antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2016 62 comments

Залилингийн хэргээр 11 жилийн ял сонссон Ц.Баярсайхан гэж хэн бэ

нийтлэсэн Admin

e38dd8ab95ee4b1ed22276227322c8a9Улсын заан Ц.Баярсайханд холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын 21-ний өдөр болох байсан ч “Хохирогчийг хуралд оролцуулах” хүсэлтийн дагуу өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Тэгвэл МУГТ-д холбогдох шүүх хурал өнөөдөр Дүүргийн анхан шатны шүүх танхимд болж, 11 жилийн хорих ял, хоёр сая төгрөгийг хөрөнгийг хураах шийдвэр гаргалаа.

Түүнд эрүүгийн хуулийн 148,4-өөр хэрэг үүсгэн шалгасан бөгөөд бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан хэмээн буруутгасан юм. Тодруулбал, “мах импекс” компанитай гэрээ байгуулсан мэтээр хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 500 сая төгрөгийг залилсан байна.

Анхан шатны шүүхийн дараа тэрбээр “шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, давж заалдана” хэмээн мэдэгдсэн юм.

Ц.Баярсайхан гэж хэн бэ

1964 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын заан Ц.Баярсайхан нь төрийн их баяр наадамд найман удаа шөвгөрсөн, чөлөөт бехийн тамирчнаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч хүртэл ажилласан, сонирхогчдын сумогийн дэлхийн аваргын тэмцээнээс есөн медаль хүртсэн тамирчин.

Түүнчлэн ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны даргаар дэд хурандаа цолтой ажиллаж байсан, ОБЕГ-ын харьяа “Аврагч” спорт хорооны дарга, онцгой байдлын хурандаа гэх албан тушаалыг хашиж байв.

Тэрбээр

•    1989 онд УАШТ-д 32 бөхийн тойргийн барилдаанд 28 давж, улсын начин цол
•    1992 онд 6 давсан
•    1993 онд 7 давж улсын заан
•    1994 онд 6 давсан
•    1995 онд 6 давсан
•    1996 онд 6 давсан
•    1999 онд 6 давж шөвгөрсөн амжилттай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

62 Comments

  • zochin (January 05, 2016 12:12:05 pm )

    yu dutlaa gej ingej luivar hiij yavj saikhan ner turuu ugui hiidiin boldoo

  • Зочин (January 05, 2016 12:36:38 pm )

    Тэнэг инээж байгаа нь яг хулих залилаж аваад нөгөө хүнээ шоолж байна

  • Зочин (January 05, 2016 12:47:24 pm )

    энэ хүн хайран төрийн гавьяа шагнал, цол ,формыг ялтаны хувцасаар солих болжээ. ОБГ,ШШГБ-д насаараа 25-30 жил өөрийн амь нас, гэр бүлээ мартаж улс эх орныхоо төлөө зүтгэж байж энэ “хурандаа ” цолыг авдаг юм. ОБГ,ШШГБ-ын долигнуур нэр, төр а хөөсөн дарга нар та нар ичээч, ямар хүнд энэ эрхэл цолоо өгч байсан, ямар хүнд тэр цолоо өгдөггүйг мэдэж аваарай. Энэ хүнээс төр цол, хэргэм,гавьяа шагналын хурааж авах хэрэгтэй.Шүүх сайн ажиллаж байна та нарт амьжилт хүсч энэ төрийн албанд байгаа зарим нөхрийг цэвэрлэж байхыг хүсье

  • Gggg (January 05, 2016 12:55:38 pm )

    Ylaa edled l garna biz de vvnii xen baix xend xamaatai um

  • Zochin (January 05, 2016 1:01:20 pm )

    Nugel nudere garna gej ene dee huurhi hisen nugel n heze negen tsagt irne gej ene hun oilgohgui bsima Manai duug japan yvuulj ugnu gej darhan dahi bairig n zarulad mungii n avad alga bolson hundee 20-hon nastai zalusig huurch oroh orongui bolgochod hohi chin heed heev neg zogsoj bsiim odoo estoi uuruu uulee edeljde duu maan odoo hurtel hadaminda amidarch bn Nemeed urgugdul uguh humuusch bgadaa

  • Anonymous (January 05, 2016 1:11:36 pm )

    Дүрэмт хувцас бузарласан нөхөр байна.

