antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 25, 2015 23 comments

Лэд телевизор, хөргөгч, угаалгын машинтай айл ч хүүхдийн мөнгө авах боломжтой

нийтлэсэн Admin

Хүүхдэд cap бүр олгодог 20 мянган төгрөгийг 2016 оны улсын төсвийг батлахдаа амьжиргааны төвшингээр нь ялгаварлаж заримд нь өгөхгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнийг олон нийт ихээхэн эсэргүүцэж байгаа нь сүүлийн хэдэн өдөр нийгэмд үүссэн бухимдлаас харагдаж байна.

Тодруулбал, Ирэх онд Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 бүлэгт багтсан айл өрхийн хүүхдүүдэд л олгохоор шийдвэрлэсэн. Өмнө нь хүүхдийн мөнгийг нэг сая 30 мянган хүүхэд авч байсан. Харин одоо амьдралын боломжтой, амьжиргааны төвшин дээгүүр 18-20 дугаар бүлэгт хамрагдсан гэсэн шалтгаанаар 140-150 мянган хүүхэд cap бүр олгодог 20 мянган төгрөгийг авах эрхээ хасуулж байгаа аж. Ингэснээр нийт 40 тэрбум төгрөг хэмнэгдэн, улсын төсөвт орох юм байна.

Үүнтэй холбоотойгоор олон нийтийн хамгийн ихээр дургүйцэж байгаа зүйл бол Өрхийн амьжиргааны төвшнийг тодорхойлох судалгаа юм. Тус судалгааг өнгөрсөн 2013 онд Нийгмийн халамж, үйлчилгээний газраас явуулж, нийт 712 мянган өрхийн 2.3 сая иргэнийг хамруулсан байх юм. Ингэхдээ өрх бүрийн өдөр тутам, сарын хэрэглээнд суурилан 1000 хүртэлх оноогоор үнэлгээ өгч, 20 бүлэгт хуваан эрэмбэлжээ. Өөрөөр хэлбэл, өрхүүдийг хэрэглээнд нь тулгуурлан ядуугаас баян хүртэл нь жагсаасан аж. Тухайлбал, танайх LED телевизортой, печь, автомат угаалгын машинтай бол хүүхдийн мөнгө авахгүй. Хүүхдийн мөнгө авах айл өрх, хар зурагттай, угаалгын машингүй, печьгүй байх, түүнчлэн эмзэг бүлгийн, хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй байх ёстой гэсэн яриа олон нийтийн дунд тархаж, багагүй шүүмжлэл дагуулаад байгаа. Арга ч үгүй биз. Өнөө цагт зурагт, хөргөгч, угаалгын машин нь аль ч давхаргын хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон зүйл. Гэтэл LED телевиз, автомат угаалгын машин, богино долгионы зуухтай, өөрийн гэсэн байртай айлуудыг амьжиргаа сайтайд тооцно гэвэл хэтэрсэн шалгуур болно гэсэн байр суурийг олон нийт илэрхийлээд байгаа.

Тиймээс бид албаны эх сурвалжаас энэ талаар тодрууллаа.

-Хүүхдийн мөнгийг зурагт, хөргөгч, угаалгын машинтай айлд өгөхгүй гэсэн яриа олон нийтийн дунд тархсан. Энэ үнэн үү?

-Уг нь тийм биш шүү дээ. 2013 оны судалгаанд тухайн өрхийн хэрэглээнд байгаа эд зүйлс болох цахилгаан барааны талаар ганцхан асуулт байгаа юм. Түүнээс өөр олон асуулга бий. Тиймээс хэт туйлшрах хэрэггүй. Ам бүл гурвуулаа хоёр нь ажил хийдэг айл байлаа гэж бодъё. Тэдний олж байгаа орлогыг гурван хүнд хуваахаар амьжиргааны төвшин нь дээгүүр гарч ирэх нь тодорхой. Зургаан ам бүлтэй айлын хоёр нь ажиллаад сард нийлээд 600 мянган төгрөгийн цалин авдаг гэвэл өөр. 600 мянган төгрөгийг зургаан хүнд хуваахаар сарын 100 мянга болж байгаа биз. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөгт хүрэхгүй учраас энэ айл амьжиргааны төвшин доогуур өрхөд орно гэсэн үг. Тиймээс энэ айл LCD зурагт, хөргөгч, угаалгын машинтай байсан ч хүүхдийн мөнгө авах боломжтой гэсэн үг юм.

