УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Тус хуралдаанаар Сонгуулийн тухай хуулинд намуудын жагсаалтын 28 суудлыг гаргахдаа таван бүсэд хуваах асуудлыг хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Өөрөөр хэлбэл улсыг таван бүс болгоод, баруун, зүүн бүс, төвийн бүсийг урд, хойд гэж хуваагаад Улаанбаатарыг тусад нь нэг бүс болгон хуваах юм. Аймгуудыг хуваасан дөрвөн бүсэд тус бүр тав, таван квот, Улаанбаатарт наймыг хуваарилаад нийт 28 болж, нам болгон тухайн квотын тоотой тэнцүү хэмжээний нэр дэвшигчийг дэвшүүлэх юм. Ингэснээр сонгогч намд бус хүнд нь санал өгөх боломж бүрдэх гэнэ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Ховдоос сонгогдсон гээд хуваагдаад байгаа юм байхгүй. Сонгуулийн тойрог болж байгаа. тойргийг хуваадаг байсан. Хүн дугуйлахгүй, төрийн эрх барьж байгаа нам өөрөө ийм байдалд орж байгаа нь буруу” гэсэн юм.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Бакей “2012 оны сонгуулийн хуульд жагсаалтын 28-д нэр ч байхгүй байсан. О.Баасанхүү таны нэрийг ч бичээгүй байсан. Харин энэ хуулийн ачаар та энэ танхимд сууж байгаа шүү. Харин бүсчлэх дээр хүний нэр бичиж өгнө. С.Дэмбэрэл сонгуулийн 38, 38 дэмжсэн гэсэн мөртлөө. улс төрийн нам гэдэг чинь Монгол Улсад байгаа улс төрийн намгүйгээр яаж явах вэ. Парламентийн засаглалаа яаж хөгжүүлэх вэ. Ажлын хэсгийнхэн дэмжээгүй байгаа. бүсчлэхээ больчих” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Бүсчилсэн тойрог гэж юу яриад байна. Өнгөрсөн сонгуулиар Монгол Улс нэг тойрог байсан учраас намыг нь дугуйлж, саналаа өгч байсан. Одоо яах юм. Бид нар аль ч тойрог дээр очсон намаараа хуваагдаж болно. Эв нэгдлээрээ хуваагдаж болохгүй. Тойрог дээр хүн дэвшинэ гэж байгаа бол хамаа алга. Бүсчилсэн тойрог дээр найман хүнээ ахалсан нэг хүн баруун бүсээ ч юм уу өмчилж авна гэсэн үг үү. Гэтэл одоо нам байгаа учраас намайг улаан нам, ногоон нам гэж ярих юмуу. Ийм байдлаар монголчуудын эв нэгдлийг битгий эвдээд бай. Намаараа үзэл бодлоороо битгий талцаад бай” гэсэн юм.
Ажлын хэгсийн ахлагч А.Бакей. “Одоогийн томосгосон нэг тойрогоос нэр дэвшээд намын жагсаалтаас сонгогдсон гишүүд сонгогчдоос хол байна. Ядаж бүсийн хэмжээнд сонгогчтой байх асуудлыг ажлын хэсэг ярьсан” гэж хариуллаа.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Нийслэл нь дүүрэг хороод болон хуваагдана. Аймаг нь сум багт хуваагдана. Энэ удаад бүсчилсэн гэдэг шинэ нэр оруулж ирж байна. М.Энхболд даргаа та монгол улсыг нэгдсэн биш таван бүс болгох гэж байна. Таван бүсээс сонгогдсон , гэтэл засгийн газрын бүтэц таван бүсээ л хариуцах уу. Энэ нь цаашаа яваад нэгнийгээ харахгүй болох нь. Ингэж манжийн бодлогыг монголын бодлого болгож байгаагаа хэзээ болих вэ. ингэж хуваадаг байдлаа хэзээ зогсоох вэ. Үүнийг би дэмжихгүй байхыг уриалж байна” гэсэн юм.
Тус байнгын хорооны хуралдаанаар яг одоо саналыг хар машинаар хэрхэн тоолох асуудлыг хэлэлцэж байна.
