antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 16, 2015 9 comments

Ирэх жил монголчуудын “бүсээ чангалах”хүнд мөч эхэлнэ

нийтлэсэн Admin
527-14502353643ab4b12ae5a85f1big
Эдийн засгийн ухааны доктор Б.Батмөнхтэй эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Ирэх онтой золгоход тун бага хугацаа үлдлээ. Тиймээс ирэх онд  эдийн засгийн нөхцөл байдал ямар байх тухай таны төсөөллөөр яриагаа эхлэх үү?
-Эдийн засгийн нөхцөл байдал сайнгуй байгаа цаг үеийг бид туулж байна. Ийм үед эдийн засгийн хямрал гэдэг нэр томьёо иргэдийн сэтгэлзүйд ихээр нөлөөлж байгаа нь илэрхий болжээ. Угтаа энэ үзэгдэл бол хямрал биш юм шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн хурд саарсан тодорхой хүндрэл байна. Энэ нь гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж байгаа.
Тухайлбал, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан нь манай эдийн засагтсөргөөр нөлөөлж экспортын орлого буурсан зэрэг олон хүчин зүйл бий. Сангийн яам ирэх оны төсөвт 4.1 хувийн өсөлт гарна гэж тооцсон. Дэлхийн банк 3.6 хувийн өсөлт гарах төсөөлөл хийлээ. Учир нь Монголын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай тул ирэх хоёр жилд манай ул-сын эдийн засагт дорвитой өсөлт гарахгүй гэсэн төсөөлөл байна. Харин би хувьдаа таван хувьд хүрнэ гэ-сэн төсөөлөлтэй байна.
Шалтгаан нь ирэх хавраас Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөнө. Тэнд 3000 гаруй ажлын байр шинээр бий болно. Үүнээс гадна ханган нийлүүлэгч монгол компаниудын бизнес идэвхжинэ. Тэгэхээр уул уурхайн таваарын үнэ төдийлөн өсөхгүй ч хөрөнгө оруулалт макро төвшинд эерэг нөлөө үзүүлэх боломж байгаа гэж үзсэнтэй холбоотой.
-Бизнесийн байгууллагуудын орлого саарч, иргэд хүлээлтийн байдалд шилжсэн энэ үеийг хямрал гэж нэрлэхгүй гэж үү?
-Хямрал болж байна гээд дэвэргээд байдаг зарим нэг улстөрчтэй би санал нийлдэггүй юм. Тэгээд ч эдийн засагт буруу мэдээлэл сөрөг нөлөө үзуүлдэг зүй тогтол бий. Ийм учраас бид маш болгоомжтой ярих шаардлагатай.
Албан ёсны судалгааг авч үзэхэд энэ оны эхний арван сарын байдлаар иргэдийн төгрөгийн хадгаламж 7.9, гадаад валютынх 21.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Энэ нь иргэд худалдан авалт хийхээс илүү мөнгөө хадгалах сонирхолтой болсонтой уялдаж байгаа юм. Иргэд хадгаламжтай болох нь сайн хэрэг. Гэвч эдийн засгийн харилцаанд идэвхтэй орж бизнесийг дэмжихгүй болсон сөрөг талтай. Энэ байдал эдийн засгийн өнөөгийн хүндрэлд нөлөөлж байгаа том шалтгаан юм.
-Тэгвэл чанаргүй зээлийн үлдэгдэл өсч эхэлсэн нь ямар шалтгаантай юм бэ?
Маш товчхондоо санхүүгийн салбар хүндэрч эхэлсэн гэж ойлгож болно. Мөн эдийн засгийн өсөлт саарахаар инфляц буурдаг талтай. Монгол банкны мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оныхоос буурлаа. Энэ цаг үед Төв банк бодлогын хүүгээ бууруулмаар байгаа юм. Тэгвэл арилжааны банкуудын зээл олголт нэмэгдэж эдийн засаг идэвхжиж ирнэ. Үгүй бол ирэх онд өнөөгийн нөхцөл байдал үргэлжлэх магадлал маш өндөр. Мөн л төсөвтөө тодотгол хийгээд сууж байх биз. Улсын төсвийн алдагдал энэ онд их өндөр байгаа. Оны эцэст нэг их наяд төгрөгт хүрэх нь тодорхой болсон шүү дээ.
-Мөн 2017 оноос эхэлж өрийн дарамтад орно гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар, эдийн засагчид ч удаа дараа сануулах боллоо. Үнэхээр эрсдэл хүлээх үү?
-Энэ бол маш ойлгомжтой зүйл. Ирэх онд 900 гаруй сая ам.долларын өр төлнө. Мөн 2017 оноос эхлээд өрийн үйлчилгээндээ төсвийн орлогынхоо 30 орчим хувийг “гулгуулахаар” байгаа. Энэ нь эдийн засагт маш хүнд дарамт болох нь мэдээж хэрэг. Сүүлийн үед “бүсээ чангалах” гэдэг үгийг манайхан их хэ-рэглэдэг болоод байгаа. Тэднийхээр бол ирэх хоёр жилд бол монголчуудын “бүсээ чангалах” үе л дээ. Тиймээс бид орлогоо нэмэгдүүлэх учиртай.
