antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 29, 2015 1 comment

Харласан өвдөг, тохойны арьс арчлах арга

нийтлэсэн Admin
1. Нэг халбага содан дээр бага зэрэг сүү нэмж зуурна. Зуурмагаа тохой болон өвдгөндөө жигд тойрог маягаар түрхэж өгнө. Үүнийг 2 хоног хэрэглээд үзээрэй.

2. Оливын тосон элсэн чихэр хийгээд сайтар хутга. Энэхүү зуурмагаа 5 минут тавиад угааж, цэвэрлээрэй.

3.Нимбэгний шүүсэн дээр нэг халбага зөгийн бал хийж хутгаад харласан өвдөг болон тохойндоо жигд түрхэж өгнө. Тойрог маягаар илж өгөөрэй. 20 минутын дараа угааж, цэвэрлэнэ.

4.Оливыг тосыг өвдөг, тохойндоо түрхээд 10 минутын дараа цэвэрлэнэ

5. Алое тавьж болно. 30 минут орчим байгаад цэвэрлэнэ.
6. Чийгшүүлэгч тосыг нарын тостой холиод түрхэнэ. Үр дүн  нь мэдрэгдэх болно.
7. Цайруулах үйлчилгээтэй жимснүүдийг ашиглаж болно. Жишээ нь Лимон, төмс, усан гэх мэт. Эхлээд лимоноор өвдөг тохойгоо үрж дараа нь цэвэрлэнэ. Дараа өдөр нь төмсөөр үрэх маягаар 3 хоног туршаад үзээрэй
8. 1/2 Нимбэг жимсний шүүсийг шахаж гарга. Дээр нь 1 цайны халбага хүнсний сод (baking soda) хийгээд хутгана. Бэлдсэн бэлдмэлээ гарын тохой, болон өвдөг мөн сайртсан газруудадаа түрхэж үрнэ. Үлдсэн бэлдмэлээ тухайн газруудадаа маск мэт тавин гялгар уутаар ороон 15-20 минут байлгана. Угаасны дараа чийгшүүлэгч тос түрхэнэ.  Чийгшүүлэгч тосны оронд чидун жимсний (olive oil) тос түрхэж болно.
9. Мөн нүүр гарын алчуураа халуун усаар норгож тохой болон өвдөгний хэсэгт 3-4 минут бигнэнэ. Үүнийхээ дараа нь бага зэрэг савангийн хөөс түрхээд сайтар үрж угаана. Ингэж үрэхдээ гараа тохойгоор нь, хөлөө өвдөгөөр нь нугалж тус хэсгийн арьсыг тэнийлгэсэн байх ёстой. Дараа нь усаар зайлж саванг арилгаад, нэг зүсэм нимбэгээр зөөлөн арчина. Ингэж арчсаныхаа дараа дахиж угаалгүй хатаах хэрэгтэй. Эцэст нь арьсанд тэжээл өгч, зөөлрүүлэх үйлчилгээтэй тос түрхэнэ.Энэ аргаа хэд хэдэн удаа давтахад л танд үр дүн нь шууд мэдрэгдэх болно

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Ааяа (December 29, 2015 11:24:13 pm )

    Ал харлаад бх юмаа. Яах вээ?

antalya rent a car