antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2015 29 comments

​“MCS”-ИЙНХЭН ХҮҮХЭД УСАН САНД ОСОЛДСОН ХЭРГИЙГ НУУН ДАРАГДУУЛАВ УУ?

нийтлэсэн Admin

orchlon 2Нийслэл Улаанбаатарт өдрөөс өдөрт өндөр барилгууд сүндэрлэж, хүн ам өсч байгаа хэдий ч улсын сургууль, цэцэрлэгийн тоо хүрэлцээ муутай байдаг нь нууц биш. Улсын цэцэрлэг, сургуулийн ачаалал нормоосоо хэтэрсний улмаас хоёр ээлжээр хичээллэж, энэ нь эргээд сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх болсон. Энэ байдлыг хөрөнгө бэлтэй, сүүхэйтэй нэгэн нь ашигтайгаар сэтгэж хувийн цэцэрлэг, сургууль барьж өндөр төлбөрөөр эцэг эхчүүдийн халаасыг шавхдаг. Гайгүйхэн хөрөнгө, мөнгөтэй эцэг эхчүүд нь үр хүүхдээ бусдаас дутаахгүйг хичээж өндөр төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэг бараадана. Монголдоо нэлээдгүй нэр хүндтэй, томоохонд тооцогдох “Орчлон сургууль”-д баян айлын хүүхдүүд л сурдаг гэх ойлголт Монголчуудад бий.

“М-Си-Эс” группийн “Орчлон” сургуулийн салбар болох “Орчлон-2” цэцэрлэг өнгөрсөн жилээс ашиглалтад орсон. Нэг дор төвлөрсөн дээд зэрэглэлийн сургууль, цэцэрлэг нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрладаг. Тэгвэл өндөр зэрэглэлийн “Орчлон 2” цэцэрлэгийн усан бассейнд өчигдөр 4 настай хүүхэд унаж эмнэлэгт хүргэгджээ. Азаар хүүхдийг уснаас шуурхай гаргасан бөгөөд түргэн тусламжаар эмнэлэгт хүргэж эрчимт эмчилгээнд оруулсан гэнэ. Тэрээр 15.40 минутын орчимд тус цэцэрлэгийн усан санд дунд ангийн сурагчдад багш нь бассейний хичээл орж байсан гэнэ. Гэтэл 4 настай О нь шалан дээр хөл нүцгэн гүйж яваад халтирч унан усанд унажээ. Хичээл зааж байсан багш хүүхдийг яаралтай уснаас гаргахад живсэн байдалтай гарсан байна. Үүнээс анхаарал татсан зүйл гэвэл тус усан бассейнд дөрвөн настай хүүхэд юу хийж явсан тухай асуудал байлаа. Багш нарын анхааралгүй байдлаас болж хорвоод мэндлээд дөрөвхөн жил болсон хүүхэд буцаж явах шахсан нь зүгээр өнгөрч болох асуудал яавч биш. Хар ухаанаар бодсон ч хүүхдийн биеийн байдал болон цэцэрлэгийн тоног төхөөрөмж хүүхдэд зориулсан аюулгүй байдал хангасан баймаар. Усан бассейн эргэн тойронд ядаж л хүүхэд хөл алдан унах боломжгүй эд материал ашигласан байх нь дээд зэрэглэлийн гэх тус газарт байх зүйл.

Сүүлийн үед манай улсад бага насны хүүхдүүд томчуудын анхаарал болгоомжгүй байдлаас болж эндэх болсон. Энэ нь нийгэмд ч ихээхэн цочрол үзүүлж байгаа учир хүүхдэд хандуулах асуудалд аль аль талаас нь сэрэмжтэй байх хэрэгтэй. Гэтэл “Орчлон 2”-т болсон хэрэг явдлыг эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй дарга удирдлагууд нь нуун дарагдуулж эцэг эхийх нь ч амыг таглаж чаджээ. Бүр цагдаагийн байгууллагад ч хандалгүй хэргийг гадагш задруулахгүй байгааг харахад хүүхдийн амь нас, эрүүл мэндэд огтхон ч анхаардаггүй бололтой. Ямартай ч усанд унасан хүүхэд амь насаараа хохироогүй нь их аз. Харин  дээд зэрэглэлийн өндөр төлбөртэй тус газрын багш нарт бүрэн итгэхэд бэрх санагдав.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • irgen (December 23, 2015 6:17:33 pm )

    luivarchin surguuli haaval taarna

  • irgen (December 23, 2015 11:31:07 pm )

