsn hvnee heterhii ood tataj niilj yum iddeg n buruu da yaay gehew baih gazraa bh hergtei zarim neg hvmvvs

  • зочин (January 08, 2016 4:24:26 pm )

    Өнөөдрийн ихэнх баян бизнесмен нарт шударга,эх орончид гэдэг нэр зохихгүй_ард түмний ой санамж хуучираагүй.7 чингэлэг спирт гээд л байгаа шүү дээ.90-д оны үед ард түмэн ядарч ,гурил талхаа ч аюч чадахгүй үе зөндөө байсан.монголын олон сайхан эрчүүд архинд орж хорвоог орхисон шүү дээ.энэ хүн түүнд шууд хамааралгүй ч түүний нууцаар оруулж ирсэн хэдэн зуун тн спиртэнд олон хүн хордсон доо.

  • zochin (January 08, 2016 4:34:44 pm )

    mahnii une bugaad bhad tednii baraa buteehdhuun- unen ulam l unetei bh yumaa yagaad ve? zah zelee mederdgui yum uu denduu shulaach shunaltai nuhur bnaa uu? iimhen yum deer ingej bgaa yumchin luivarchin gedeg ni ortoi l bhdaa!

  • ЭЛБЭГДОРЖ (January 08, 2016 5:19:51 pm )

    ЭНЕРЖИ РЕСОУРС, ЭМ СИ ЭС, ТҮҮНИЙ ХЯТАД УГСААТАЙ ЭЗДИЙН ГАР ХӨЛ ЭНД ТЭНДГҮЙ ЯВАХЫМАА. ЭНЭ ХҮНИЙГ ХАРЛУУЛАХ ГЭЖ МӨН Ч ИХ ХИЧЭЭХ ЮМ. ЭНЭ БАНКНААС ТЭДЭН ТӨГРӨГ, ТЭР БАНКНААС ТЭДЭН ТӨГРӨГ ГЭХ МЭТ. ГОЛ НЬ ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ НЬ ӨӨРӨӨ ҮНДСЭН ӨРТГИЙНХӨӨ 70,80 ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ ЮМ ШҮҮ. ХИЙЖ БҮТЭЭСНИЙГ НЬ ЯРИХГҮЙ МӨРТЛӨӨ МӨНГӨ АВСАН ГЭЖ ЯРИАД БАЙХЫН. БҮХ Л ГАЗАР ГЭРЭЭ БАЙГУУЛАНГУУТ УРЬДЧИЛГААГАА АВААД Л АЖЛАА ХИЙДЭГ ШҮҮ ДЭЭ. ХАРЬ ГАРИГААС ИРСЭН ЮМ ШИГ ШААГИЛДАХ ХЭРЭГ БАЙНА УУ. СҮРЖИГНЭХЭЭ Л БОЛЬЧИХ Л ДОО

  • зочин (January 08, 2016 5:37:04 pm )

    энэ бол нэг л хүний булхай нь гарч байна. Харин цаана нь АН-ханы булхай их бий дээ…

  • Amaraa (January 08, 2016 5:57:58 pm )

    BATTULDAD aldaa onoonii dens baigaa baigaa estoi dergedeh humuusee tanisangui l gej boddog vum. Ard tumniii tarhiig Jinkoogoor ugaaj tahil urguchih geed UURIIN hunii NAMUUD ni ajiljaj l bna. Zuwiin tuluu buuj ugch bolohgui shuu. Ard tumen teneg bish chamaig harj l baina. Uneheer buruu bgaa bol unenee heleed bhgui bol uuniigee batlaj haruulaad tcaashaa ywaarai. Manaihan heldegdee guih nohoid baah ni saad gej naad baah gj bgaa vumnuudaasaa bur musun salaach. Chamaig chadah gj yaj bgaag hun bur uur uuriinhuuruu l oilgoj bgaa. Aldaagaa buu dawt dahih dahin zahii naad dergedee bgaa baah geed bgaa vumnuudaasaa salaa……..Amjilt.