Д.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ
-
дааги (December 24, 2015 10:07:26 am )
ард түмнээ хувааж талцан байлдуулдаг улс төрийн энэ тогтолцоог үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна, ард түмэнд сонгох эрхийг нь өгөөчээ Бакей даргаа бүх намууд өрсөлдөх хүнийхээ жагсаалтыг гаргаад ир бид шүүлтүүрээр оруулаад сонгоё энэ бол бидний эрх
-
дааги (December 24, 2015 10:39:41 am )
та нарт өөрийн саналаа нэмэрлэе.
МУ-ын 2016 оны сонгууль явуулахад иргэн миний оруулах санал.
Сонгуулийг жирийн байдлаар ил тод явуулах гарц байнаа. Одооны тогтолцоог үндсээр нь цэвэрлэе гэвэл эхлээд Ард түмний үндсэний зөвлөлдөх хороог байгуулах шаардлага-тай \АТҮЗХ\. Хот, хөдөөний ард түмний төлөөлөл иргэдийг цуглуулж Ард түмний их хуралдайг хийж АТҮЗХ-оог 21-41… хүний бүрэлдэхүүнтэй байгуулах хэрэгтэй. АТҮЗХ- нь нас, хүйс харгалзахгүй салбар бүрээс ажлын ур чадвартай, мэргэжсэн, эрдэмтэд, мэргэд, ажилтан, ажилчин, малчин, намын харъяаллаас гарсан ба нам бус, эх орныхоо төлөө тууштай тэмцэх чадвартай иргэдээс бүрдэнэ. Гүйцэтгэх ажил үүрэг нь: Ард түмний санал, гомдлыг барагдуулахад туслах, Гурвалсан холбоо, УИХ-ын гишүүд, МҮЭХ, болон бусад эвсэл, холбоо, хөдөлгөөнүүдтэй зорилго нэгтэй хамтран ажиллах ба улсын төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр, хууль санаачилж боловсруулах эдгээрт хяналт тавьж туслах, УИХ-ын гишүүдийн тайланг улирал тутамд ард түмэнд тайлагнах, хариуцлагагүй, хууль зөрчсөн гишүүдийг эргүүлэн татах,нөхөн сонгох, гадаад орны ижил төстэй байгууллагатай хамтын ажиллагаатай ажиллахад гол зорилго оршино.
1.АТҮЗХ-ноос Сонгуулийн Ерөнхий Түр Хороог байгуулна. СЕТХ нь сонгуулийн суртал-чилгааны ажлыг өрхийн зохион байгуулалтаар нэр дэвшүүлэхэд хүнээ сонгож, судлах, маягт1-ийг бөглөхөд туслахаас эхэлнэ. Мөн Аймаг, Дүүргүүдээс өрхийн тоог гаргуулан маягт1–ийг хэвлүүлэн тараана. Тус сарын эхний 7 хоногт өрхүүдийн зохион байгуулал-таар нэр дэвшүүлэх сонголт хийж дуусна. Маягт болгонд хэвлэсэн газрын таних тэмдэг байх ёстой. Маягт2,3,4,5-д бичигдсэн жагсаалтыг хэвлэлээр нийтлэн ард түмэнд сурт-чилах ажлыг Хороо, Дүүрэг, СЕТХ-хариуцна. Маягт4-өөс саналын их тоогоор жагсаасан жагсаалтаар үлдсэн хүмүүсийг нөөцөнд байлган, сургалт явуулж, нөхөн сонгууль хийх үед саналын их тоогоор нэрийг нь СЕТХ хэлэлцэж УИХ-д оруулан тангараг өргүүлдэг байвал зохино. Гадаадад байгаа иргэдийн саналыг элчин сайд, дотоодын эмнэлэг, цэргийн ангиуд маягт4-ийг журмын дагуу бөглөх маягаар сонгуулийг явуулж материа-лаа бүтүүмжлэн СЕТХ-нд ирүүлэх ба аймаг, дүүргүүдийн саналтай хамт нэгтгэгдэнэ.