    Etseg ehiih ni amig taglaad baihaa yaahaw de erguu yum bichdeg malnuud we. Huuhdee aldah deeree tulaad baigaa etseg eh zargaldah uhaan garah uu malnuudaa.

  • irgen (December 23, 2015 11:32:13 pm )

    Etseg ehiih ni amig taglaad duugui bolgoson baihdaa yaahaw de erguu yum bichdeg malnuud we. Huuhdee aldah deeree tulaad baigaa etseg eh zargaldah uhaan garah uu malnuudaa

  • Irgen (December 24, 2015 9:00:16 am )

    Setguulchid gej hudlaa medeelel tavij hiih yumaa yadsan medleg muutai teneg munhaguud baidag ni ene

  • Anonymous (December 24, 2015 9:48:46 am )

    halitarj unaagui bhaa basseinii shal ni halitardaggui materialaar hiigddeg ene medeelel 1 setguulchiin taamaglal baina

  • ЗочинХарамсал (December 25, 2015 9:51:08 am )

    Нүдээрээ харж, шүдээрээ хазаж үзээгүй зүйлээ тааж бичиж болохгүй. Хуультай байдаг даа. Яг хажууд нь харж байсан хүн мэднэ биздээ. Балайрхаа болцгоо.

  • Zochin (December 25, 2015 4:51:47 pm )

    Yahaaraa ingej hudlaa buruu medeelel bichdeg bainaa. Barag ter huuhdiin buruu bolgoh geed baina sh dee. 4 nastai huuhduud basseind hicheel orj baigaad huuhed jivsen yum. Bagsh ni harahgui baisaar hugtsaa aldaad odoo huuhed muuhan l baina. Ta nar bitgii ingej meddeg hun shig bichij baigaach! Tsag ni bolohoor bagsh nartai asuudal uusgeed yarih l baih. Odoogoor huuhdiin ami chuhal baina. Harsan yum shig etseg eh ni mongo avsan yum shig bichihee boli ta nar.

  • Anonymous (December 26, 2015 10:13:43 pm )

    4 настай хүүхдээ харж хандаж чадаагүй эцэг эхийн л буруу биш үү ?

    • Anonymous (December 26, 2015 10:14:56 pm )

      Ер нь манайхан бага насны хүүхдээ хир зэрэг харж хандаж, асарч хамгаалдаг билээ ?

  • Gegee (December 28, 2015 2:38:04 pm )

    Ed uhsen ch deer doorgui hahuuldaad chimeegui hnguruuj medeh l humuus

  • Anonymous (December 29, 2015 12:08:03 pm )

    Hagas dutuu yum sonschihood hudal hov jiv bichehee bolimoor baina shyy setgyylchidee Jaahan hariuzlagatai biichmeer yum

  • эр хүн (December 29, 2015 4:07:52 pm )

    сургууль хэтэрхий их төлбөр авдаг нь буруу луйвараа зогсоох хэрэгтэй

  • Anonymous (December 30, 2015 1:21:51 am )

    Луйварчид хогийн шаарнууд

  • ээгий (December 30, 2015 8:05:50 am )

    Эм си эс групп ийн эзэд нь бугдээрээ УИХ д ороод суучихсан байгаа ш дээ та улс тер гэж байхаар ундсэн ажилдаа анхаараач цаана чинь хуухэдууд хохироод байна ш дээ

  • Anonymous (January 02, 2016 1:24:58 pm )

    MCS-ыг л муулах гэж, өөлөх гэж бүр ядах юмаа, хариуцлагагүй эцэг эх нь 4 настай хүүхдээ харж хандаагүйгээс усанд уначихад л нөгөө муу нэртэй MCS буруутна, айн !?? гаж донтой шизотой лаларууд яасан их байна даа

    • Anonymous (January 12, 2016 12:52:13 pm )

      Цэцэрлэг дээр эцэг эхчүүд нь хүүхдээ цуг харалцдаг болциймуууу???????