  • m (January 05, 2016 1:19:34 pm )

    Бөхчүүдээс хол байгаарай.Үндэсний бөхчүүд гэдэг тариагаар таргалсан дан луйварчид.Жудо чөлөөтөд аймгийн аварга ч хийж чадахгуй махнууд.Ард түмний хүндлэлийг тоодгүй найраачид.Дээр нь эд нар маш хүн муутай хүмүүс байдаг.Үндэсний бөхийн цолтой хүнтэй наймаа ажилд бүү хамтар!!Тэд хулхи шүү! ХУЛХИ.

  • Баасандулам (January 05, 2016 1:56:19 pm )

    яг үнэн шүү бөхчүүд гэж бөөн хулхи юмнууд ШШГЕГазарт энэ нөхрийн оронд Увсын нэг нөхөр очоод л бас 2 жил болоод л хурандаа цол зүүсэн ш дээ өөрийн чадлаараа 20 жил ажиллаад авсан хүн шиг л тэнэг нөхөр явдаг гэсэн. Бөхчүүдийн нэр төр гутаасан юмнууд.

  • 1 (January 05, 2016 2:00:34 pm )

    яанадаа… авгай нь бас шалгагдаж байгаа биздээ.

  • дулмаа (January 05, 2016 2:32:18 pm )

    Эхнэр нь гаалийн байцаагч

  • дулмаа (January 05, 2016 2:35:03 pm )

    ичих булчирха бна уу залилан хийгээд байхдаа яахав дээ гутамшиг

  • Anonymous (January 05, 2016 2:57:34 pm )

    huu tuguldur n gej muu ongirson bandi bdag odoo ch chi ongirood uz l dee bandi meni

  • trtr (January 05, 2016 3:12:50 pm )

    buhiin tsoloor albanii tsol ugdugiin songodog jishee baina.

  • ganaa (January 05, 2016 3:31:42 pm )

    Бөхөө хүндэлдэг нутаг усныхаа ард олны хайрыг дааж чадахгүй бөхчүүдийн нэг.Ер нь бөхчүүдийг хүнээс бусдаас юм авах ёстой, буцааж өгдөггүй сэтгэлгээг бид өөгшүүлж суулгаж өгсөн юм биш үү.Ийм залилангийн хэрэгтэй хүн спортын хөгжлийн төвийн захиргаа санхүүгийн албаны даргын албан тушаалд одоо ч байгаа гэхээр хэлэх ч үг алга даа.

  • Anonymous (January 05, 2016 3:32:11 pm )

    Hunii shunal gej ene dee. ternees ene hun yu dutlaa gej iluu harj biluu doloohov. Buhchuud gej ard tumenuu hairiig daahgui yum daa er n.

  • ард (January 05, 2016 3:33:14 pm )

    БӨХ ХҮН ГЭЖ ИЙМ БАЙДАГ ЮМ

  • Зочин (January 05, 2016 4:35:29 pm )

    Бөх нэртэй,бүдүүлэг дээрэлхүү,шуналтай хор иайруулдаг нөхдүүдийн бодит жишээ. Бөхийн шагналыг эрс багасгах хэрэгтэй.Үнэхээр сайн бөхчүүд байвал элдэв шуналгүйгээр ард олноо хүндэтгэж баясгах хэрэгтэй.

  • зочин (January 05, 2016 5:17:01 pm )

    Монгол бөх эрчүүд маань Монгор бух цуслагчид болждээ.Ингэтлээ Монголоо алдахч гэж?!чааваас.

  • Anonymous (January 05, 2016 5:31:44 pm )

    buhchuud gej yag vnendee olond tanigdaad irheeree bodol ni boginsood tarihand ni gants nyglaa uldeed ter ni shyyd shylyyn gedesteegee holbogddog bga yum shig

  • Жав (January 05, 2016 6:32:09 pm )

    Эээ гол харлуулам ямар муухай шившиг вэ. Тэр олон цол хэргэм одон медалиа ч гэсэн хурааж гаргасан шийдвэрээ цуцалмаар юм. Бөхийн ногоон дэвжээ, түмний хайр хүндэтгэлийг ингэж бузарлаад байхдаа яах вэ дээ. Насаар нь хорь. гарч ирэхгүй болтол нь хорь. шоронгийн хонгилд үхмэр дээ.

