Дэлхийн амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн бүсгүйчүүдийг үслэг эдлэл гоёхгүй байхыг уриалаад олон жилийг үдэж байгаа ч энэ зах зээл өдрөөс өдөрт өргөжиж хөгжиж байна. Үслэг эдлэлийн үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь Хятадад байдаг. Тиймээс Амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн хятад ажиллаж үйлвэрийн түүхий эд бэлтгэдэг аж ахуйн нэгж, үйлдвэрүүдээр орж хөөрхий амьдыг хэрхэн хөнөөж байгааг бодитоор харуулсан бичлэгийг хийж цахим ертөнцөд цувралаар байршуулж байна.
Хамгийн сүүлд гэхэд булга, нохой, каракул хурганы арьс бэлтгэдэг үйлдвэрүүдээр орсон байна. Энд зарим нэг тоо баримтаас дурдвал каракул хурганы арьсан дээл өмсөх дуртай бүсгүйчүүдийн гоёлыг бэлтгэхийн тулд нэг үйлдвэр гэхэд 1-2 хоногт 4 сая хургыг хөнөөж байна. Тэгэхээр туслга, үнэгний тоог энд дурдах илүүц болно. Эдгээр хурга буржгар сайхан үстэй төрснийхөө төлөө ийнхүү үслэг эдлэлийн үйлдвэрт олноороо ачигдан ирдэг байна.
Тус улсад ийм төрлийн үйлдвэр хэдэн зуугаар тоологдох бөгөөд гоёмсог, сорлог үстэй булга, каракул хонь, туулай, үнэг, нохойг маш богино хугацаанд үржүүлдэг байна. Хамгийн аймшигтай нь эдгээр амьтдыг хорт хийгээр хордуулж, цахилгаанаар цохиулж, амьдаар нь арьсыг нь хуулж, усанд живүүлж хөнөөгөөд тансаг гоёлыг бэлтгэдэг байна.
Тиймээс эдгээр бичлэгийг үзсэн бүсгүйчүүд булга, каракул, туулай, нохой, үнэгний арьсан дээлээр гоёхгүй биз.
Б.Санчир
Эх сурвалж: TIMES.MN
Холбоотой мэдээ
-
бат (December 28, 2015 1:04:12 pm )
умхйй хар хятадууд тулугууд солонгос индонездууг хорвоо дэлхиигээс арчиж хаявал тарнаа
-
Unshigchbi (December 28, 2015 11:19:31 pm )
Yanaa bi ynetei avsan deelee yanaa omsoxoos sonin bas aimaar sanagdchixlaa ehiig yzex xyrtlee yu bodoj yavsan ym bol oo aimshig
-
engiin negen (December 29, 2015 8:14:45 am )
манай охид хүүхнүүд үүнийг үзээсэй. төр, улс, ард түмнийг шулж баяжсан мөнгөөрөө амьтны зовлонгоор гоёж явдаг болж дээ. энэ муухай зүйл хөдөө орон нутагт минь дэлгэрч байгаа шүү. хэдэн саяын үнэтэй булган дээл өмсөхгүй бол дарга, захирал, эрхлэгч байхаа больчих юм байхаа. өр зөөлөн монгол хүн гэдгээ санаж явмаар юм даа
-
DJ (December 29, 2015 5:14:49 pm )
zugeer l shn mongol deelee omsood bj bolohgui bga ymu da amitan tamluulaad nugel uildeel zarim n
4 Comments