Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн “Тарваган шийрийн гацаа” гэдэг газар Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан 22-00 … улсын дугаартай “Ланд крузер-100” загварын автомашин мөс цөмөрч суусан байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.
Тус дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ажиллахад, жолооч Д (48 настай, эрэгтэй) автомашины бүхээгтээ осгож нас барсан байжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.