  • zochin (January 05, 2016 6:42:17 pm )

    bohchvvd erno oorsniigoo yu gej boddiin ihenh lubirchin naimai hezeech hiij bolohgvi snvv mongolchuud A Svhbat.Batzorig Myagmarsvren tolgoi lubirchid snineer garjil bgaa baih

  • zochin (January 05, 2016 7:21:03 pm )

    tunii henbugai ni baisan hamaagui dee mongoliin huuli tuuniig shorond oroh yaltaig ni togtooj harvaas zalilan hiih BAAGII bna

  • 1 (January 05, 2016 8:20:21 pm )

    Хуулинд харш юм хийсэн нь үнэн бол хүний ёсоор ялаа эдлэх болж дээ хүнийг хулхидана нь гэдэг нэр төртэй олны танил хүмүүсийн ажил болоо юу даа

  • Шудрага (January 05, 2016 9:03:59 pm )

    Ард тумний хайр хундэтгэлийг даадгуй бох нэртэй хуурамч /монгоор,арга залиар/ цол авсан бох гэж оорийгоо оргомжилсон маш олон зальтай луувирчид байгаагийн нэг жишээ. Тов аймгийн бохийн холбооны дарга гэж оорийгоо оргомжилсон аймгийн арслан гэсэн Гантулга гэж цагаандаа гарсан луйварчин байгааг анхаарах хэрэгтэй

  • зочин (January 05, 2016 9:12:53 pm )

    Тэр Гантулга гэдэг нохор чинь сумынхаа наадамд ч туруулж чаддаггуй Естой хун муутай луйварчин даа

  • Anonymous (January 05, 2016 9:32:28 pm )

    Хүнийг хазайсан дээр нь газар доогуур ортол нь муучлах юм даа. Учруулсан хохирлоо барагдуулаад ялаа эдлээд п гарна биз. Төрд шургалсан авилгачид нь хичнээн тэрбумаар нь хулгайлж байхад яах ч гүй л байгаа шүү дээ.

  • Anonymous (January 05, 2016 10:21:17 pm )

    ШУНАЛ НЬ ДЭНДСЭН ХӨГИЙН АМЬТАН ЮМ ДАА. ОФИЦЕР ЦОЛЫГ ЭНЭ БӨХЧҮҮДЭД ӨГДӨГӨӨ БОЛЬ ДОО. ЮУН БЯЛДУУЧ НААХУУ НУУД ВЭ. ККК

  • Gegee (January 05, 2016 10:23:18 pm )

    Shunal ihedvel shulam bolno gj denduu muuhai yum aa

  • Anonymous (January 05, 2016 10:23:50 pm )

    Сайхан 90 кг хүртлэх жинтэй бөхчүүүдийг л барилдууулмаар юм даа. Тусад нь барилдууулбал нааад хэдийг чинь ( бордооны гахайнуудыг ) үзэх хүнгүй болно доо.

  • Anonymous (January 05, 2016 11:17:43 pm )

    Bolj dee

  • Anonymous (January 05, 2016 11:18:19 pm )

    Ineej bgaag ni ee

  • Anonymous (January 05, 2016 11:20:20 pm )

    Шийлэгдамбийн дэргэд бол гаигүи юм биш үү ха хаа

  • Угтаалаас (January 05, 2016 11:21:36 pm )

    Манай сумын Нэргүйн Гантулга гэж цайрсан луйварчин бий дээ: Аймгийн заан, арслан цолыг луйвардсан мөнгөөрөө хахуульдаж авсан. Ах нт Гансүх гэж бас нэг луйварчин. Эдний уран гоё үгэнд хууртав. Миеэ Энхболдын тэжээмэлдээ. Асашёрюугийн нэрийг байнга барина. Цаадах нь тоодоггүй юм. Алтай Бат-Эрдэнийг том гол гаргасан гээд олон факт бий

  • Anonymous (January 06, 2016 12:06:55 am )

    Авгай нь гаалчдыг шилжүүлж замын үүдэд ажиллулна бөөн монг ө залилсан гэсэн

  • элбэгдорж (January 06, 2016 4:06:08 am )

    xogiiin nows

  • Anonymous (January 06, 2016 6:34:45 am )

