antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2015 7 comments

“Минт” баарныхан галаас үүдсэн ослыг нууцлав уу

нийтлэсэн Admin

dd07d22b54aa3b8f72a3565567c63b6d

Энэ сарын 25-нд буюу өнгөрсөн баасан гаригт “МИНТ” бааранд галаас үүдсэн осол гарчээ. Уг галд өртсөн хүмүүсийн нэг нь хүнд гэмтсэн учир өнгөрсөн амралтын өдөр ажиллаагүй юм байна.

Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар бол тогонд цохиулсны улмаас нэг хүн нас барсан байж ч болзошгүй байгаа юм. Гэвч тухайн шөнийн цэнгээний газрынхан уг хэргийг нууцалсан байж болзошгүй байна. Учир нь Онцгой байдал, Цагдаагийн алинд нь ч энэ талаарх дуудлага ирээгүй байгаа юм. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэнүүн-Эрдэнэ компанийн “МИНТ” хэмээх уг шөнийн цэнгээний газар нь удаа дараа зөрчил гаргаж, өнгөрсөн хугацаанд тусгай зөвшөөрлөө хүртэл цуцлуулж байсан юм. Тиймдээ ч компанийн удирдлагууд уг хэргийг энэ удаа нууцлаад өнгөрөх нь зөв хэмээн үзсэн байж болзошгүй юм.

Тодруулбал өнгөрсөн оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Нийслэлийн Ерөнхий менежерийн А150-р тушаалаар “Минт” баарны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл он гарснаас хойш дөрөв ба түүнээс дээш удаа ноцтой зөрчил гаргаж, хууль зөрчсөн хэмээн ийнхүү үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарласан юм.

Харин энэ онд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа бөгөөд өнгөрсөн 10-р сарын 29-нд мөн л тэнд зодоон болж, цагдаад дуудлага өгсөн байдаг. Ингээд хэргийг шалгахад бааранд үйлчлүүлж байсан БГД-ийн 18 хороонд оршин суух 37 настай эрэгтэй Н-ыг СХД-ийн 14-р хороонд оршин суух 30 настай эрэгтэй Б нь шалтгаангүй зодож танхайрсан хэрэг гарсан болохыг ХУД-ын цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа. Уг хэрэг гараад хоёр сар ч болоогүй байхад ийнхүү гал гарсан асуудал гарч дахин нэг хэрэг мандаж мэдэхээр байна. Нууцлагдмал байдалд болоод өнгөрсөн энэхүү галын шалтгааныг холбогдох газрууд анхааралдаа авах байх.

Энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно

11

22

Н.Ганаа

эх сурвалж  Cityinfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (December 28, 2015 11:02:58 am )

    margaangui yum bnoo 10 sariin 29noos 12 sariin 25niig hurtel 2 sar ch hurtel boloogum bn lol

  • зүрх судас (December 28, 2015 1:23:26 pm )

    12-р сарын 29-нд ажиллана. Ли Эр Кан бүтээгдэхүүн нь цус шингэлж, холестрин бууруулан судасны хатуурал нарийслаас шалтгаалах:
    – Тархины судасны хатуурал нарийсал
    – Зүрхний судасны хатуурал нарийсал
    – Даралт ба хуян
    – Чихрийн шижин буюу нойр булчирхайн үрэвсэл зэргийг эрүүлжүүлнэ.
    Курс нь \3 сар хэрэглэх\ 660000₮, сараар хэрэглэх нь 220000₮ Утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • Anonymous (December 28, 2015 5:51:28 pm )

    Baaruud alaad bai baarand orood uheed bai

  • Зззочиночинкочиночинзочин (December 29, 2015 11:12:05 am )

    04 цаг хүртэл ажиллах зөвшөөрөл өгсөнөөс болж арай дэндэж байна. Ялангуяа орон сууцанд байрладаг жижиг бар гэх нэртэй газруудыг бүүр болиулмаар байна. Хөгжимөө хамаг чанга дээр нь тавиад унтаж амархад хэцүү болж. Цагдаад гомдол гаргасан ч нэмэргүй. Зөвшөөрсөн цагтаа ажиллаж байхад бид яах ч аргагүй гэдэг.

  • эр хүн (December 30, 2015 2:11:35 pm )

    deerh huntei sanal neg bna haah heregtei.HUL duurgiin udirdlaga 15-r horoo narhan hothond baidag RESTO gedeg restoraniig haaj uguuch ,bur untuulahaa bolison.

  • zochin (December 30, 2015 2:17:34 pm )

    neeree hetsuu bna.HUD arga hemjee avah heregtei.RESTO RESTORANIIG HAAH HEREGTEI !!!!!!!

  • zochin (December 30, 2015 2:22:26 pm )

    Duurgiin ajil hariutssan humuus ajlaa hiih heregtei .MINT ,RESTO hoyolaa HUD 15-r horoond bdag shuu dee.haah heregtei !!!!!!!!!!!!!

antalya rent a car