antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2012 Comments are off

“Ч.Сайханбилэг хүн чанар муутай”

нийтлэсэн Admin

 Эхэд урамшуулал олгох, Алдарт эхийн одонтой ээжүүдэд урамшуулал олгох тухай гэсэн хоёр ч хуулийн төслийг өчигдөр чуулганаар ярих байв. АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг эдгээр төслийг хойшлуулах саналаа танилцуулав. Сонгууль дөхсөн үед мөнгө амласан хуулийн төсөл хэлэлцэн батлах замаар PR хийхийг АН эсэргүүцэж буй юм. Тэгтэл Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурал дээр МАН-ын хэдхэн гишүүн сууж байгаад уг төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн. Д.Очирбат “Хэлэлцэхийг нь Байнгын хороо дэмжсэн асуудлыг цааш нь үргэлжлүүлэх ёстой” гээд нийгмийн халамжийн 4-5 хууль бий гэлээ. Хоёр л төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргаж байхад бусдад нь үүнийг нялзааж, жижиг улс төр хийхгүй байхыг АН-ын бүлгийн ахлагч түүнд сануулав. АН-ын бүлгийн байр суурийг өнгөрсөн даваа гаригт танилцуулахдаа тэрбээр “Нэг том биетэй нөхөр телевизээр матрын нулимс унагаад” хэмээн ярьсан юм. Хоёр гишүүний маргаан дундуур Н.Ганбямба орж тэр том биетэй нөхөр хэн болохыг асуув. Ч.Сайханбилэг “Тэр хүн чинь энэ сууж байна” гээд Д.Очирбат руу заах нь тэр. Өнөөх нь өрвөлзөөд “Чи ер нь хүн чанар муутай шүү дээ. Нийгмийн халамжийн бодлогуудыг дэмжихэд болохгүй юм юу байна” гэх мэтээр уурсав. АН-ын бүлгийн ахлагч “Байнгын хороон дээр таныг оролцуулаад таван хүн эдгээр төслийг хэлэлцэхийг дэмжүүлснийг би яриагүй байгаа шүү. Тэгээд ч чи тэр дүүрэгтээ л хүчинддэг юм байгаа биз. УИХ-д асуудлыг зөвшилцөж шийддэг юм” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car