    Бөх хүн эдийн шуналтай
    Бөх хүн бөгсний донтой
    Бөх хүн дээрэлхүү түрэмгий
    Бөх хүн ийм байвал
    Бүр шившиг

  • Зочин (January 06, 2016 7:42:51 am )

    Монгол Yндэсний бех гэж дээр уед хэдий том биетэй ч туранхай мертлее адуу, тэмээ , ухрийг ч ергечихдег. Уран дайчин барилдаантай, шулуун шударга зантай хумуус байсан гэдэг. Одоо орчин цагийн бехчууд гэвэл бордсон гахай шиг будуун, барилдаж чаддаггуй зодолддог, шуналын тулам болсон будуун будуун гахайнууд! болжээ. Маш дээрэлхуу турэмгий зантай, идэхээс еер ид байхгуй, барихаас еер мэх байхгуй, зууралдахаас еер барилдаангуй л усны ухэр шиг будуун амьтад уухилж аахилж зогсох болждээ зайлуул!

  • sharawdorj (January 06, 2016 8:03:56 am )

    Naadah chini ih hvn muutai. Bi tuw aimgiin atslan Sharawdorj bn namaig ih hulihdsanda

  • ЗОчинЗочин (January 06, 2016 8:19:25 am )

    БӨхчүүд ч тэнэг нь тэнэг. Бас хүн залилах ухаан гардаг байна шүү. Муу юмандаа өөртөө таарсан ухаантай байх юм даа. Бөхийн нэрийг гутаасан нэг луйварчин явлаа. Ашгүй дээ……

  • kazah zaluu (January 06, 2016 8:56:54 am )

    minii torson sumiin unagan altan nutag ah bna shdee,,, zugeeree ah min heden luivarchidiig hashraagaa l biz…buu nugraarai tand amjilt husii…

  • боль (January 06, 2016 9:29:28 am )

    хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээ

  • зочин (January 06, 2016 10:22:54 am )

    хайран ОБГ ын хурандаа энэ нөхөрт цалин өгч байсан дор хэдэн гал сөнөөгч залуучууад цалинг нэмээд сайн ажилсан шударга ажиллаж байгаад нь цолын өгч байх хэрэгтэй

  • зайл (January 06, 2016 11:36:21 am )

    Үндэсний бөх нэртэй хөгийн лаларуудыг монгол төрөөс зайлуул юу хийсэн гэж цол авдаг юм. Барилдаж чадахгүй мануухай нар

  • ЗОЧИН (January 06, 2016 11:47:15 am )

    ЧААВААС ГЭЖ, НЭР ХУГАРХААР ЯС ХУГАР ГЭЖ, ХАЙРАН БӨХИЙН НЭР ТӨР. ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ БОЛОХЫН ҮЛГЭРИЙГ МЭДЭХГҮЙ ГЭЖ ҮҮ?? БАЯРСАЙХААН???

  • ZOSHIN (January 06, 2016 1:36:00 pm )

    bohiin holbooni terguun nyamdorjtoi hamtarch hiisen baih nyamdorj mongol buhiig buzarlaj duusgalaa munhbaatart 72 saytugurug ugnu ganbaatart uguruu gesen chvv de balay nymdorjiig zailahaas naach mongol buh mohoj duusanaa mongolchuudaa negdsgee

  • emegtei (January 06, 2016 2:46:25 pm )

    Ene nuhur chin San Franciscod baychuudiin horoolold haus edlen gazartai bayn gardaa. Tendehiin mongolchuud andahgui e.

  • зочин (January 06, 2016 4:23:46 pm )

    еэ чаавас даа шунал ихэдвэл шулам болдог гэж энэ дээ. ер нь энэ хэдэн бөхчүүдэд хэн дуртай нь цэргийн дүрэмт хувцас өмсгөөд цол хэргэм олгодог явдлаа зогсоох хэрэгтэй шүү дээ. БХЯ. ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ газрынхан хоорондоо өрсөлдөж байгаа юм шиг байдал гаргадаг явдлаа болих цаг болсон шүү……..