Үүний тулд экспортоо нэмэг-дүүлэх боломж гарц хайх шаардлагатай байгаа юм. Манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтын боломж ихтэй. Гэтэл улс төр, засагла-лын алдаа өнөөдөр манай эдийн засагт хүндрэл авч ирээд байна. Үнэндээ засаг төрийн бодлогыг гадаадын хөрөнгө оруулагчид байтугай бид ч ойлгоход бэрх болсон. Салбаруудынх нь бодлого тодорхойгүй, сайд нь солигдохоор дахин шинэ баг бүрдүүлдэг зэрэг тогтворгүй байдлаасаа салах шаардлагатай байна.
Нэг үе манай улсын эдийн засаг 17 хувь хүртэл өссөн. Гэвч энэ өсөлт хөрөнгө оруулагчдаа дагаад гараад явчихсан. Тиймээс манай улс юу юунаас илүү засаглалдаа анхаарах цаг нь болжээ. Үүнээс гадна манайхан хэлсэн ярьсандаа огт хүрэхгүй байгаа нь харамсалтай. Өнгөрсөн жил л гэхэд хоёр хөршийн тэргүүн ирээд, ашигтай олон зүйл ярилцсан. Гэвч бид өөрсдөөсөө шалтгаалах юу ч хийгээгүй. Япон-той л гэхэд эдийн засгийн түншлэлийн гэрээ хийсэн. Манай бизнесийнхэн тус улсад 8100 нэрийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй гаргахаар тохирсон шүү дээ. Хамгийн гол нь бид өөрсдөө идэвх санаачилгатай ажиллах ёстой.
-Мөн Хятадаас нэг тэрбум ам.доллар, мөн Энэтхэгээс мөн ийм хэмжээний зээлийн шугам нээсэн гэж байгаа…?
-Энэ байдлаас харахад өрийг өрөөр дарахаас өөр боломжгүй болсон нь харагдаж байгаа юм. Угаас ийм арга эдийн засагт байдаг л даа. Өөрөөр хэлбэл, урт хугацаатай зээл авч өрөө дарж болно. Гэвч өргөн агуулгаар нь авч үзвэл ар араа дагасан өрийн гинжин хэлхээ үүснэ л гэсэн үг. Тийм учраас өр зээлээ багасгаж байх учиртай.
-Эдийн засгаа солонгоруулах нь зүйтэй гэж олон жил ярилаа. Гэвч уул уурхайгаас хамааралтай байдал хэвээрээ л байна. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх шаардлагатай юм бэ?
-Уул уурхайгаас бусад салбар эдийн засгийн өсөлтийг хангах гол найдвар гэдэгт санал нэгдээд олон жил болж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд бодит байдлаас төдийлөн ахиц гарсангүй. Үүнийг мөн л муу засаглалтай холбон тайлбарлахаас өөр аргагүй. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбартаа анхаарал хандуулж хөрөнгө оруулалтаар дэмжээд явбал боломж бий. Үүнээс гадна Оюутолгой, Таван толгой ордын хувь заяагаа маргаангүй шийдээд явах нь эдийн засгийн хүндрэлээс гарах гарц юм.
-Тэгвэл өмнөх Засгийн газар үйлдвэржилтийг дэм-жих 888 төсөл хэрэгжүүлсэн. Үүний явцыг талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?
-Үйлдвэржилтийг дэмжинэ гэдэг том бодлого. Тэр хэрээр үр дүнд хүрдэн улс орон олон бий. Миний хувьд ямар компанид хөнгөлөлттэй зээлээс гадна ямар төрлийн дэмжлэг үзүүлсэн тухай мэдээлэл бага байна. Гэвч Засгийн газраас үйлдвэржилтийг дэмжих төсөл хэрэгжүүлж байна гэдэг сайн хэрэг.
-Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үр нөлөөг та хэрхэн тооцож байна вэ?
-Засгийн газар үүнд маш буруу ажилласан. Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тодын хууль гаргана гэж эртнээс зарласан. Энэ бол хамгийн анхны алдаа нь байсан юм. Мэдээж өрөө төлөөгүй байсан ч өршөөнө шүү гээд байхаар хэн ч мөнгө өгөхгүй биз дээ. Үүнээс болж өршөөлд хамрагдах хүсэлтэй ирРэн, аж ахуйн нэгжүүдийн тоо өссөн. Үүнээс шалтгаалж төсвийн орлого өнөөгийн хэм-жээнд хүртэл тасраад байгаа юм.
Б.Ганбаатар
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зүрх судас (December 16, 2015 3:53:23 pm )