  • bayaraa (January 08, 2016 6:14:05 pm )

    Battulga hiisen yumtai heleh ugteu hun….Judo henii huchend olimpiin avragatai bolloo…eh oronch Battulgiig hezeed demjine…Harin oroldood bgaa humuus hen bilee Mgliin toloo yu hiichev….bod…

  • zochin (January 08, 2016 6:56:11 pm )

    battulga vg vildel vil hereg 3 ni vnen hvn shvv

  • нямаа (January 08, 2016 6:57:51 pm )

    Энэ бичсэн сэтгэгдэлүүдийг уншлаа хөгжил хойш татлаа гэж бичсэн хүмүүс хятад хүн байх телевизийн хөтлөгч байсан хүн ерөнхий сайд болсон байхад эх орондоо хийсэн юумтай. Юум хийх хүнийг гоочилмооргүй юумдаа хүмүүс минь

    • zochin (January 08, 2016 7:59:06 pm )

      ualaan odiin setguulch.tv-iin hötlögchiin tolgoinuud tör bariad bhad höröngötei hudaldaachin yagaad bolohgui gej.harin ch iluug setgej.arai holiig harah yum bish uu.

  • Иргэн (January 08, 2016 7:18:43 pm )

    Жинхэнэ луйварчин өөр хэлэх үг алга

  • zochin (January 08, 2016 7:54:57 pm )

    yu ch batlagdaj.hen ch hereg huleegeegui bhad yah gej ingej tuilshirtcgaadag yum be.Battulga chadaltai chadvartai ,mongolchuudad joohon ch gesen yumiig oilguulah gej chadlaaraa l ajillaa.Mongolchuud mini ee tamiin togoonoosoo gartcgaaj 2 nudeeree bish yumaa gehed gariinhaa salaagaar ene humuusiinhee aldaa onoog olj harahiig hicheegeechee.Tcaana chini jinhene akuluud ni humsaa nuusan mii shig ta nariig töörögduuleed bgaa yum bish uu

  • Demjij bn (January 08, 2016 8:26:15 pm )

    Ene battulgiig muulaad bga erliiz hurliizuud shees n goojood esreg muu ym bichej suuhaas oor yu hiij chadah ve de haha

  • zochin (January 08, 2016 9:26:56 pm )

    Battulgiig darj abch tavantolgoig abah gej sanaarhaj baigaa garuudiin etsiin bashir arga shuu dee Battulgiig demjij bna bitgii shantaraarai amjilt husie.

  • malchin (January 08, 2016 9:32:09 pm )

    Ene hun eh oronch hun ene hund aldaa ch bii onoo ch bii yamarch baisan tsewer mongol tsustai mongoliin tuluu tsoholoh zurhtei hun tegeheer ene huniig gadnii gar hul bolson humuus l dairch.baigaa gej bodoj bna

  • зочин (January 08, 2016 9:40:30 pm )

    Баттулга луйварчин бол Баярцогт Оджаргал Батхүү Сайханбилэг нар бүтээн байгуулагч газрын эзэд

  • Anonymous (January 08, 2016 9:49:35 pm )

    Оросын бууны нохой. Монголын хөгжлийг гацааж, Оросыг хөгжих боломж олгож байгаа урвагч.

  • Аллагууд ар араасаа хөвөрч байна. (January 08, 2016 9:52:18 pm )

    Биологич Т.Лхагвасүмбэрэлийг Өмнөговьд лицензтэй уул уурхайн компанийнхан алчихсан нь тодорхой боллоо. Одоо Тавантолгойгоос болж Женког алахаас наагуур юм болж байна. Шунал гэж ийм аюултай юм байна.шуналаасаа болж АН-ынхан С.Зоригийгоо алсан биз дээ.

  • zochin (January 08, 2016 10:09:13 pm )

    hujagiin erliizuud Jenkoruu dairch ba Eh orondoo heregtei hun shuu sain hamgaalalt avaarai chamaig alahiig husej baa olon hujaagiin erliizuud baigaa shuu !!!!!! amjilt husii !!!!!

  • tungaa (January 08, 2016 10:13:54 pm )

    Battulgig demjdeg ene bohir niigemd yaj enhiin tagtaa shig yavj uils buteehin tsagaan ni haraasaa ilu baih heregtei battulgig baalj balruuldah gej baigaa humuus oorstei jinhen hog luivarchin jatsguud burhan huvairlaltaa zov hiine tsag hugtsaa haruulna

  • bi (January 08, 2016 10:22:43 pm )

    Orosiin mongold oruulsan gavyag hemjih hemjuur ugui bidni enh saihan amidral ene humuusin bidend handsan ogoomor tuslamjin huch tsotsalizmin uyd yamar mundag buteen baiguulald oronloodoo stalin gedeg hun tom gurnuudiin uulzaltan deer mongol tusgaar togtonson uls hemeen zaralsan gedeg

  • маналаа (January 08, 2016 10:24:54 pm )

    Баттулгыг хийсэн юмтай гэх юм. Жудогоо л хөгжүүлээд явж байхгүй дээ. Улс төрд бол шал хэрэггүй хүн. Жинхэнэ луйварчин. Нямдорж үнэнийг хэлж байж.

