antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2012 3 comments

Петровис, НИК компаниас мэдэгдэл гаргав

нийтлэсэн Admin

Петровис, НИК  компани бүх төрлийн шатахууныхаа үнэд өөрчлөлт оруулж, үнэ тарифаа нэмэгдүүлж байгаагаа хэрэглэгч, харилцагч  Та бүхэндээ мэдэгдэж байна.

Сүүлийн саруудад валютын ханш огцом нэмэгдэж, ханшийн энэхүү  өсөлт гадаад худалдаанд нөлөөлж,  ялангуяа  шатахуун импортлогчдод том дарамт учруулж байна. Гэвч Петровис, НИК ХХК нь  нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, энэхүү үнийн өсөлтөөс шалтгаалж байгаа эрсдэлийг өөрсдөө үүрч, хэрэглэгчдээ хүндэтгэн, үнэ тарифаа нэмэлгүйгээр үйлчилж байсан.

Петровис, НИК ХХК нь энэ хугацаанд Засгийн газраас үнээ нэмэхгүй байх талаар гаргасан саналыг хүлээн авч ажилласан бөгөөд  шатахууны  үнийн өсөлт хэрэглэгчдэд  дарамт учруулж, эдийн засагт ч хортой нөлөө үзүүлэх магадлал өндөр байгааг гүн ойлгон Засгийн газрыг дэмжиж ажилласаар ирсэн.

Валютын өсөлт нь импортын бараа бүтээгдэхүүн, тэр тусмаа шатахууны импортод онц ноцтой нөлөөлж буй энэ үед Монголбанкнаас валютын үнэ ханшийн зохицуулалттай холбоотой ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Иймд Петровис, НИК ХХК өнөөдрөөс буюу 2012 оны 01 сарын 09-ний өдрийн 12 цагаас эхлэн хэрэглэгчдэдээ шатахууны өөрчлөлттэй үнээр үйлчлэхээр болж байна. Хэдийгээр шатахууны үнэд өөрчлөлт орж байгаа ч хомсдол үүсгэхгүй байх талаас нь манай компани анхааран ажиллах болно.

Петровис, НИК ХХК
2012.01.09


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 10, 2012 5:37:41 am )

    Monopoli companiud ard tumnii amidralaat toglosoor irsen. Odoo ch togloj bna
    bitgii xudlla “MEDEGDEL” ene ter gej soyltoi dur uzuul. Ta nar yasan xanaj tsadadgui uls we?
    Mongoliin ard tumen xeze neg magadgui odooxon ta nartai tootsoo xiine xiix bolno!!!!

  • Anonymous (January 10, 2012 9:30:30 am )

    Tiim shv hudlaa medegdel gedeg soeltoiargaa bolih heregtei arai ch dendej bna aa gazariin doorh ashigt maltmalaa zow zohistoi ashiglaj ard tvmniihee aj amidraliig deeshlvvlii MGL chuud ali yumbolgon dandaa guilgachin harts dooguur amidrah yumbe.

  • Anonymous (January 10, 2012 5:47:43 pm )

    mongolchuudiig bugdiig ni transheind oruulj baij sanaa ni amrah humuus bna l doo

antalya rent a car