    Чихрийн шижин өвчин нь нойр булчирхайн үрэвсэл болон зүрх судас буюу судасны хатуурал нарийсалаас шалтгаалан үүсдэг. Ли Эр Кан 1-р сери бүтээгдэхүүн нь цус шингэлж холестрин бууруулан судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэхээс гадна нойр булчирхайн үрэвсэл болон сахарын өвчнийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Мөн сахараас үүдэлтэй даралт болон эрхтнүүдийн захын хялгасан судаснуудын уналт буюу гэмтлийг сэргээж хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. Үнэ нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038
    https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • Anonymous (December 17, 2015 12:16:49 am )

    Tt g urgashluulj hyamarlaa dabna 1battulga gedeg Hun gatsaaj ba

  • Хөх чоно (December 17, 2015 9:17:42 am )

    Энэ эрдэмтэд гэж цаасан дээрхи тоо баримтад л тулгуурлаж дүгнэлт хийдэг дүнхүү амьтад. Угаасаа л тэд (дийлэнхи нь) эрдмийн зэрэг цол авахдаа урьд гарсан ном хэвлэлийг судалсан болоод л, уншсан зүйлээ хооронд нь бантагнуулж хутган бичээд л цол хамгаална. Тэд амьдралаас голдуу тасархай байдаг. Тухайлбал энэ нөхөр иргэдийн хадгаламж өссөн гэсэн 2-хон тоо баримт тавиад л иргэд худалдан авахаасаа илүү мөнгөө хадгалах сонирхолтой болсон энэ нь бизнест сөргөөр нөлөөлнө гэж тэнэгтэж байна. Банкинд орсон мөнгө хөдөлгөөнгүй болчихдог гэж бодоогүй биз дээ. Банкинд орсон мөнгө чинь харин ч илүү идэвхитэй хэлбэрт шилжиж, эдийн засагт илүү их үр нөлөөгөө үзүүлнэ шүү дээ. 100 хүний гар дээр байсан бага хэмжээний мөнгө банкинд орж нэгдээд илүү хүчтэй болдог юм. Иргэд мөнгөө хадгалуулах нь нэмэгдэх тусам банкны хүчин чадал өсөж, эдийн засагт илүү их дэмжлэг үзүүлж чадна гэдгийг ямар ч эрдмийн цолгүй хүн ойлгоно. Иргэдийн хадгаламж өссөн нь цаанаа яг ямар шалтгаантайг судалсан юм уу? Иргэдийн ихэнхи нь зээлийн орон байр худалдаж авах урьдчилгаа мөнгөгүй байна. Үүнийг цуглуулах гэж үйлээ үзэн байдгийгаа банкинд хийж хуримтлал үүсгэж байж ч болно. Судалгаа хийх гэж байгаа бол хүн амын яг хэдэн хувь нь хэд, хичнээн хэмжээний хадгаламжтай, тэдний амьжиргаа ямар байгааг тус тусад нь ялгаж салган тодорхойлох хэрэгтэй. Ямар ч орон байр, эд хөрөнгөгүй хүн өөрийн гэсэн байртай болох гэж мөрөөдөн 10-20 сая төгрөг банкинд хадгалах нь тэр хүний амьжиргаа сайн гэсэн үг биш. Тэр хүн юу ч үгүй хоосонтой л адилхан. Тэр чинь толгой хорогдох орон гэртэй болох гээд л өмссөн хувцаснаасаа өөр өмчгүй зүтгэж байна шүү дээ. Манай зарим судлаач, эрдэмтэд ард түмний амьжиргааны төвшинг тодорхойлохдоо иргэдийн хадгаламжийн дүнг ихэд хэрэглэх юм. Энэ бол хангалтгүй зүйл. Судалбал гүйцэд судал. Бүс чангалахын тухайд бол 90-ээд оны картын барааны үе дахин давтагдахгүй биз ээ. Учир нь манай өнөөгийн амьдралыг өнгөрсөн 90-ээд онтой харьцуулах боломжгүй. Гэхдээ ард түмэн бид тартагтаа тултал тэсэж, бүсээ чангалж амьдрах нь буруу. Уянга гишүүний хэлсэнчилэн хэсэгхэн хүнийг бүсийг нь тасартал нь таргалуулж, өөрөсдөө гэдсээ тасартал бүсээ чангалах нь буруу. Төр засаг ямар нүүрээрээ ард түмэн бүсээ чангалах хэрэгтэй гэж хэлнэ вэ? Бид удирдаж чадахгүй байна. Бидний алдааг тэвчиж бүсээ чангалаарай гээд байгаа юм уу? Үүнийг тэвчиж суудаг монголчууд жинхэн үхэр. Хэлэх ч муу үг олдохгүй байна. Оюуны сүвээ нээж бидний жинхэн дайсан хэн бэ, бид юу хийх ёстой вэ гэдгээ ойлгомоор байна. Эцсийн эцэст бүх юмны учир шалтгаан нь та өөрөө гэдгийг ойлгоорой! Юуны өмнө өөртэйгөө тэмцэж, өөрийгөө бүрэн гүйцэд ойлго. Дараа нь яах ёстой вэ?-гэдэг чинь тодорно…