  • зочин (January 08, 2016 10:50:40 pm )

    сүүлийн үед зөв гэсэн бүхнийг харлуулж буруутшаж муутгах гэж их оролддог болж дээ, тэгэх тусам нь эдгээр хүмүүсээ сонгох юмсан. Хужаа нарыг дэмжиж дагаж бөгсийг нь долоогчидоос луйварчин ч байсан эх орноо гэсэн нь дээр байлгүй дээ

  • Shudarga (January 08, 2016 11:12:11 pm )

    Hunii nudend hiisen zuil ni hamgiin il tod baudag hushdee uuruu ch tiim baidaltai baidag. Huvichilj avsan talh chiher ni sain l ajillaj baina, Chingisiin tom baiguulamj barij juulchidiig uzej harah tom obiyekt-iig nemegduulsen, Maidar geed bas tom saihan tsogtsolbor barih geel yavj baigaa gesen. Ene bugdees ni harhad Mongoldoo uldchih yum hiih sonirholtoi hun sangddag,itgej bolohgoor l hun. Olimp-iin avarga gantsaar togothgui gargaj irsen hun. Ene bugdees ni harval tiim huitem setgel, hooson tolgoitoi hun shig sangddaggui. Dandaa oyunlag zuil hiij yavdag uzeltei hun sangddag. Manaihan yur yag ajilglaad baiahd 90-onii huvisgaliig dalimduulj azaar turd orson bolovsrol nimgentei humuus ni uursduusuu iluug hiij yavaa , iluu hugjiltei shudarga humuusee l niilj horlood baih shig baina. Ulsiin ih huraliin 76-aag bugdiig ni shudarga bolovsroltoi humuuseer buren solisnii daraa ene hor nairuuldag novshnuudad oron zai uldehgui baih yostoi yu. Iimerhuu zuv oyunlag uils hiideg humuusee sain demjihgui bol, odoo uahmsariin doroitold humuuseer uld oron mini duurlee!!! Battulga shig aaviin huuhduud olon boloh boltugai! ugaasaa olo ch baigaa ted bugd sain saihaniig uls orondoo hiinee.

  • нямаа (January 08, 2016 11:13:00 pm )

    Нямдорж Нямдорж гээл байхийн тэр чинь тийм ариухан хүн үү үнэн үг хэлдэг хүн үү үгүй л дээ хүмүүс минь хэзээ юм ойлгох улс вэ та нар

  • төмөр (January 08, 2016 11:17:53 pm )

    ямар эх оронч ард түмнээ олон мянган тоон хаягдал Хятад спиртээр хордуулах вэ

  • нямаа (January 08, 2016 11:27:53 pm )

    Энэ шударга.ийн бичсэн үнэн энэ талх чихэр мах импэкс дампуурч байхад авч хөл дээр нь босгож олон хүнийг ажилтай амьдралтай. Монголын ард түмнийг хооллож яваа цагаан гартай буянтай хүн гэдгийг монголчууд мэдэх байхаа эрлийзүүд ээ та нар энэ үйлдвэрүүдийг авсан бол тахианий сарвуугаа чанаад шээс баасаар борддог ногооныхоо бордооны ч юумуу нэг ханзаар бичсэн үйлдвэр болох байсан биз

  • нямаа (January 08, 2016 11:33:24 pm )

    Төмөр гуай одоо спирт найруулж хордуулж байгаа эрхэмүүддээ наад үгээ хэлэхийг хичээгээрэй

  • Anonymous (January 08, 2016 11:33:39 pm )

    Adgiin er shuu dee hudlaa er hun bol dur esgesen l

  • Anonymous (January 08, 2016 11:35:47 pm )

    сайд байхдаал тендерийн хувиасаа 50 % ег гэж байсан хуншдээ. хэнч тендерт ялсан компаниас ийм менге нэхдэгуй шдээ. мэдлэгуй харанхуй хун.

  • Mongol (January 08, 2016 11:43:46 pm )

    Ene bugdees harhad 90-eed onii ter uyedee hamgiin oyunlag seheeten baisan ni Zorig agsan baisan, yu rni manai Mongold oyunlag humuus ni haraald urtsun ayatai l baih yum ene baidalaasaa garchihval uls oron mini hugjinu du. Ulam l harnhui munhag mulguu ataarhagchid bogs doloogchidoor duureh geed baina shuu, hurdan seheeruulj avahgui bol. oyunlag humuusee namnuulsaar baihuu Mongolchuud mini. Suuliin jishee l gehed Lhagvasumberel agsan baina. Shudarga oyunlag humuusee ard tumen ni hamgaalaltdaa avah tsag irjee Mongolchuudaa!!!