-Олон нийтийн дийлэнх нь амьжиргааны төвшинг буруу тогтоосон гэж үзэж байгаа. Дахиад шинээр тогтоолгох боломжтой юу?

-Өнгөрсөн 2013 онд өрхийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэн орон даяар судалгаа явуулж, бүртгэсэн. Ингэхдээ олон улсад хэрэглэдэг орлого орлуулан тооцох аргачлалыг ашигласан. Амьжиргааны төвшинг тодорхойлохын тулд сарын орлогод үндэслэх боломжгүй. Тиймээс бид орлого орлуулан тооцох арга хэрэглэсэн. Харин тухайн үеийн төвшин нь буурсан эсвэл өссөн эсэхийг тухайн иргэн харьяа хороондоо очиж маягтын дагуу бөглөнө. Ингэснээр дахин үнэлүүлэх боломж бүрдэх юм.

-Заавал оноос өмнө хороон дээрээ очих шаардлагатай гэсэн үнэн үү?

-Үгүй ээ. Заавал оноос өмнө амжих ёстой гэсэн ташаа мэдээлэл гарсан байна лээ.

-Сүүлийн хугацаа нь хэзээ вэ?

– Ирэх сарын 20 гэхэд хүүхдийн мөнгө буух ёстой. Тэгэхээр тэрнээс өмнө, аль болох эртхэн хороон дээрээ очоод амьжиргааны төвшингөө асуух, дахин тогтоолгох боломжтой.

Т.Болормаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • zochin (December 25, 2015 11:50:51 am )

    za hu tegvel tsalingaa 200 l geyedee

  • Zochin (December 25, 2015 12:50:49 pm )

    Horoon deer ochixoor medexgui gex um bilee tuxain duurgiinhee hudulmur halamj uilchilgeehii gazar deer ochig amjirgaaniihaa tuvshingee medej avcan. Horoo bolgon deer l halamj uilchilgeenii ajiltan baij bdag murtuu ene talaar meddeggui um bn lee uy xiigeed cuuj bdag um boldoo zugeer tsalin avaad cuuj bdag ene oron toog bxgui bolgovol taarna. Xaa bcan 2013 ond avcan cudalgaa biz dee getel odoo boltol ene cudalgaanii talaarx medeelel xorood deer ireegui bga um daa ene turiin ajil yaj yvagdaad bna chaavaac gej…

  • зочид (December 25, 2015 1:03:30 pm )

    хүүхдүүдээ 2 төрөлд хуваадаг улс орон манайхаас өөр байхгүй

  • зочин (December 25, 2015 1:27:32 pm )

    “Монголын үрс маш олон болтугай” гэж дээд доодгүй ерөөдөг байж хүүхдүүдээ ингэж хонь, хурга ялгаж салгаж байгаа мэт байх нь зөв үү. Манай төр удирдаж байгаа амьтад нэлээн тэнэг луйварчид шүү. Улс орноо удирдах чадвар байхгүй бол ард түмнээсээ асууж байгаач… зовлон их үзсэн ард түмэн шүү дээ.

  • Anonymous (December 25, 2015 2:29:15 pm )

    Оорсдоо дээр дооргуй идэж ууж тансаглачихаад туйлдахаараа ард тумнийхээ халаас руу гар дурдэг улс орон хараагуй юм байна дуракууд дахин сонгогодоно гэж санасны гарз

  • t (December 25, 2015 2:36:23 pm )

    bur tasarchihsan baychuud oorsdoo tatgalzana bizde,borchuudiin huuhduuded heregtei bna shde

  • zochin (December 25, 2015 2:47:07 pm )

    YAAG UNEN AVAH NI AVAAD AVAHGUI GSEN NI UURIN HUSELTEER BOLIH HEREGTEI IIM SHALGUUR NTR GEHEER BOLI

  • zochin (December 25, 2015 2:48:01 pm )

    horoon deer ochson medehgui gsen humuusiig jiregduulehee boli

  • Áààãèé (December 25, 2015 4:07:59 pm )