  • Anonymous (December 18, 2015 11:54:14 am )

    Unen sh dee. Too barimtand tulguurlaj yarihgui uur yah bilee?

  • Anonymous (December 18, 2015 8:37:20 pm )

    1rt ene hun bol tur zasag bish. 2rt toon barimtan deer tulguurlaj yarihgui barimjaagaaraa yarih yumuu? Tor zasag bolon irgeddee zuwulguu ogj bna ene hun. Sain unshdaa

  • Hogjl (December 20, 2015 4:38:38 am )

    Toond tulguurlan hogjil yaridgiig yapanuudaas surax

  • Хөх чоно (December 20, 2015 5:31:10 pm )

    Тоо баримтад тулгуурлахдаа дутуу гаргалгаа хийж байгааг нь шүүмжилсэн юм. Ганц хоёрхон тоогоор дүгнэлт хийж болохгүй гэдгийг хэлэх гэсэн юм. Энэ хүн иргэдийн төгрөгийн болон валютын хадгаламж өссөн гэдэг 2-хон тоо баримтаар буруу дүгнэлт хийсэн. Тэрээр иргэд мөнгөө хадгалуулсанаар эдийн засгийн харилцаанд илэвхитэй оролцохоо больж улмаар энэ нь эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан болж байна гэж дүгнэсэн. Тэгвэл энэ хүн хадгаламж эзэмшигчдийн хэдэн хувь нь хэр хэмжээний хадгаламжтай байгааг задлан шинжилж, тэдний туйлын зорилго сонирхол нь юунд байна вэ гэсэн нарийн судалгаа, зөв үнэлгээ дүгнэлт өгсөнгүй гэж шүүмжилсэн юм. Мөхөс миний ойлголтоор бол манай дийлэнхи иргэд бизнес эрхлэх хэмжээний мөнгийг, бизнес эрхлэхээс татгалзан хадгалуулсан биш, маргаашийн амьжиргаагаа бодон чадан ядан цуглуулсан хэдийгээ л хадгалуулж байгаа болов уу. Харин хүн амийн бага хувийг эзлэх их хэмжээний хадгаламжтай хүмүүс бол мөнгөө луйвраар олсон бөгөөд тэд бизнес эрхлэх хүсэл ч үгүй, мэдлэг ч үгүй байдаг биз. Гэхдээ банкны хүчин чадал ихсэх тусам энэ нь эдийн засагт сөрөгөөр бус, эерэгээр нөлөөлдөг гэдгийг энэ хүн буруу дүгнэсэн юм. Иргэдийн хадгаламж өссөн нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, өнөөгийн эдийн засгийн хүндрэлд нөлөөлж байгаа том шалтгаан болж байна гэдэг дүгнэлттэй би огт санал нийлэхгүй байна. Эрдэмтэд тоо баримтад тулгуурлахдаа дутуу дулимаг судалгаа хийж, ганц нэгхэн тоо баримт ашиглан хөнгөмсөг дүгнэлт хийгээд байна гэдгийг л хэлэх гэсэн
    юм. Та бүгд ч гэсэн өнөөгийн эдийн засгийн хүндрэлийн том шалтгаан нь иргэд мөнгөө хадгалуулах нь нэмэгдсэнтэй холбоотой гэж дүгнэхгүй биз. Эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан нь буруу менежмэнтэд буюу засаг төрийн буруу үйл ажиллагаанд байгаа. Үүнийг бүрхэгдүүлэх гэсэн мэт өөр шалтгаан хайж дүгнэлт гаргах нь ард түмнийг төөрөгдүүлж, төр засгийн бурууг хаацайлж байна гэж би үзсэн юм. Ард түмэндээ зөвлөхөд уншсан бүхэндээ эрэгцүүлэл хийж байх нь зүйтэй гэж хэлье дээ.

