antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 16, 2015 Comments are off

УИХ-ын дарга З.Энхболдод БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан бараалхав

нийтлэсэн Admin

1450248107567107ab051d7

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан бараалхав.

1450248109567107add578e

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд, ноён Хван Гён Ан тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ.

1450248108567107ac94cfd

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан хэлэхдээ “Эрхэм Улсын Их Хурлын дарга Та цаг зав гарган биднийг хүлээн авсанд талархаж байна. Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа үеэр Монгол Улсад айлчилж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улсын парламентын дарга нарын харилцан айлчлал болон парламент хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа нь хоёр орны дипломат харилцаанд чухал нөлөө үзүүлдэг” гэлээ. Түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн “Е-парламент” төсөл нь хоёр орны найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг хэмээн үзэж байгаагаа хэллээ.

1450248112567107b09e97e

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцгой ач холбогдолтой болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлсэн юм. Мөн тэрээр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайдын түвшинд 14 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Солонгос Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлоод хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хоёр орны харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад, энэ харилцааг цаашид бодитой хөгжүүлэхэд парламентын гишүүд, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар, байнгын хороод хоорондын нягт хамтын ажиллагаа, харилцан айлчлал ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэллээ.

1450248111567107af22bb1

Хоёр улс олон улс, бүс нутгийн тавцанд, тэр дундаа НҮБ, олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, харилцан дэмжиж ирснийг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр тэмдэглээд, Бүгд Найрамдах Солонгос Улс НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2016-2018 оны сонгуульд гишүүнээр сонгогдсонд баяр хүргэсэн юм. Мөн энэ үеэр улс төр, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа болон нийгмийн зарим асуудлаар санал солилцов.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод бараалхах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car