Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяад холбогдох хэрэгт гадна, дотнынхныг хоморголон шалгаж байгаа. Тухайлбал, Б.Батзаяа болон БНСУ-ын “Самсунг СТ”-ХХК-ийн захирал Ли Жон Гёл нарыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ЭЦГ-аас бусадтай нийлж их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэн цагдан хорьсон. Мөн эл хэрэгт холбогдуулан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал Ж.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа. Ингээд зогсохгүй Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг Б.Батзаяатай холбоотой хэрэгт сэжигтнээр татсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарт холбогдох үйлдэлд дээрх хоёр иргэнийг шалгах шаардлагатай асуудал үүссэн. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаад оны өмнө прокуророос харьяаллыг нь өөрчилж АТГ-т шилжүүлснээр Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигт-нээр тооцсон. УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг одоогоор хөндөөгүй” гэв.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Бат-тулга, Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан өмгөөлөгч Б.Батзаяаг шүүхийн шийдвэрээр оны өмнө цагдан хорь-жээ. “Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал түүнийг эдийн засгийн гэмт хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Түүнийг 2013 онд мөнгө угаасан гэх асуудлаар шалгаж, “хар гэр’’-т саатуулж байсан санагдана. Харин энэ удаа өмгөөлөгч Б.Батзаяаг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хэнтий аймгийн Бигэр суманд бусадтай нийлж хууль бус ан хийж байсныг сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Үүнийг эх сурвалжаас лавлахад, Бигэр сумын цагдаагийн хэлтсийн дарга Г.Отгонжаргал “Хууль бус ан агнасан хэргийг шалгахад Бигэр сумын V багийн иргэн Д.Батжаргал хууль бус ан агнаснаа хүлээн зөвшөөрсөн. Иргэн Д.Батжаргалтай хамт 3-4
хүн явсан.Түүний нэг нь өмгөөлөгч Б.Батзаяа байсан. Хууль бусаар хоёр буга, гурван чоно, нэг зэрлэг гахай агнасан иргэн Д.Батжаргалд хэрэг үүсгэж, хавтаст хэргийг аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн. Гэтэл тухайн хүн өнөөдөр орон нутагтаа ямар ч гэмт хэрэг хийгээгүй мэт аж төрж байгааг би гайхаж байна. Гэтэл түүнтэй хамт явсан хүнд хулгайн ангаар хэрэг үүсгэж, цагдан хорих дээрээ тулсан гэхэд эргэлзээтэй” гэв. Үнэхээр хулгайн ан хийсэн хүмүүсийг цагдан хорьж, ялладаг бол манай “томчууд” бүгд дээлээ нөмрөх байсан. Хууль бус ан агнахыг эрүүгийн хуулийн хүндэвтэр гэмт хэрэгт тооцож, дийлэнх тохиолдолд мөнгөн торгууль ногдуулдаг. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч Б.Батзаяаг Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарыг өмгөөлснийх нь төлөө цагдан хорилоо гэж хардах хүмүүс ч байгаа юм.
Дээрх баривчилгааны гол хүн нь Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа. Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын “гар”-ын хүн, багийн гишүүн нь билээ. Тэд ажил, амьдрал дээр хамтрагчид гэдгээ баривчилгааны дараа олонд зарласан. УИХ-ын гишүүн Х.Баттулга “Б.Батзаяа манай багийн хүн учраас байр сууриа илэрхийлж байна. Цагдаагийн даргыг хэн томилдог билээ. Та нар бодоод үз” гэсэн бол Б.Батзаяа “Монголын төмөр зам” ТӨХК, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Х.Баттулга гишүүний санал болгосноор ажилласан” гэжтайлбарласан байдаг. Тэгэхээр эл баривчилгааны ард улс төр өрнөж, АН-д албан тушаалын төлөөх тулаан хурцадмал байдалд хүрч, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “намнах” ажиллагааг эхлүүллээ гэж харах өнцөг ч бий. Ер нь УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа ойртох тусам улс төрийн хүрээнд баривчилгаа өрнөдөг. Х.Баттулгыг дээрх хэрэгт сэжигтнээр татаж буй нь түүнийг УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжийг “боомилж” буй ч байж болох юм. Ямартай ч, дээрх баривчилгаа цаашид хаана хүрч төгсөхийг хэлж мэдэхгүй нь. Б.Батзаяа ба түүний нөхөд бусадтай нийлж их хэмжээний мөнгө угаасныг шүүх тогтоовол цөөнгүй хүн “хар гэрт” суухыг баривчилгааны зураглалаас харж болохоор байна.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР /МОНГОЛЫН ҮНЭН/
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 05, 2016 12:51:23 pm )
hujaa baian
-
зочин (January 05, 2016 1:20:39 pm )
Хэнтийн Бигэр гэж ямар сум байдаг юм болоо.Таван үг зөв холбож сураач эраэм сэтгүүлч нэртэй тэсгүүлчээ.