    Àðä ò¿ìíèé õ¿¿õä¿¿äèéã áàÿí ÿäóóãààð íü ÿëãàõ õýðýãã¿é ø¿¿ 1912 îíû ñîíãóóëèèéí àìëàëòàà ýðãýýä 1 õàðäàà Ýëáýãäîðæîî Ñàéõàíáèëýãýý Ýíõáîëäîî Èõ õóðëûí ãèø¿¿äýý

  • рррр (December 25, 2015 4:47:35 pm )

    хурааж хуримтлуулдаг хүмүүс боломжтойд орно байх. Үүнгүйгээр амьдрахад бэрх айлд л өгөх ёстой

    • Зочинbat (December 26, 2015 11:38:57 am )

      teneg mini huruu humsaa huglaj baigaad gesen huuhedee hedhen ch boltuga tugrug huraaya gesen hun olon baigaa cham shig ideed baidag teneg ch bii hooson honood ch huuhedee mungu huraaj baigaa hun bii

  • иргэннасан (December 25, 2015 11:51:50 pm )

    ДАРГА нарын тансаглал өндөр үнэтэй машиных нь зөвхөн шатахуунд ХОРИН ТЭРБУМЫГ зардаг гэсэн Явган явж бага шатахуун иддэг машин унаж чаддаггүй дарга нарыг ажлаасхалаач ЭРХЭМ ЕРӨНХИЙ САЙД АА таны тушаалыг биелүүлэхгүй байгаа хурган төлөгөн зусаг дарга нараа яах гэж байна ХАРИУ ХҮЛЭЭЖ БАЙНА АРД ТҮМЭН чиньЭнэ зэрэглэл чинь ач зээгээ харж үлдсэн тэтгэврийн зээлтэй ХӨГШИД хамгийн ихээр өртлөө эрхэм ЕРӨНХИЙ САЙД АА.Аугаа их баяд НЯМКА гэртээ телевизгүй харин ч башийх нээ УИХ дээрээс ДАРВИНКДАНАГЭЖ айлгаж байсан ЭНГИЙН нэгэн ДӨРВӨД би гудамжнаас ДАРВИНКДАХ болохнээ

  • иргэн (December 26, 2015 12:17:58 am )

    Энэ төрд шургалсан дээрэмчид яасан ичдэггүй юм вэ тэтгэврийн хөгшид хүүхдийнхээ хүүхдийг хажуудаа байлгаж асарч хамгаалж байгааг төрд төлөх төлөөс гэж андуураад байна учир нь энэ хүүхэд улсаас тэтгэмжийн 20000 мянгийг авах эрхгүй гэнэ яагаад гэвэл хөгшдийн авдаг тэтгэвэр 600000 үүнийг ам бүл 3 хүн гэж хуваагаад нэг хүнд 200000 ноогдож байна тиймээс цалингийн доод төвшин 196000-с их байна гэнээ инээд ч хүрмээр уурч хүрмээр бүр телевиз хөргөгч будаа агшаагч хүртэл төрийн дансанд оруулж арай дэндүү ард түмнийг дээрэлхэж байгаа юм биш үү

  • иргэн (December 26, 2015 3:52:00 am )

    төрийн албадууд ялангуяа ниигмийн халамжийнхан монголчуудаа хойт солонгосын иргэдтэй андуураад байгаа юм биш биз зурагт хөргөгч зэрэг цахилгаан хэрэгсэлээр баян ядуу амьжиргаа дээш доошоо болгон судалгаа гарган ард түмнийг тохуурхаж байхаар төрийн албадынхаа улсын хөрөнгөөр туйлж байгааг цагдан шалгаж төрийн өмчийг хамгаалвал яасан юм .тэр олон улсын орлого орлуулан тооцох арга гэгчээ ард түмэндээ биш авлига хээл хахуулд амташсан луйварчдийнхаа хөрөнгөнд хэрэглээч ядарсан ард түмнийхээ цалингийн болон тэтгэвэрийн зээлээр авсан зүйлд хэрэглэж байхаар ичээч хамгийн адгийн эдийн засгийн мэдлэгээр жинхэнэ маруухан амьтад минь

  • үнэн (December 26, 2015 3:59:59 am )

    Энд тайлбарлаж хэлээд байгаа үг тооцоо судалгаа хийсэн гээд байгаа үйлдэл хоёр чинь дэндүү хол зөрүүтэй байна иймд битгий худлаа ярьж жүжиг тавиад байгаач цагаандаа гарсан нүүрэнд нь үс ургасан амьтад ичээч