2.Нэрсийн жагсаалтын маягт 1нь МУ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэн сонгосон хэсгийн өрхийн иргэдийн саналын хуудас гэсэн толгойтой, доод хэсэгт өрхийн тэргүүлэг-чийн овог нэр, регистерийн дугаар ам бүлийн тоо, гадаадад, эмнэлэгт, хориход, цэрэгт гэсэн бөглөх хэсэг, дараа нь 9 хүний нэр, хүйс, нас, нам, одоо хийж байгаа ажил, мэргэ-жил, албан тушаал гэж хүснэгтэнд байх ба нэрийн жагсаалтын эхний 3 хүснэгтэнд Ерөнхийлөгч \Е\, Ерөнхий сайд \Ес\, УИХ-ын дарга\ УИХд\, дараах хүснэгтэнд УИХ- ын гишүүд, төгсгөлд нь гарын үсэг, он, сар, өдөр ийм л маягт байх юм. Энэ нь эхний өрхөд өгөөд сүүлийн өрхөөс эхний өрхөд буцаж ороход бэлэн болох ажил. Хэсгийн ахлагч нар хэсгээс сонгуульд оролцогчдыг хаягийн бүртгэлээр нэрсийн жагсаалт гаргаж өрхийн саналын хуудастай хавсарган Хорооны сонгуулийн түр комисст өгнө.Энэ нэрсийн жагсаалтанд нэр бичигдсэн сонгогч жинхэнэ сонгуулийн өдөр сонгууль өгөөгүй бол сонгогч, хэсгийн ахлагч нарт хариуцлага хүлээлгэнэ.
3.Хорооны сонгуулийн түр комисс хэсгүүдээс ирсэн өрхийн иргэдийн саналыг нэгтгэж дэмжигдсэн саналын их тоогоор нэрсийн жагсаалт гарган, хорооны иргэдийн хурлаа хийж сонгуулийн явцыг танилцуулж, иргэдийн саналыг авч баталгаажуулан маягт2-ыг бөглөж, хурлын проткол, хэсгээс ирсэн сонгогчдын нэрсийн жагсаалтын хамт хувилж хавсарган битүүмжилж СЕТХ- нд мэдэгдээд Дүүргийн СТК-д хүргэж өгнө.
4.Дүүрэгт хурлын ажиллагаа дээрх журмаар хийгдэж, 2 дахь 7 хоногт Эрх чөлөөний талбайд “Санал асуулгын өдөрлөг” зохион байгуулж сурталчилгааны ажлаа эхлэн дараа нь дүүргийн иргэдийн хурлаа хийж баталгаажуулан маягт 3-ыг бөглөж, хурлын проткол, хэсэг, хорооны материалтай хамт битүүмжлэн СЕТХ-нд хүлээлгэж өгнө. Материалуудыг хувилж авч үлдэнэ. Сонгуулийн энэ журам хөдөөд адил мөрдөгдөнө.
5.СЕТХ аймаг, дүүргүүдийн материалуудыг хүлээж аваад бэлтгэл ажлаа тооцоолон сонгууль явуулаа өдрийг товлоно. Маягт2,3-ыг бусад материалтай хамт хянан шалгаж нэгтгэн сонгуулийн санал авах хуудас маягт4-ийг хэвлүүлэн тараана. Маягт4 нь МУ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг сонгосон Иргэний саналын хуудас гэсэн толгой-той, дараа нь ……… дүүрэг,.. -р хороо…. – р байр \гудам\ …….тоот……….. ураг,……… овог,………………. нэр, регистер…………. Хүснэгтэнд нэр дэвшигч 18 хүний овог, нэр, нас, хүйс, нам, ажил-албан тушаал, саналын тоо, доод хэсэгт дэмжсэн тоо, дэмжихгүй тоо, Тайлбар: а. Та эхний 9 хүнээс 3-н хүснэгтэнд дэмжсэн нэг хүний нэрний ард + тэмдэг, бусдад нь – тэмдэг тавиарай. б. Гишүүд гэсэн 9 хүнээс бүгдийг дэмжвэл дэмжсэн тооны ард + тэмдэг бусдад нь – тэмдэг тавиад дэмжих, дэмжихгүй тооны ард нийт тоогоо бичээрэй. Сонгуульд идэвхтэй оролцсон Таньд баярлалаа. Дараагийн сонгууль хүртэл энх амгалан байгаарай.\ард түмэнд сонгох, баталгаажуулах 2 эрх олгогдож байна гэсэн үг\
6.Маягт4-ийг хэвлэнгүүт хэсгүүдээс ирсэн нэрсийн жагсаалттай тулгалт хийж, хэсэг хэсэгт нь битүүмжлэн хорооны хаягаар давхар битүүмжилж аймаг, дүүрэгт хүргэгдэнэ. Сонгуулийн өглөө ХСТК задалж Хэсгийн ахлагч нарт битүүмжлэгдсэн материалыг гардуулна. Хэсгийн ахлагчид өөрийн туслах ажилчдын хамт тулгалт хийж баталгаа-жуулаад хурлын протколоо ХСТК-ын даргад өгөөд сонгуулийн нээлт хийнэ.
