antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2012 Comments are off

МАН-ын дараагийн сайдууд хэн бэ

нийтлэсэн Admin

АН хамтарсан засгаас гарна, гэхдээ асуудлыг эцсийн байдлаар ҮЗХ-ны хурлаар шийднэ гэж мэдэгдээд удаагүй байна. Үүний дараа ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар тэргүүтэй МАН-ынхан харамсаж, халаглаж байгаагаа илэрхийлж, Ч.Хүрэлбаатар сайд бүр “Одоо ч гэсэн итгэхгүй байна” хэмээн хэлж байв. Харин мань хүн өөрөө энэ хооронд дараагийн сайдад зүтгээд эхэлчихсэн байдаг байна шүү. Ерөнхийдөө МАН-аас гарах дараагийн таван сайдын нэр энэ өдрүүдэд яригдаж эхэлжээ. Сангийн сайдын албан тушаалд одоогийн ЗГХЭГ-ын дарга, Ч.Хүрэлбаатар, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайдад дэд сайд Ж.Цолмон нар яригдаж байгаа аж. Тэднээс гадна Ч.Улаан, Д.Очирбат нарын дараагийн хувилбар байгаа гэнэ. Ч.Улааны хувьд Сангийн сайдын албанд хоёр дахь хувилбараар яригдаж байгаа бөгөөд өөрөө сайд болох хүсэлтэйгээ илэрхийлсэн билээ. Д.Очирбат гишүүн ч бас Эрүүл мэндийн сайдын албан тушаалд залрах сонирхолтой байгаа гэх “бор шувуу” нисч явна. Харин дэд сайдуудын тухайд намын залуучуудаа бодлогоор дэмжиж, гаргаж ирэх талаар яригдаж байгаа аж. Тухайлбал, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг, Ж.Мөнхбат тэргүүтэй НАМЗХ-ны залуучууд шаардлагатай бол дэд сайдын албан тушаалд морилох гэнэ. Шаардлагатай гэж хэлсний учир одоо яригдаж байгаа хувилбараар сонгууль эхэлтэл яамдыг дэд сайдгүйгээр ажиллуулах уу, эсвэл гэсэн хоёр хувилбар яригдаж байгаа ажээ. Түүнчлэн ЗТБХБ-ын сайдад Ш.Сайхансамбуу, Б.Цэнгэл, БОАЖ-ын сайдад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Я.Төмөрбаатар эсвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар томилогдох магадлалтай байгаа юм байна.

Л.Дэлгэр

Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car