Өнөөдөр авто замын хилийн боомтууд амарч байна. Харин хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу шинэ жилийн баяр буюу нэгдүгээр сарын 1-ний өдөр авто замын хилийн боомтууд амрах юм байна. Харин агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар, Алтанбулаг боомт 24 цагаар тус тус амралтгүй ажиллана.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.