7.Сонгууль явуулах түр комиссын бүрэлдэхүүнийг хорооны иргэдээс Хорооны засаг дарга томилно. Өөрөө ахална. Үүнд: Хэсгийн ахлагчид, түүнд туслах 3хүн, хянагч 3хүн, зохицуулагч 3хүн, тооллогын түр комисст хорооноос 3хүн, дүүргээс 3хүн, СЕТХ- оос1-3 хүн томилогдоно.\Ажиллах хүний тоог хязгаарлахгүй\ а. Туслах ажилчид хэсгийн ахлагч нарт сонгогчийн материал бэлэн болгоход тусална. б. Хянагч нар Хэсгийн ахлагч, саналын хуудас бөглөх, саналын хайрцагт хяналт тавина. в. Зохицуулагч нар ирсэн, гарах хүмүүст туслах ба танхимд хяналт тавьж зохицуулна. г. Хорооны цагдаа нар бүрэлдэхүүнээрээ ажиллана.
д. Тооллогын комисс дуусах цагаас 10 минутын өмнө цугласан байна. е.Санал авах хугацаа дуусмагц СТТК санал хураах хайрцагны дээд талыг битүүмжилнэ. Хэсгийн ахлагчид нийт сонгогчдын санал өгсөн тоог нэгтгэн гаргаж хурлаар хэлэлцээд протколоо СТТК-т өгнө. СТТК санал хураасан хайрцгийг нээж хуудасны тоог гаргаж өмнөх нэгтгэсэн тоотой тулгана. Дараа нь хэсгийн ахлагчид, туслах ажилчдтай хамтран саналын хуудаснаас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг саналын их тоогоор Төрийн 3-н өндөрлөгт тус бүр нэг хүн, гишүүдэд их саналаар эхний 6 хүн нийт 9 хүний нэрсийн уагсаалт гаргаж хурлаар хэлэлцэн баталгаажуулаад маягт 5-ыг бөглөж бусад материа-лын хамт битүүмжлэн СЕТХ-ны төлөөлөгчид гардуулснаар сонгуулийн ажил өндөрлөнө.
8.Сонгуулийн энэ журам аймаг, сум, багт ижил мөрдөгдөнө.
9.СЕТХ нь аймаг, дүүргүүдээс ирсэн маягт 5-ын нэг хуудсанд их санал авсан 9 дэвшиг-чийн нэр байх бөгөөд нэгтгэхэд Е-д 30, Ес-д 30, УИХд-д 30, Гишүүдэд 180 буюу нийт 270 байна. Эндээс их саналын тоогоор Е,Ес,УИХд-д тус бүр нэг хүн \нөөцөнд 3 хүн үлдээнэ\, тунасан 84 хүн 180-д нэмэгдэж 264 болоод их саналын тоогоор эхний 107 маягт 6-д бичигдэн бусад 157 хүн нөөц буюу нөхөн сонгуульд үлдэнэ.
10.АТҮЗХ–ны СЕТХ хуралдаж сонгуулийн явц, нэгтгэн гаргасан дүн, намын гишүүдийг намын харъяалалгүй байх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргаад ард түмэнд нэр дэвшигдсэн 110 хүнийг албан ёсоор зарлана.
