antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2012 Comments are off

АИ-92 шатахуун 1850 төгрөг болжээ

нийтлэсэн Admin

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зарим Шатахуун түгээх станцууд өнөөдөр 21.00 цагаас эхлэн АИ-92 шатахууны үнийг нэмж, 1850 төгрөгөөр худалдаалах боллоо. Одоогоор “МТ Ойл” компанийн ШТС-ууд литр тутамдаа 1590 төгрөгөөр худалдаалж байсан АИ-92 шатахууны үнийг 260 төгрөгөөр нэмэгдүүлж, 1850 төгрөгөөр борлуулж байна. Бусад ШТС-уудын хувьд түлш, шатахууны үнээ нэмээгүй байгаа боловч маргааш 12.00 цагаас эхлэн бүх компанийн ШТС-ууд нэгэн зэрэг үнээ нэмэх болсон тухай албан бус эх сурвалжууд мэдээлж байна.

Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас өнөөдөр үдээс хойш холбогдох газруудыг оролцуулсан комиссын хуралдаан хийсэн. Улмаар шатахууны үнийн нэмэгдэлтэй холбоотой хурлаас гарсан шийдвэрийг тэр даруйд хэвлэл, мэдээллийнхэнд хандан тодорхой мэдээлэл хийнэ гэж байсан ч маргааш албан ёсоор мэдээлэл хийхээр болсон юм.

Яамны зүгээс болон бусад албаны хүмүүс шатахууны үнийн өсөлтийг ам.долларын ханш чангарсантай холбон тайлбарлаж буй. Сүүлийн үед ам.долларын ханш өссөөр, өнөөдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1450 даваад байна. Тиймээс нефть импортлогч компаниуд өнгөрсөн хугацаанд багагүй алдагдалтай ажиллаж байсан тул ийнхүү шатахууны үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрсэн гэх албаны тайлбар өгч буй юм.

Шатахууны үнэ өснө гэсэн сургаар нийслэлийн төвийн болоод захын дүүргүүд дэх ШТС-ууд одоо хэр нь ачаалал ихтэй ажиллаж байна. Үнэ нэмэгдэхээс өмнө амжиж түлш, шатахуунаа нөөцөлж авах гэсэн иргэд урт дараалал үүсгээд буй юм. Хотын авто замын түгжрэл хэдийнэ саарсан байдаг үдшийн цагаар ШТС болоод ШТС-ын ойролцоох уулзварууд бухимдсан жолооч нарын хөлд дарагдаад байна.

Т.Маша


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car