  • Galdan (December 21, 2015 7:54:45 am )

    Хөх Чоно гэгчид. Эдийн засгийн онол жаахан судалж байж эрдэмтдийн өмнөөс юм хэлэхгүй бол тэнэгээ л гайхуулсан хэрэг болно.Тэгээд ч Батмөнх багш чам шиг юмаар эдиын засгийн онол заалгана гэж юу байхав. 1. Иргэдийн хадгаламж өссөн нь иргэд иргэд хэрэглээгээ танаж хадгалах сонирхол илүү байгааг илтгэж байгаа гэсэн дүгнэлт зөв шүү дээ. Чинийхээр хадгаламж эзэмшигчдийн бүтцийн судалгаа хийх нь хадгаламжийн өсөлтийг илүү тодорхой харуулах ч баячууд биш жирийн иргэд байр авөх гээд мөнгө хадгалж байгаа бол Батмөнх багшийн дүгнэлт зөв л байна гэсэн үг. Иргэд хэрэглэх биш хадгалах сонирхолтой болоод эхлэхээр нийт эрэлт буурч цаашилбал бизнесийн салбаруудын орлогог буурч л таарна шүү дээ. Гадуур яваад судлаад үзвэл олон компани хаалгаа барьж, олон лангуу түрээсээ ч дийлэхээ больж, орлого буурсаныг мэдэж болно. Чиний хэлсэнээр хадгаламж нэмэгдэх нь банкуудаар дамжиж эдийн засагт эерэг үр дүнг авчирна гэдэг нь үнэн. Гэхдээ энэ үзэгдлийг банкуудын хүчин чадал өснө гэж ярьдаггүй юм. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн өсөлт бөгөөд ингэснээр банкуудын зээл олголт өсөж эдийн засгийг дэмждэг юм. Гэвч манайд монгол банк бодлогын хүүгээ өсгөснөөр банкууд зээлээ багасгаж байгаа болохоор хадгаламжийн өсөлт эдийн засагт богино хугацаанд үр нөлөө өгөхгүй байна гэсэн үг. Хэрэглээ буураад бизнес хумигдаад эхлэхээр бизнесийн зориулалттай зээлүүд эрсдэж банкуудын чанаргүй зээлийн хэмжээөсөөд эхэлж байна. Том шалтаан гэж дүгнэхээс илүү голлох шалтгаануудын нэг нь гэвэл харин илүү зөв дүгнэлт байж болох юм.

  • Galdan (December 21, 2015 8:04:08 am )

    Чанаргүй зээлийн хэижээ өсөөд эхлэхээр банкууд зээл олголтоо багасгаж л таарна. Тэгээд Монголын банкны 13 хувьтай байгаа үнэт цаасыг аваад байхаар мөнгөний нийлүүлэлт буурах нь ойлгомжтой. Харин чиний хэлсэн нэг зөв гаргалгаа нь томоохон хадгаламж эзэмшигч цөөн хэдэн хүмүүсийн хадгаламжсөсөөд жирийн иргэд буюу харьцангуй бага хадгаламж бүхий хэсгийн хадгаламж буурсан бол асуудал өөр болно

antalya rent a car