-
bu (January 05, 2016 1:22:20 pm )
Sain bna abilgachidiig baribchlah heregtei Jenko Battulga bol deed zergiin luibar chin manai huuliinhand bayr hurge
-
Зочин (January 05, 2016 1:46:14 pm )
Таван үг зөв холбоод бичиж чадахгүй байж битгий ийм бөөс шиг юм захиалгаар бич сэтгүүлчинцэрээ Уялдаа холбоо учир авцалдаагүй юм бичэхээ болио
-
Har- Yyl irej bna Shuu! (January 05, 2016 2:01:19 pm )
2016- Ond AN-namiin Bileg Barij bna. Tanai Nam Tand Iimel Bileg barij bna. Tanai Nam Taniig Heden Naiziin Hamt ” Deelee Numruu ” gej bna. Tanai Taniig Nam Hiihgej baiga yum bna.
EZG- ATG- Hamtarj Baigaa Bol Nam Hiilgen gesen yg de !
Ta Mash ih Tsag- Aldaad bna. Nen hurdan Ch.Saihanbilegiig Ogzruulaa ! -
Г.Батнасан (January 05, 2016 2:49:53 pm )
Баттулгаар оролдож буй хүмүүс ихээхэн сандарч байгаа нь аргагүй. Баттулгын үг,үйлдэл бүрээс нь эх орноо гэсэн сэтгэл, үнэр мэдрэгддэг. Саяханы санал асуулгаар дахин УИХ-д сонгогдох магадлалтай хүмүүсийн эхэнд Баттулга байсан. Баттулга дахин УИХ-д гарвал Хужаагийн алсын удирдлагынханд дураар авирлах боломж нь хаагдах учир тэд сандарч худал үнэн мэдээлэл цацаж олны тарих угаах ажиллагаагаа эрчимжүүлэх нь гарцаагүй
-
baatar (January 05, 2016 3:43:08 pm )
Za bloi neg l myndag hamgaalagch jenko chamaig tejeedeg um yy kkkk
-
Товуу (January 05, 2016 4:04:48 pm )
Ямар юмных нь эх оронч гэж…улаан луйварчин л харагдаж байна шүү дээ.
-
ган (January 05, 2016 4:16:53 pm )
Говьалтайд Бигэр сум гэж байдаг шиг санагдах юм. Сэтгүүлчээ. Санаанаасаа юм зохиож бичдэг юм уу али эсвэл хүний бичсэн зүйл дээр нэрээ тавиад байдаг юм уу. Ийм мэдлэгийн доройтолд орчихсон сэтгүүлч нэр зүүсэн хүмүүс сэтгүүл зүйг бүр дампууруулж гүйцэх юм
-
Бат (January 05, 2016 5:13:24 pm )
Өнгөрсөн шөнө л нүүгээд оччихоогүй бол Бигэр гэдэг сум чинь Говь-Алтай аймагт л байсан даа.
-
zochin (January 05, 2016 5:36:13 pm )
ebeeg ungaad jenko Battulgiig eronhiilegch bolgohgui bol ard aa ene ebe uls orniig min neg moson duusgah nee seree ard aa
-
бхр (January 05, 2016 6:12:16 pm )
ах минь ард чинь ард түмэн байгаа шүү. урагшаа
-
Sambuu (January 05, 2016 7:56:11 pm )
Хэрэг хийсэн бол хэн ч ялгаагуй ээ!
-
зочин (January 05, 2016 8:39:24 pm )
хуулийн байгуулага авилгатай тэмцэх газар гэж ард түмнээ хуурч тоглодог шоуддаг газар болсон бололтой Шийлэгдамбыг авилга авч байхад нь газар дээр нь баривчлаад бөөн сенсаци гэтэл одоо гэм зэмгүй болчхсон ажилдаа буцаад очих гэж байдаг харин одоо Женко Баттулгагыг буруутгаад эхлэлээ эний чинь одоо юу гэж ойлгох вэ эсвэл ард түмнээ тэнэг гэж бодоод байгаа юм уу одоо энэ бүхэнд чинь итгэх хүн байх уу
-
иргэн (January 05, 2016 9:18:15 pm )
Хэнтийн Биндэр байлгүй дэнэ юун сүртэй эсэргүүцдэг билээ. Баттулгын үнэн нүүр царай их л бүрхэг. Эх оронч юм шиг мөртлөө бас өөр байдалтай. Энэ улс төрийнхнийг бүүр ойлгохоо байлаа. Ер нь л сайхан царайтай гоё ярьдаг жүжигчин хүмүүс л санагддаг даа. Боловсрол бол үнэн хэцүү юм билээ. Дээгүүрээ намгүй шүү дээ. Эрх ашиг нэг
-
zocnin (January 05, 2016 9:26:52 pm )
jenko gej hen yum be zvgeer l eh oroncn tsarailsn hvn 3bulagin altig hen acnsn be jenco sh de
-
3 bulag (January 05, 2016 9:27:40 pm )
ggjjjkkkl
-
t bc juj (January 05, 2016 10:17:52 pm )
Battulga bol undesnii uzeltei horongton,dotroo bodoltoi hun, henii ch noloolold orohgui bgaa uchraas niilj poildoh sanaatai an, man-nii hiij bui surduuleg, ene sanaa ni hol yvahgui bizdee,bulavch bultai ni daravch dardai ni gedegdee unend guitsegdeh bailgui dee
-
иргэн (January 05, 2016 10:49:05 pm )
хулгайн ан хийсэн хүн хэрэгтэн мөн шүү дээ
-
элбэгдорж (January 06, 2016 4:32:03 am )
ene nuhriig jaagaad shorond suulgaggyi ym be
-
зочин (January 06, 2016 8:46:53 am )
ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ ЭЛБЭГДОРЖИЙН ДУРГҮЙГ ХҮРГЭЭ БИЗДЭЭ ТЭГЭЭД Л ГҮЙЦЭЭ. ЭЛБЭГДОРЖООР БИТГИЙ ОРОЛД МОНГОЛЧУУДАА ТЭГЭЭЛ ДУУСАА. ХАРИН НЬ МАГТ МАГТААД БАЙ ТЭГВЭЛ ШОРОНД ОРОХГҮЙ ХАРЖ БАЙГАА БИЗДЭЭ ТЭР БАТҮҮЛИЙГ.
