“Ганц бие” гэх тодотголоо нэг л өдөр гээж орхиод хүний хань, хүүгийн ээж болоод байгаа “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Ука ийнхүү өгүүлжээ. Уран бүтээлээс өөр юу ч бодохгүй явсаар нэг л мэдэхэд гучин насны босго давсан тэрбээр хайр дурлалаа олсон даруйд гэр бүлийн амьдралд яарсан гэдэг. Тиймдээ ч хөл хүндтэй байхдаа сонсогч фэнүүдээсээ чамгүй нууцалж, Англи улсад анхны үрээ өлгийдөж авсан юм билээ.
Айлын гэр бүл үймүүлж, хүний нөхрийг салгаж суусан гэх олны яриаг эрс няцааж буй дуучин бүсгүй маань “Нөхрөө тэгж дэлгэрэнгүй танилцуулаад яах вэ. Ямар ч байсан сайхан ханьтай болсон. Бидний хайраас дэлбээлсэн хөөрхөн хүүтэй боллоо. Энэ бол амьдралаас надад өгсөн хамгийн гайхалтай бэлэг. Өөрийгөө маш азтайд тооцдог шүү. Миний хань Англид докторын зэргээ хамгаалахаар суралцдаг. Уялдаа холбоо нь тэгж таарсан учраас тэнд хүүгээ төрүүлсэн дээ” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан аж.
Мөн ээж болсноосоо хойш их л уярамтгай, сэтгэл нь зөөлөрч буйг ярихдаа “Төрөнгүүт л ижийгээ боддог гэдэг бас үгүй ээ. За хүүхэдтэй болчихлоо, хүүхэд маань эрүүл саруул байна, ханьдаа, эмч нартаа баярлалаа л гэж бодогддог юм билээ. Харин хоёр дахь, гурав дахь хоногоос шөнө дөлөөр сэрээд л хүүгээ хөхүүлж суухад л ижий минь бодогдож, үгүйлдэг юм билээ. Ээж минь зургаагийн зургаан хүүхдээ ингэж өсгөсөн юм байна шүү гэж ижийгээ хайрлах, санах сэтгэл хамгийн их төрж байлаа. Тэгж бодохоор 9, 10 хүүхэд түүнээс ч олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ижий бурхдыг бишрээд ханамгүй. Тэгээд л төрөөд удаагүй байхдаа хань руугаа “Хүүгээ чам шигээ сайн хүн болгож өсгөнө өө. Ирээдүйд хэн нэгэн бүсгүйн сайн хань нь болох учир” гэсэн утгатай мессеж бичиж байлаа” хэмээсэн байна. Өдгөө нэг ой хүрч, ээж аавынхаа хайрын бурхан болж яваа бяцхан хүүдээ дуучин бүсгүй маань Сүбээдэй гэх нэрийг хайрласан гэдэг шүү.
Б.СОДОН
PHOTONEWS.MN
Холбоотой мэдээ
-
Болор (December 31, 2015 3:22:44 pm )
Ийм балиар юмыг яаж шаадаг бнаа !?
-
Gambaa (December 31, 2015 5:27:59 pm )
Fake blonde wanna be. Messnii iwaan
-
Зочин (December 31, 2015 6:11:29 pm )
“КИВИ” нэртэй охидын хамтлагийг еерийн амьдралыг тэжээгч саалийн унээ болгосон энэ хэн ч тоохгуй ганцаардмал авгай еерийгее хегжмийн зохиолч гэдэг л юм билээ. Хегжмийн хэлээр гармония гэж нэрлэдэг энэ угийн утгыг ч мэдэхгуй хегжмийн зохиолч гэж байдаг л болчихсон юмшиг билээ?!
-
baza (January 01, 2016 2:57:51 am )
chamaig shaalguulaad hevtej bhiig chine harsanaas hoish oi gutaj bn
-
Балай (January 01, 2016 8:11:42 am )
Инээдэтэй юм засар зов авгай бол урьдах шигээ буу онгирч яв сехй болох гэд яддагаа бол
-
....ulzii (January 01, 2016 9:57:28 am )
az jargal husye
-
mongol (January 01, 2016 11:48:46 am )
shal muuhai uka
-
Tuugii (January 01, 2016 2:19:01 pm )
Goe bvsgvi sv.Amjilt
-
Anonymous (January 01, 2016 6:01:09 pm )
Ee gichii ichmeer yum kiwi ch geh shig
-
өндөр настанзочин (January 01, 2016 8:43:09 pm )
энд сэтгэгдлээ бичиж буй эр эм залуусаа чи дургүй бол элдвийн юм бүү бич чи бодсон санасан
-
zochin (January 02, 2016 1:19:49 am )
uka goe xvvxen shvv az jargal xvsie manaixan xvn doromjilxoo bolioroi
-
энхээ (January 02, 2016 11:46:40 am )
ука цоглог сайхан эмэгтэй шүү бүү атаархаарай
-
er hun (January 02, 2016 11:59:15 am )
hun doromjloh hereggui ee zaluusaa!!!!!!!
-
Anonymous (January 05, 2016 11:54:14 am )
zadwarlag saihan emegtei shvv hvn bvrt taalagdaj amidrah albagvi shvvdee mongolchuudaa bie bienee hairlaj demjij amidar bid chin tsuuhvvlee shvvdee amjilt hvsie akaa chi shvv
-
cvren (January 05, 2016 11:55:00 am )
zadwarlag saihan emegtei shvv hvn bvrt taalagdaj amidrah albagvi shvvdee mongolchuudaa bie bienee hairlaj demjij amidar bid chin tsuuhvvlee shvvdee amjilt hvsie akaa chi shvv
15 Comments