  • нямаа (January 08, 2016 11:49:30 pm )

    Anonymous та их олон тендер авчээ авсан тендер болгоноосоо авилага энд тэндгүй өгсөн үү аан

  • Dolgor (January 09, 2016 12:14:40 am )

    ВАТТУЛГА БОЛ ЖИНХЭНЭ ЭХ ОРНЧ ХУН ШУУ. ЭНЭ ХУНИЙГ ЭХ ОРОНЧ ГЭХГУЙ ЮМ БОЛ БАЯРЦОГТ С.БАЯР ЭРДЭНЭ НАРЫГ ЯМАР ХУМУУС ГЭХУУ. ?

  • irgen (January 09, 2016 9:17:26 am )

    ug n gaigui er hun gej bodoj baisan uym.Getel dabraad namiinaa baiguulsan zasgiin gazariig unagaahad golloj oroltsood,Gahsuhiig shorond yabuulaad,Altanhuygiin ah duu huuhdiig Temuujin nariig yaj zoboob.Dabhar deel gej soliorood namiihnaa uaj zoboob.Taban tolgoi,Tumur zamiig yaj gatsaab. Ih nugel hiij ee odoo zail

  • Irgen (January 09, 2016 9:45:57 am )

    Hulgaich hudalch deeremchin luivarchin gadnii gar hul tagnuul uls ornoo tonon deeremdegch reketchin busdiigaa uzen yadagch uuriin hevlel TV olon niitiin suljeegeer urseldegch zaluusd yesen shideer gutgej niiteer uzen yaduulah humuus hulselj setgegdel bichuuleh zaluusd mungu ugch busdiig daramtluulah zereg unuugiin niigmiin buzar buhen shingesen hun Bval zohih gazartaa l bsan deer Mongol turiin ariyn sentii iim amitneer buzarlagdah yosgui

  • Монгол (January 09, 2016 10:23:10 am )

    Монгол улсын толоо зутгэдэг цоохон улс торч баидаг,эднии нэг Баттулга гэдэг хун монолсоо мон.Энэ хун Мах комбинат, ,Талх чихэр зэрэг уилдвэрииг аваагуи бол одоо хэн гадаад эзэнтэи болцон Засаг торд ч захирагдахгуи, талх махны унэ ч диилдэхгуи брлцон баих баисан шуу.Жинхэнэ Монгол эр хун шуу

  • Зденочин (January 09, 2016 10:28:40 am )

    Женко эх оронч монгол юм бол бид бугдээрээ хужаа болж хувирна ? Наад хун чинь хужаагаас оор хунд огт итгэдэггуй шуу ? Жаахан сонирхоод унэрлэ ? Тэгвэл хулгайлсан монго нь монголынх хадгалаж хянадаг нь Хужаа

  • эмээ зочин (January 09, 2016 10:42:29 am )

    Энэ Баттулга хуу яачихаад байгаа юм бэ??? хардаад л … манайхан нэг магтахаараа тэнгэрт гаргаад муулахаараа газарт булдаг овчин нь сэдэрч байна даа. буруу зовийг нь олж элдэв юмаа бичээсэй дээ.

  • зочин (January 09, 2016 11:46:02 am )

    ugaasaa luivarchin shuu dee talhnii une yaj nemegdseniig sancgaa

  • bi (January 09, 2016 12:56:09 pm )

    Нямаа gedeg hun unen yum bichchee yor ni zarim humuus goy setgegdel bichij battulgin hiisniig guivuulj helmegduulbel ard tumni ehenh humuus omoorch niigemd itgeh itgel sullarana baih

  • галаа (January 09, 2016 6:35:52 pm )