-
irgen (January 06, 2016 8:54:27 am )
battulgaas aidag luiwarchid darj avah gej bga yum. unen yalah biz de.
-
Дэмжигч (January 06, 2016 9:18:36 am )
Өмгөөлөгч Батзаяа бол хамгийн ёс зүйгүй өмгөөлөгч. Ашигт малтмалын хамгийн хамгийн луйвар хийсэн лицензийн эзнийг дандаа өмгөөлж байдаг байсан даа
-
Зочин (January 06, 2016 9:31:10 am )
Хууль эрх тэгш л үйлчлэх ёстой шүү дээ хэрэг хийсэн л бол хариуцлагаа хүлээх л хэрэгтэй
-
зочин (January 06, 2016 10:43:29 am )
АН-ынхан хоорондоо сайн алалцаж байгаад бүгд зайлбал таарна, тэгвэл энэ улс орон урагшлах хөгжлийн замд орох байх даа
-
Zochin (January 06, 2016 11:53:05 am )
Ene Batzaya gedeg chini Anujngiin duugiihn neher baina sh dee. ene tegj zalilan yanz buriin zuil hiih hun bish ee.
-
nuuts noyon (January 06, 2016 12:19:04 pm )
hujaagiin gar huluud battulgaar oroldood baina uu.ta nar chadahgui.
-
Гал (January 06, 2016 12:57:32 pm )
ардчилсан нам дотроо алалцах тусам хэнд ашигтай байх нь тодорхой,хэт их фракцлах нэг иймэрхүү ирээдүйтэй байдаг ажээ.
-
zochin (January 06, 2016 4:17:00 pm )
X.Battulga uuruu bas manai mongoliin hujaagiin irliizuudtei naizlaal bayangol dotroo saund hamt suujil baigaa duulddag shuu
-
Anonymous (January 06, 2016 4:32:07 pm )
АН-ынхан нэг нэгнээ намнах ажилдаа орсон бөлгөө. Энэ нь үхлийн мөхлийн цондон.
-
Elbegdorj (January 06, 2016 5:39:03 pm )
Elbegdorj huchtei ursuldugchuu songuulias hol bailgah horoo nairuulj baina da. Ene Elbegdorj batuul 2 hor nairuulahaas uur gaviya baiguulj baigaa yum 1 ch alga da
-
Зочин. (January 06, 2016 8:17:09 pm )
Сайханбилэгийг одоо огцруулаач ээ.
-
Demjij bn (January 06, 2016 9:03:04 pm )
Battulgiig de.jdeg shu
-
Улс тор судлаач. (January 14, 2016 4:52:51 pm )
АИХ-ын чуулганаар баталсан Ундсэн хуулинд торийн институтуудын эрх мэдлийн хувиарлалтыг тэнцвэржуулсэн ч УИХ нь дордуулсан 7 оорчлолтийг хийснээр,гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулж, тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих боломжгуй болгож, тэд нь эрх ашигаараа нэгдэж булэглэл уусгэн хоорондоо тэмцэлдэж, эрх мэдлийн давуу талаа ашиглаж торийн машинаар бие биеийгээ нухчин дарахад хурч, улс орны Ундэсний аюулгуй байдал, тусгаар тогтнолд аюул занал учруулах болсон тул УИХ-ыг АИХ ба УБХ гэсэн шаталсан бутэцтэй болгон оорчлох шаардлагатай байна.
-
Монхоо (January 17, 2016 1:12:26 am )
Женкогын зов
35 Comments