antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2012 2 comments

Л.Гүндалай: Сайд нарыг дүүжилмээр байна

нийтлэсэн Admin

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор тавьсан мэдээлэл УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хуурай агсмаар солигдлоо. Тэрбээр Засгийн газрын сайд нарыг өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд утааг бууруулах чиглэлээр ямар ч ажил хийгээгүй тул дүүжлэх хэрэгтэй гэлээ. Бас энэхүү дүүжлүүрт Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд очих ёстой гэв. Энэ тухай хэлэхдээ тэрбээр “Хамгийн чухал нь байшингаа барих хэрэгтэй байгаа. Монгол Улс мөнгөтэй болсон гээд байгаа ч юунд зарцуулаад буй юм бэ.

Улаанбаатар хотоос  сонгогдсон 20 гишүүн суулт хийгээд өлсгөлөн зарлаад суух ёстой атал өнөөдөр энэ танхимд дөрвөн гишүүн л сууж байна. Ичих хэрэгтэй. Улаанбаатарынхан ганцхан утаагүй болгоод өг гэж гуйсан. Тэгтэл өлсгөлөн зарлаад сууж байх гишүүд нь хаана явна вэ. Улаанбаатарчууд ч бас гөлөг шиг нам сууж байдаг. Ингэж болохгүй.  Дээдсүүд Монголын ард түмний эрүүл мэндээр арай хэтэрхий тоглож байна. Тэгсэн атлаа дөрвөн жилийн дараа УИХ, Засгийн газар хөгийн юм яриад сууж байдаг. Утаанаас салах ганц арга бол гэр хорооллыг барилгажуулах. Гэтэл Үндсэн хууль батлалцсан эрхмүүдийг орон сууцаар хангана гэнэ. Тухайн үеийн Бага хурлын гишүүдээс дөрөв, тав нь л байргүй байгаа. Тэгэхээр тэднийг байраар хангаад бусад байрыг нь Сөүлд чөмгөө дундартал ажиллаж байгаа, бас ядуу амьдарч буй иргэддээ хөнгөлөлттэй үнээр өг” гэсэн лүндэн буулгав. Харин УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир “Хууль санаачилсан хүнээ загна. Эцсийн дүндээ Үндсэн хуулийн ачаар чи өнөөдөр дөвчигнөөд сууж байгаа шүү. Үндсэн хуулийг баталсан хүмүүсийг битгий дайр” гэлээ.

Г.Дарь


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 07, 2012 10:35:08 am )

    yostoi unen zuv helj dee ter Munh-ochir gej hudlaa shagsuursan soliot bitgii hutsaad soiliorood bai amidral medehgui soliotoi gahai sain etsgiin nereer garch irchiheed bitgii solior

  • Anonymous (January 10, 2012 3:16:49 pm )

    Herebee dvvjleh bol bi belen shvv. Gvndalai ahaa… Mash zub. Alaad,alaad dvvjleed,dvvjleed olon tvmend haruulah wmsan naad muu chatsaganuudiig chine.

antalya rent a car