    та нар баттулга ганбаатар уянга даваасүрэн гэх мэт гарын 5 хуруунд ч хүрэхгүй худлаа үнэн ч болтугай эх орон газрын баялаг ард түмэн гэж ярьдаг хэдхэн хүнээ битгий ингэж худлаа гүтгэж муулж бай л даа эд чинь бас гомдох зүрх сэтгэлтэй хүмүүс шүү дээ хэрэв баттулга гэж хүн сайн муу хэлүүлж тэмцээгүй бол өдийд сайн ах хужаа чинь өч төчнөө давхар зам тавиад мөнгөний төлөө хайртай бүгдийнхээ нүдийг ухаад өгөхөөс ч буцахгүй болсон баярцогт сайханбилэг мэтэд хэдэн төгрөг өгөөд өдийд юун оюутолгойг алдлаа гэж таван толгой нь ч бас байхгүй болчихсон байх бишүү хүмүүс минь нүдээ нээгээд хараач бүр ядаж л монголын нэрийг дэлхийд гаргаж байгаа ганц топ спорт жудо гээд боддоо хэн авч явдаг билээ тэхэд идлээ уулаа ч гэсэн монголдоо юм хийгээд байгаа юм бишүү тэхэд наадуул чинь муу санаатай идэж ууснаа хүртэл гадагш нь зөөж нууна

  • Battulga (January 09, 2016 6:54:31 pm )

    H.Battulga-iig eh oron ch gehgui yum bol uur heniig eh oronch geh geed baigaa yum buu med. oilgomjtoi yuman deer novshnuud jujig tavih yumaa

  • Battulga (January 09, 2016 6:54:56 pm )

    H.Battulga-iig eh oronch gehgui yum bol uur heniig eh oronch geh geed baigaa yum buu med. oilgomjtoi yuman deer novshnuud jujig tavih yumaa.

  • Mongol (January 09, 2016 9:41:55 pm )

    Battulga eh oronch monoos mon

  • bantan (January 09, 2016 10:36:12 pm )

    Баттулга бол жинхэнэ Монгол эр хүн мөн.Би энэ хүнийг үнэлдэг.Тэр хужаагын тагнуул Нямдорж чинь Монголын төрд үлэг тахал болтол суугаад юу хийж гийгүүлэв.

  • tur tuvsin bol tumen olon amglan (January 09, 2016 11:31:01 pm )

    Yg zuv zuvhun nymdorjc bish turd suugaad hiisen zuilgui ar ger ah duu hamaatan sadanaa uudn tataad turiin bish huviin ajilaa amjuulj hudal amlaj garc irsen luivarcdiin hajuud battulga gushuun hiisen ymtai heleh ugte jaahanc gsen eh ooron ard tumnee gesen setglte hun gj bodoj bna songuuli dyhuud irhleer uursundn sadaa teeg bolno gj bodson negniig gutgej helmegduulj bhaa bolimoor ymaa eh oron ard tumen doroitoj bna avrah ganc neg hunee alhaa boliocee …..

  • содном (January 10, 2016 1:19:22 am )

    эх орноо гэсэн сэтгэлтэй хүн гэдэгт одоо ч итгэж байгаа шүү. итгэл минь бүү хөсөрдөөсэй гэж бодож байна. хүнийг хэлмэгдүүлж байгаа бол тэр хүмүүст цээрлэл нь ирж л таарна.

  • Anonymous (January 10, 2016 9:23:20 am )

    Улс торчид минь ээ Том тээврийн шинжлэх ухааны хогжлийг технологийн зов дараалалаар хийхгуй болохоор эхний хийсэн худалдаж авсан ашиглах цаг нь болоогуй машин механизм тоног тохооромж байгуулага аж ахуйн нэгжууд чинь буруу болж боон зардал гаргасан орлого ашиггуй хариуцлага хулээх суурь нохцол болдог. Сайхан сэтгэлтэнгууд сэтгэлээр туслахыг хуссэн ч нохол бурдээгуй суурь дэвсгэргуй болохоор буруутан хариуцагчийн уурэг хулээж байгаа юм даа. хоорхийс минь ээ

  • Сонгогч чинь (January 10, 2016 3:41:00 pm )

    Батулгыг ийм юманд орохоор өөр хэнд итгэх юм бэ.Угаасаа идсэн ууссан үнэн болоод тэр цуг идсэн нөхөр олдохгүй зугтаана биздээ.Ийм хог байсныг мэдсэн бол юу гэж сонгох бэ.Одоо тэр шоронд нь хурдан хийх хэрэгтэй.Бүх хөрөнгийг хураадаг тогтолцоог манайд хэрэгжүүлэх хэрэгтэй жинхэнэ бэрд хүн хог байсан байна.Ийм юмнууд одоо бас сонгогдоно гэх байх даа ичиж үхээсэй билээ би лав сонгохгүйээ

  • Anonymous (January 10, 2016 6:28:53 pm )

    эх орончийн баг өмссөн луйварчин нь л байхаа

antalya rent a car