antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2012 Comments are off

Оны тэргүүн башё эхэллээ

нийтлэсэн Admin

Японы мэргэжлийн сумо бөхийн 2012 оны тэргүүн башё өчигдөр Токио хотноо эхэллээ. Хацү башёд Монголын долоон сумоч макүүчи буюу дээд зиндаанд барилдаж буй юм.

Өчигдөр болсон башёгийн эхний өдөр их аварга Хакухо М.Даваажаргал комүсүби Вакакоюүг хикиотоши мэхээр давж, шинэ оны анхны даваагаа авчээ. Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 21 удаа түрүү авсан ёкозуна Хакухо хацү башёд түрүүлбэл Японы домогт аварга Таканоханагийн амжилтыг давтах юм. Энэ тухай асуусан сэтгүүлчийн асуултад их аварга “Башё дөнгөж эхэлж байна. Мэдээж би Таканохана аваргын амжилтын талаар бодолгүй яахав. Хичээвэл болохгүй зүйл байхгүй гэж бодож байна” хэмээн хариулжээ.

Мөн энэ өдөр Монголын сумочдоос озэки Харумафүжи Д.Бямбадорж зүүн жигүүрийн маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Окиноумиг шитатэнагэ мэхээр, сэкиваки Какурюү М.Ананд ошидаши мэхээр Китатайкиг, Токитэнкү /М10/ А.Хүчитбаатар учимусо мэхээр Гагамаруг тус тус давсан бол Кёкүтэнхо /М6/ Н.Цэвэгням ёрикири мэхээр Тоёохибикид өвдөг шорооджээ. Мөн башёгийн эхний өдөр хоорондоо учраа таарсан Асасэкирюү /М15/ Б.Дашням, Кёкүшюхо /М15/ Т.Эрдэнэбаатар нарын барилдаанд Асасэкирюү хатакикоми мэхээр давсан байна. Ошима дэвжээний бөх Кёкүшюхогийн тухайд анх удаа дээд зиндаанд дэвшин барилдаж буй билээ.

Шинэ озэки Кисэносато башёгийн эхний өдрийн барилдаанд цүкидаши мэхээр Гоэйдог давсан байна.

С.Цэлмэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car