  • зочин (January 06, 2016 6:39:18 pm )

    манай монголчууд бохчүүд гэхээр л сүйд болж оогшүүлдэг энэ байдал энэ бөх нэртэй хүмүүсийг өөгшүүлж байгаа шдээ

  • Зочин (January 06, 2016 10:23:42 pm )

    Нэргуйн Гантулга гэж олон хуний голыг харлуулсан хулхи эр бас аймгийн арслан сумын дарга гээд байгаа ТВ-5 аар оорийгоо их рекламдана гээч болгоомжлоорой

  • Шуурхай (January 06, 2016 10:35:55 pm )

    Тэр Гантулга гээд байгаа хулхи чинь сумынхаа 90 жилийн хандив сум хогжуулэх монгийг естой нэг кармандаа ч хийсэн дээ Угтаалынхан ч хэн хунгуй л ярилцдаг даа Бас тэгээд эхнэрээ сольж байгаа гэсэн уу АТГ анхаарах хэрэгтэй

  • Зочин (January 07, 2016 8:48:43 pm )

    Монгол бохийн ес жаяг жудгийг барсан хэнийг боловч адилхан л хуультай даа Тэр Гантулга Угтаалын нохор чинь надад тариалангийн газар зарна гээд байсан бас юу гэлээ нилээн их бэлэн ярьдаг этгээд байсан

  • Zochin (January 07, 2016 9:12:17 pm )

    Наад Гантулга новш чинь естой бутэхгуй эр дээ. яаж байгаад засаг дарга болдог байна аа. Угтаалынхан одоо хаширч байгаа даа

  • Zochin (January 07, 2016 9:15:18 pm )

    Монгол бох болгон тийм биш шуу дээ Цоохон новшнуудаас л ингэж нэрээ барж байгаа юм

  • GXD (January 08, 2016 9:41:26 am )

    Тэрбумаар иддэг нөхдөд 7-8 жил өгдөг мөртлөө яагаад энэ хүнд ийм олон жил өгсөн юм бол цаана нь нэг учир байна даа?

  • zochin (January 08, 2016 12:51:58 pm )

    buh bohchuudiig hamruulj bolohgui bha shn humuus zondoo l bna tuilshirhaa boliwol yasan yum be humuusee

  • B (January 08, 2016 5:18:37 pm )

    Эр хүн дээ уг нь.

  • B (January 08, 2016 5:18:37 pm )

    Эр хүн дээ уг нь.

  • tuya (January 09, 2016 9:17:59 am )

    er n jaahan ner turtei bolood ireheeree namaig hench dilehgui nad shig mundag hun er n alga gej boddog buchuud zunduun bna buhchuudee ta nar tom bietei l bolj tursun tuugeeree agarhaj jijig bietei dabjaa erchuudig dabj diil amlan abch tamlan hayaj baij jaahan ner turtui bolson bolohoos luibar hiij bayjaad bai gej uls tsol hergemeer shagnaagui bhaa er n tegeed gazarin naimaachin BAISHIN barilga barj huurj mehlej gazarig n abah geed ih l muuhai yum buhjuudees

    garaad bna ene udaa ARHANGAIN garaltai buin neriig durdsangui il tom yum hiisen nuugdaad bgaa nuhud bgaa huul huuchirdaggui nugel n nudeeree gardag gedegiig oilgoj judagtai bhan zubuu

  • Anonymous (January 09, 2016 9:24:30 am )

    buhchudee ger buliin humuus n edgeer setgegdel bicheed bgaa humuusin bichseniig unshij uzeed nuhurtuu bolon uursdduu dugnelt hiigeerei yg n unen um bicheed bna buhchuudin ger buliin hun huuhduud n gej bie tooson teneg nuhuud baidag shuudee zarimdaa tednii umnuus ichdeg geech

  • Цогоо (January 12, 2016 3:41:33 pm )

    Харамсаж байна Нэр төрөө хайрладаггүй хаашаа хүн бээ Шунал хүнийг юу ч хийлгэнэ дээ

  • Tsengel (January 16, 2016 7:28:57 am )

    Энэ яг нүдээ олсон шийтгэл болжээ.Баагий аваргыг долоочих гэсэн юм явсаар гавьяат авсан . гавьяат авах хэрийн амжилт бол үзүүлээгүй бялангачын хаан.

  • zochin (January 18, 2016 4:29:51 pm )

    ene bayarsaihan gawiyat tamirchin boloh yamar ch gawiyagvi baagii sh de mongoliin shagnal gej hog shaar bolsnii tod tomruun jishee

antalya rent a car