  • eegii (January 02, 2016 2:45:27 pm )

    ene huuhed eh hyalhasiin seheen amidruulah tasagt uhaagui zunduu udaj bgaa sh dee barag l naidbargui gej sonsson eej ni uilaal suuj bsan huurhii

  • zol (January 02, 2016 11:28:55 pm )

    muulah ged bur yadaj bichsen baina shu

  • Зочин (January 04, 2016 4:08:52 pm )

    Аль ч сургууль, цэцэрлэгт дэггүй хүүхэд байдаг шүү дээ. Заавал хар талаас нь хараад байх юм харин ч эсэн мэнд хүүхдийн бие сайн бол болоо шүү дээ. MSC нтр гээд байх юм алга хэт үнэтэй ч гэсэн бас сургууль, цэцэрлэг бариад, ажилуулаад боло шүү дээ.

  • Зочин. (January 05, 2016 1:31:49 am )

    МСS-ийн дарга нарт хахуул огч Монголын бух тендерийг авч буруу замаар олсон олз нь хоол болохгуй суйрч байна даа хоохий. Шударга байлдаа.

  • irgen (January 05, 2016 12:52:37 pm )

    huuhdee haruulah gej l ih tulbur tulj luibarchdad haruulj baigaa uym san. Gevch ter luibarchid huuhdiig ni sain haralgui ami nasiig ni hohiroogood hetsuu baidald oruulaad bainaa. odoo ami nasiig ni yaj tulj hohirolgui bolgoh uym buu med.

  • zochin (January 06, 2016 9:17:42 am )

    hudlaa sensaats degdeehee bolivol taarna 4 nastrai huuhed yu hiij tend yavj bhav dee

  • Anonymous (January 09, 2016 1:07:47 pm )

    Энэ хүүхэд өчигдөр өнгөрчихсөн шүү хөөрхий

  • Anonymous (January 10, 2016 3:28:42 pm )

    Өчигдөр энэ хүү өнгөрсөн. Сэхээнд байж байгаад өнгөрсөн

  • Anonymous (January 10, 2016 6:50:24 pm )

    ungursun gsen.ugee bodoj yaritsgaa.

  • zochin (January 11, 2016 7:54:46 pm )

    Bichleg baij l taarna

  • Чшшшш (January 12, 2016 11:41:36 am )

    хөөрхий хүү 14 хоног ухаан оролгүй сэхээнд байж байгаад өөд болсон шүү. Хүмүүс минь ам хэлээ мэдэж бичиж байгаарай. эцэг эх нь маш хэцүү байгаа .. Хахууль авсандаа биш хөөрхий хүүгээ амьдарна гэж итгэж найдсандаа хэл ам хийгээгүй юм шүү . Мэдээж энд цэвэр багшийн буруу хариуцлага яригдах ёстой гэж бодож байна. Хүүд анхны тусламж үзүүлсэн ч юмуу? Хүү яагаад ухаан орохооргүй живсэн байв гээд асуудал их бий ..

    • Anonymous (January 12, 2016 12:54:56 pm )

      Haramsaltai yum boljee. etseg ehed ni emgenel ilerhiiliy

  • зочин 1 (January 13, 2016 12:30:48 pm )

    Аль алиныхан нь буруу зүйлгүй.Хүүхдийн гэнэн зангаар тоглож яваад осолдсон байж болохыг үгүйсгэхгүй.Хүний орчлон гэдэг авахаа авч үлдэхээ үлдээдэг жамтай шүү дээ.

antalya rent a car