  • Зочинbat (December 26, 2015 11:33:42 am )

    huuhed baitugai ard irgedee ch ingej yalan zereglel togtooj baigaa ni undesen huulia ulandaa gishgej baigaa hereg ardchilsan nam undesen huulia udaa daraa zurchij ard irged uls ornoo doromjilsoor baih uu sard 193 myanga oldog hun amjirgaanii deed tuvshiniih 192 -s dooshih ni dood tuvshniih bolj taarahnee iheeheh doromjiloh ni songuuliar neg ch hun gargahgui baihaa ard tumen medeh bailgui luivriin songuuld yalah yum bol zugeer baihguin lavtai

  • zochin (December 26, 2015 3:43:10 pm )

    манайх 3 хүүхэдтэй аав нь ажилгүй 2013 онд ажилтай байсан л даа судалгаанаас хойш 2 жил өнгөрчээ хороо юу хииж байна вэ түмнээсээ тасраад шийд гаргаад олны дургүй хүргэх юм манайх хасагдсан бна лээ гайхмаар одоо яах вэ бгдүүргийн халамж маягт бөглүүлсэн шийд тодорхой бус иймэрхүү

  • zochin (December 26, 2015 3:48:12 pm )

    дээд толгой хулгайч нар хүүхдүүдээс минь талхыг нь бүү булаа хүмүүсээ нэгдээд дуугарцгаая

  • зочин (December 26, 2015 7:13:19 pm )

    Эд хөрөнгөөр нь ялгаварлан гадуурхаж байна.Үндсэн хуульнд энэ тухай заасан байдаг биз дээ

  • Anonymous (December 27, 2015 8:51:20 pm )

    hvvhdin mongoo awch tortigni awtobusni mongigni ogmor bna shv

  • сараа (December 27, 2015 9:32:32 pm )

    Хүүхдийг ялгаварлан гадуурхдаг аридчилсан нам төр барьж байгаа юм байна гэсэн ойлгож байна Хүүхдүүдэд өгөх ёстой гэсэн бол өгөх хэрэгтэй Бид нар жоохон байхад хүүхдийн мөнгөө аваад гэртээ хэрэгтэй зүйлээ авдаг байсан нь бидний амьдралд нэмэр болж байсан. Түүн шиг хүмүүс хүүхдийн мөнгөө цуглуулаад хамаагүй дараа нь тэр хүүхдийнхээ боловсролд нэмэр болгож байг л дээ хэнд энэ мөнгө илүү байгаа нь авахгүй байж болно. Амьдралын түвшин тогтоож өгнө гэдэг буруу залуучууд бүгд орон сууцны лизин төлж байгаа улсаас тусалж байгаа юу чиг байхгүй хэл амтай 20000 төгрөг хүүхэдэд нь өгөх гэж ийм тэнэг шийдвэр гаргаж байхаас ичдэг болоосой

  • төрбат (December 27, 2015 9:38:52 pm )

    Монголын ард түмэн ядуу байвал манай төр засгийн хүмүүст их таалагддаг юм шиг шийдвэр гаргадагаа болиоч ард түмний амьдралд нэмэр болох юм гаргаад хуураад цуцалдаг шинэ гэр бүл болж байгаа хүмүүст 500000 өгдөг байсан уг нь бас зөв л байсан , эхний хүүхэд гарахад гээд дэмжлэг байвал зөв лбайсан одоо бүр 20000 төгрөг хүүхэд тус бүрт өгөх ёстой атал хөрөнгөө бүртгүүл гэх шиг болиорой ард түмэн ч баян байвал зүгээр биш юм уу өөрсдөө ч яахав тусдаа үнэтэй эмнэлэг тусдаа үнэтэй сургууль цэцэрлэгтэй Ард түмэнээ боддог удирдагчтай болох юм сан гэж залбирах хэрэг бидэнд гараад байна даа

  • дорж (December 27, 2015 9:54:32 pm )

    Гуйлгачин сэтгэлгээнээсээ салаачээ эр орон эдийн засгаа бодооч та нарын гаргасан хүүхдүүдийг хэдхэн татвар төлөгч тэжээх ёстой болж байна уу төр гэдэг чинь ганц ч төгрөг үйлдвэрлэдэггүй юм

antalya rent a car