Б.ЭНХ
ШӨХТГ-ын нэхэмжлэлтэй “Жаст Ойл”, “Магнай трейд” компанид холбогдох гурван шатны шүүх хурал болж дуусчээ. Эдгээр компани өнгөрсөн 2013 онд үгсэн хуйвалдаж нэг өдөр шатахууны үнийг хууль бусаар нэмж хэрэглэгчдийг хохироосон юм. Уг үйлдэлд нь ШӨХТГ-аас “Жаст Ойл” компанид 941 сая, “Магнай трейд” компанид 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байдаг. Гурван шатны шүүх хурал өнгөрсөн сард дуусч, ШӨХТГ-ын талд шийдвэр гарсан ч торгуулийг нийт борлуулалтаас тооцохгүйгээр тухайн зөрчлийн өнгөрсөн жилийн борлуулалтаас бодох шаардлагатай гэж үзсэн байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд ШӨХТГ-аас хоёр компанийг 2012 оны нийт борлуулалтыг мэдээллийг энэ сарын 7-ны дотор гаргаж өгөхийг шаардсан ч одоог хүртэл хариу өгөөгүй байгаа ажээ. Тиймээс Өрсөлдөөний хуулийн 27.2 дахь заалтыг баримтлан нийт орлогын тав хүртэл хувиар торгохоор болжээ. Ингэснээр “Жаст ойл” 925.6 сая, “Магнай трейд” компани 2.1 тэрбум төгрөгөөр торгохоор болжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Холбоотой мэдээ
-
zocin (December 16, 2015 4:17:24 pm )
torgood yaxiin butsaagaad benzin avsan xumuust ni uguxguigees xoish
-
fact (December 17, 2015 1:57:57 am )
Torgood yadgin nasarn gyndand hataa naad hun sugnuude!!!!!!!
2 Comments