11.Энэ цагаас намын гишүүд батлахаа даргадаа өгч намын харъяалалгүй болно.
12.СЕТХ сонгууль явуулж дууссан материалаа битүүмжлэн Ерөнхийлөгчид гардуулна.
13.Гурвалсан холбоо\Е, Ес, УИХд\ хурал хийж 107 гишүүдийг хэлэлцэж эхний 76-г УИХ-ын гишүүнд, дараа нь Нийслэлийн засаг даргад 1, Дүүргүүдийн засаг даргад 9, Аймгууд-ын засаг даргад 21хүн, УИХ-ын үндсэн гишүүдийг аймаг дүүргүүдэд 2-3 төлөөлөгч байхаар томилогдох шийдвэр гарч баталгаажсаны дараа зарилаг гаргаж тангараг өргөн хүчинтөгөлдөр болно.
14.Нөөцний 157 хүнээс сайдуудаа томилж, Засгийн газраа байгуулж болно.
15. Аймаг, дүүрэг, хороодууд маягт4-өөс саналын их тоогоор жагсаасан жагсаалтаас дээшээ дэвшигдсэн хүмүүсээ хасаад үлдсэн нэрсийн жагсаалтаас ИХТ болон Хорооны засаг дарга, хэсгийн ахлагч хүртлэх бүрэлдэхүүнээ сонгох, нөхөн сонгох эрхтэй.
16.Аймаг, дүүргүүдийг хариуцсан УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо анхны уулзалт хийж бодол саналаа хуваалцан мөрийн хөтөлбөрт оруулах асуудлуудыг цэгцэлнэ.
17.Гурвалсан холбоо\Е,Ес,УИХ-ын д\, УИХ-ын гишүүд, АТҮЗХ хамтарч 5 жилийн төлөв-лөгөө мөрийн хөтөлбөр боловсруулж УИХ-ын чуулганаар батлуулна.
18.УИХ-ын гишүүд сар бүрийн эхний 1-2дахь 7хоногт аймаг, дүүрэгтээ ажиллаж, үлдсэн хугацаанд чуулгандаа оролцох ба улирал тутамд тайлангаа АТҮЗХ-нд өгнө. УИХ-д ямарч бүлэг, фракц гэж байхгүй.
19. Засгийн газар сар тутам тайлангаа УИХ-ын чуулганд танилцуулна.
20.АТҮЗХ байгуулагдсанаар олон байгууллага татан буугдана.Сонгуулийн хороо, байнгын хороо … гэх мэт. Сонгуулийн жилд Сонгуулийн түр хороо, комисс байгуулаг-дана. Нэмэгдэл өөрчлөлтүүдийг эрдэмтэн, мэргэд, ард түмэн , АТҮЗХ- нд үлдээе.
21. Сонгуулийн зардлыг Төрөөс гаргана. Тэр зардал Сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааг сум, хороо, дүүргийн нэрсийн жагсаалтаар гарч ирсэн дэвшигчдийг суртчилхад зарцуулагдана.Маягт 2,3,4,5,6-гаар дэвшигдсэн хүмүүсийг саналын их тоогоор, дэлгэрэнгүй анкетаар суртчилна. Маягтуудыг хэвлэсэн компани болон АТҮЗХ өөрийн тэмдгээр баталгаажуулах ба маягтуудыг 1% хэвлэнэ. Баталгаажсан албан
хаагчдыг 4 жилийн хугацаанд амьдрах, ажиллах эрхийг төр баталгаажуулна. Хөдөө орон нутагт энэ журам ижил мөрдөгдөнө. \Хууль зөрчсөн тохиолдолд төр хариуцахгүй\
Жич: Маягтуудын эх хэрэгтэй бол хуулбар хийж өгнө. Энэхүү саналыг 2012-04-25-нд бэлэн болгосон ба хэвлүүлэх газар хайж өдий хүрсэнд хүлцэл өчнөм.2015-12-24. Боржигон овогт М.Далхсүрэн. Улаанбаатар хот.
2 Comments